Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шар металлын үнэ 1000-аас доошлох магадлалтай

 

Үнэ ханшийн зурхай

200 гаруй жилийн өмнө Уильям Хершель гэдэг хүн Нарны идэвхжлийн үйл явцыг ажигласны үндсэн дээр улаан буудайн үнэ хэд байхыг яг таг урьдчилан тооцоолж чадсан гэдэг. Энэ үеэс эхлэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлох зорилго бүхий "эдийн засаг, санхүүгийн зурхай” гэгч сонин содон шинжлэх ухаан бий болжээ.

Гэхдээ энэ удаад зурхайд суурилсан таамаг, төсөөлөл дэвшүүлж мухар сүсгийг сурталчлах гэсэнгүй. Эсрэгээр, дэлхийн зонхилох санхүүгийн байгууллагуудын дэвшүүлж буй таамаглалд тулгуурлан дэлхийн улс төр, эдийн засгийн төлөв байдал хийгээд алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг монголчууд бидний амь амьжиргааг тодорхойлдог гол эрдэс баялгуудын үнэ ханшийн талаарх мэдээллийг цуврал нийтлэлээр хүргэхийг зорилоо.

Манай орны эдийн засаг эмзэг бөгөөд дээрх цөөн тооны түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтайгаар өсч буурдаг. Бидний энэ үнийг хянах ямар ч бололцоогүй хэдий ч ашигт малтмалын үнийг урьдчилан таамаглах замаар эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бий.

Ер нь бол, ашигт малтмалын ирээдүйн үнэ ханшийн төлөв гэдэг бол нэлээд барьцгүй ойлголт юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэртэй шинжээч, судлаачид, эдийн засагчид үнэ ханшийн талаар янз бүрийн таамаг, төсөөлөл дэвшүүлдэг боловч тэдгээр нь яг таг байгаа ононо гэж бараг үгүй, байнга зөрдөг. Хэрвээ үнэхээр урьдаас таагаад хэлчихэж болдог бол дэлхийн эдийн засаг удаа дараа хямралд өртөхгүй байсан болов уу.

Алтны үнэ ханш 2016 онд

Алт хэмээх шидэт шар металл бол хямралын үеийн зэвсэг, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах нөөц хэрэгсэл, эдийн засгийн байдлыг шинжих "халууны шил” билээ. Гэтэл ийм чухал санхүүгийн хэрэгслийн үнэ ханш сүүлийн 4 жилийн туршид тасралтгүй унасаар ирлээ.

Алтыг удаан хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэж байсан хүмүүс үнэ нь 800 доллароор унангуут "тогтвортой хөрөнгө оруулалт” биш байжээ гэдгийг мэдэрлээ.

"Алтнаас зугатах” үзэгдэл хөрөнгө оруулагчдын хувьд асар ихээр газар авсан учраас үнэ ханш бараг л ёроолдоо хүртэл унажээ. 2011 оны есдүгээр сард оргилдоо хүрч 1923.7 доллар/унц-д хүрч "халуурч”  байсан алтны үнэ өдгөө 40 гаруй хувиар унаад байна. Гэтэл үнэ нь уналаа гээд Азийн гол худалдан авагчид болох Хятад, Энэтхэг хоёр алтыг төдийлөн их хэмжээгээр нөөцөлж авахгүй байна.

Яг одоо бол хөрөнгө оруулагчдын хувьд нэг унц алт олборлох нь хэдий хэмжээний өртөгтэй байх нь вэ гэдгийг л анхааралтай судалж байна. Тодруулбал, унц алтны үнэ 1200 доллар байх үед уурхайнуудын тал хувь нь алдагдал хүлээнэ гэсэн тооцоо ч бий. Нэгэнт үнэ унаж байгаа учраас алтны уурхайнууд үйлдвэрлэлээ багасгах нь ойлгомжтой, үүний дараа 900 доллар хүртлээ унасан үнэ ханш эргээд дээшлэх магадлал бий.

Уолл Стрийт Жорнэл сэтгүүлийн санал асуулгад оролцсон дэлхийн томоохон 10 банкны шинжээчдий үзэж байгаагаар шар металлын үнэ 2016 онд дунджаар 1114 доллар/унц байх аж.  

Өөрөөр хэлбэл, дундаж өртөг болох 1200 доллар/унц-аас доогуур үнээр худалдаалагдах нь. Алтны үнэ ингэж огцом унасан нь АНУ-ын эдийн засаг сэргэж, хувьцаа болон хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдийн эрэлт сайжирсантай холбоотой. Тодруулбал, үнэ буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл АНУ-ын Холбооны нөөцийн сан сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн явдал юм. Америкийн валютын ханш чангарч байгаа нь доллароор алт худалдан авдаг гадаадынханд үнэтэй тусч байгаа юм.  

Дээр дурдсан шинжээчдийн үзэж байгаагаар бол, 2016 оны 4 дүгээр улирлаас буюу америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсний дараа л алтны үнэ бага багаар нэмэгдэж магадгүй байна.

Үнэхээр энэ онд америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөж тун магадгүй байгаа бөгөөд ингэснээр эдийн засгийн өсөлт нь буурахад хүрэх болно. Үүний улмаас "тоон зөөлрүүлэлт”-ийн бодлогыг дахин хэрэгжүүлэхээс аргагүйд хүрэх бөгөөд энэ үед хөрөнгө оруулагчид алтыг сонирхох нь эрс нэмэгдэх юм.

Алтны үнийн прогнозыг банкны мэдээлэл эсвэл математик анализийн аргаар хийдэг билээ. Эл хоёр арга нь хоорондоо огт өөр боловч аль нь ч алтны үнийг яг таг тодорхойлж чаддаггүйд л хамаг учир оршино. Ингээд дэлхийн санхүүгийн цөөн хэдэн гол байгууллагуудын таамаглалыг сонирхоё. 

Goldman Sachs, JP Morgan

Америкийн хөрөнгө оруулалтын Голдман Сакс, Жей Пи Морган банкуудын шинжээчдийн төсөөллөөр, алтны үнэ 2015 онд хүрсэн дээд хэмжээндээ энэ онд дахин хүрнэ гэсэн магадлал тун бага байна. Тодруулбал, Голдман Сакс-ын таамаглалаар, үнэ дунджаар 1000 доллар дээр тогтох бол Жей Пи Морганы үзэж байгаагаар 1100 орчим доллар байх ажээ. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд энэ 2016 онд алт олборлодог компаниудын хувьцааг худалдан авахад бэлэн байх хэрэгтэй гэж дээрх хоёр банкны шинжээчид зөвлөж байна.

HSBC, Commerzbank                                                                                             

Үүний зэрэгцээ нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж буй санхүүгийн байгууллага бол Их Британийн HSBC юм. Тус банкны төсөөллөөр, 2016 оны хувьд дундаж үнэ 1205 доллар байх бол 2017 онд 1300-д хүрч өсөх төлөв харагдаж байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйлүүд гэвэл, хөгжиж буй орнуудын зах зээл дээр эрэлт нэмэгдэнэ, еврогийн ханш долларын эсрэг чангарна, биржийн арилжааны сангууд /ETF/ руу орж буй хөрөнгийн урсгал сэргэнэ гэсэн хүлээлтүүд юм. 

Германы Коммерцбанк алтны дундаж үнэ энэ онд 1150 доллар/унц байх болно гэж таамаглажээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангуудаас / ETF/ хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсаар байх болно гэдгийг дээрх банк таамаглажээ. Энэ оны эхний улиралд алтны үнэ улам буурах бөгөөд цаашдаа аажмаар өсөх аж. 

Энэ мэтчилэн томоохон банкуудын прогнозыг уншаад үзэхэд, 2016 оны эхний улиралд алтны үнэ 900 доллар/унц хүртэл буурч, үнийн мөчлөгийн хамгийн доод цэгтээ хүрэх магадлал нэлээд өндөр байна. Харин оны хоёрдугаар хагас болон 2017 оны эхэн хүртэлх хугацаанд шар металлын үнэ сэргэх үйл явц эхэлнэ гэж ихэнх том банкууд үзэж байгаа ажээ...

/Үргэлжлэл бий/ 

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ

 
Шар металлын үнэ 1000-аас доошлох магадлалтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани