- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Гацууртын төсөл эерэг тал руугаа шийдэгдэж байна
Хуралдаанд оролцсон нийт гишүүний 68 хувь нь дэмжсэн гэв
Канадад төвтэй "Сентерра гоулд” корпорацаас Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал ирүүлжээ. Уг захидалд Гацууртын ордыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн аж. Хэрэв Гацууртын орд гацаанаас гарахгүй бол "Сентерра гоулд” корпораци хөрөнгийн бүртгэлээсээ хасахаас өөр аргагүйд хүрч байгаагаа дурдсан. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.
-Монгол Улсын Засгийн газарт хаягласан "Сентерра гоулд” корпорацийн захидалд хариу хүргүүлсэн үү?
-"Сентерра гоулд”-аас ирүүлсэн захидлын нэг хувийг надад ирүүлсэн. Энэ
захидлын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс чиглэл авсан. Өнөөдрийн
байдлаар хариу явуулаагүй байна. Учир нь Гацууртын ордын төрийн
эзэмшлийн хувь тогтоох тухай болон Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад
авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг оны өмнө чуулганы
нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 68 хувь
нь дэмжсэн.
Ойрын хугацаанд холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийнэ гэдэгт итгэж байна. Нөхцөл байдал эерэг тал руугаа шийдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Гацууртын төсөл гацаанаас гарсан тул захидлын хариу явуулах шаардлагагүй гэж үзсэн.
-Энэхүү төслийг Засгийн газраас дөрөв дэх удаагаа УИХ-д өргөн
мэдүүлж, хэлэлцэхийг дэмжлээ. Яагаад гацаанд ороход хүрээд байна вэ?
-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн
байгууллагын төлөөлөл болон нэр бүхий улс төрчид Гацууртын төслийг
эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Үүнээс үүдэн энэхүү төсөл
гацаанд ороод байсан. Уул уурхайн яамны хувьд Засгийн газрын бодлогыг
хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Уг нь Гацууртын ордыг ашиглахаар УИХ шийдсэн. Зөвхөн төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлыг шийдэх ёстой шүү дээ?
-УИХ-аас Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тухайн аж ахуйн
нэгжид өгсөн. Үүний дараа тусгай зөвшөөрлийг тухайн аж ахуйн нэгж
"Сентерра гоулд” компанид шилжүүлсэн. Хуулийн дагуу бүхий л үйл
ажиллагаа явж байгаа. Хэрэв энэхүү төслийг гацаанд оруулж, тухайн аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрвэл хүндрэл учирна.
Учир нь "Сентерра гоулд” корпорацийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид нээлттэй борлуулагддаг төдийгүй дэлхийн хэмжээний компани. Хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Гацууртын ордын эдийн засгийн үнэлгээ "Сентерра гоулд” корпорацийн ерөнхий үнэлгээнд орчихсон байгаа. Техник, эдийг засгийн үнэлгээгээр тогтоосон 40.3 тонн алт "Сентерра гоулд” корпорацийн ерөнхий үнэлгээнээс хасагдахаар тухайн компанийн үнэлгээ буурна. Үүнээс сэргийлэхийн тулд тухайн компани олон улсын Арбитрын шүүхэд хандахад хүрнэ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Монгол Улсад хохиролтой. Өмнө нь ийм тохиолдол манайд улсад гарсан шүү дээ. Тухайлбал, "Хан ресурс” компанид өгсөн тусгай зөвшөөрлөө цуцалсан. Тус компани Арбитрын шүүхэд хандаж, өнөөдрийн байдлаар Монгол Улс 105 сая ам.долларын өрөнд уначихаад байна. Тиймээс Гацууртын төслийг шийдээд явах нь зөв.
-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай
тогтоолын төслөөр парламентад суудалтай улс төрийн хүчнүүд наймаалцлаа
гэх хардлага бий. Та үүнтэй санал нэг байна уу?
-Энэхүү төслөөс улс төрийн ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Хуулийн дагуу явсан гэж ойлгож байна.
Б.Даваатогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||