Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СС-ийнхний Адыгейн уулнаас олсон ер бусын гавлын нууц

ОХУ-ын Кабардин-Балкарын бүгд найрамдах улсын нутаг Адыгейн уулсаас саявтар хоёр ширхэг ер бусын сонин гавлын яс, гитлерийн германы гуравдугаар рейхийн СС-ийн хамгийн нууц байгууллага "Аненербе”-ийн бэлгэ тэмдэг бүхий авдар олсон юм. Энэ олдворуудын дунд 1941 онд Германд үйлдвэрлэсэн, Адыгейн газар нутгийн өнгөт газрын зураг байсан байна. Энэ зураг дээр тус нутгийн бүхий л байгууламж, газар нутгийн байрлалыг маш нарийн тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэн юу хэлээд байна аа.

Энэ тухай ярихын тулд эхлээд "Аненербе”-ийн тухай ярих хэрэгтэй болно.
"Аненебе” гэдэг нь немц хэлнээс орчуулбал "Дээдсийн өв” гэсэн үг. Бүтэн нэр нь "Өвөг дээдсийн өв буюу эртний германы түүх судлах немцийн нийгэмлэг”. 1935-1945 онд Германд ажиллаж байсан энэ байгууллага герман үндэстэн, буюу аричуудын түүх, өв соёл, уламжлалыг судлах зорилготой байж. СС-ийн маш нууц энэ байгууллагад хамгийн боловсролтой, эрдмийн зэрэг цолтой 350 мэргэжилтэн ажиллаж байсан гэнэ.

Тэд Төвд, Антрактит, Кавказад шинжилгээний анги илгээн, дэлхийд танигдаагүй, тайлагдаагүй хамгийн нууцлаг зүйлсийг судалж,  үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоо тогтоохыг оролдон, үнэмлэхүй засаглалын нууцыг эзэмшихийг зорьж байсан гэж Майкопын Технологийн улсын их сургуулийн доцент, аялагч Иван Бормотов хэлж байна.
-Гитлерийн герман дайны явцыг эргүүлэхийн тулд шинэ төрлийн зэвсэг бүтээх гэж идэвхтэй ажиллаж байсан. Үүний тулд ч "Аненербе” ажиллаж байсан гэж тэр хэлжээ.
Тэгэхдээ тэд Кабардин Балкарын өндөр уулс дунд "Эдельвейс” нэртэй шинжилгээний анги юу хийж явсан байх нь вэ.

Ойгоос олдсон олдвор


Майкопоос нэг их холгүй Каменномост сууринд угсаатны зүйн "Беловодье” цогцолборын музей байдагт СС-ийн нэр бэлгэ тэмдэгтэй өнөөх авдар, ер бусын хоёр гавал хадгалаастай байдаг.

Ширэн бариултай, дээрээ "Аненербе”-гийн бэлгэ тэмдэгтэй энэ хүрэн авдрыг нутгийн нэгэн иргэн энд авчирч өгсөн юм гэж цогцолборын эзэн Владимир Меликов ярилаа.
Тэр ер нь ойд амьдардаг, миний хуучин танил. Тийм ч болохоороо манай музейд немцүүдийн дуран, эмтэйгээ эмийн сан, фашистуудын гутал гээд элдэв зүйл авчирч өгдөг юм. Шүдэнз гэхэд л зурахад асдаг, ер нь олдворууд чанараа алдаагүй байдаг юм.

Авдрын дээр "Аненербе”-ийн бэлгэ тэмдэг, дор нь Besondere Bekl[eiderung буюу "Онцгой тушаал” гэсэн бичээс бий. Энэ юу хэлж байна.
Дайн эхлэхээс бүр өмнө уулын энэ замаар Пицунда-Рицагийн хооронд зам тавих ажилд туслан германы барилгын мэргэжилтнүүд явж интернациональч үүрэг гүйцэтгэж байсныг тэр бүрий хүмүүс мэдэхгүй.  Немцийн мэргэжилтнүүдийн машин осолдож хүмүүс нь эмгэнэлтэйгээр нас барсан ч тэдний барьсан энэ замаар өнөөдөр жуулчид явж л байгаа.

Рицагийн "Амьд ус”


Гэхдээ энэ замыг зүгээр ч нэг тавиагүй гэдгийг хожим нь мэдсэн л дээ. "Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйн усны бүтцэд хүний цусны бөөмд сайнаар нөлөөлдөг бодис байхыг илрүүлсэн байна.
Тэд энэ усны дээжээ мөнгөн саванд хийгээд тэнгис хүргэж тэндээсээ усан доогуур шумбагчаар Констанц баазад, дараа нь онгоцоор Германд хүргэж байж. Тэр бүү хэл тэнгисээс Рица хүртэл газар доогуур усан доогуур шумбагч явуулах хонгил барихаар ч төлөвлөж байсан ч дайн садаа болж гэж Бормотов ярьж байна.
Майкопт вермахтын уулын буудлагын 49 дүгээр корпус ирж байсан нь бас сонирхолтой. Белой голын хөндийд СС-ийн "Весланд” хороо байрлаж, Пшеха болон Пшиш голын дунд танкийн "Герман”, "Нордланд” хороо ч хамгаалж байсан.

"Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйнаас авсан усаар хүний цусны бөөм бэлтгэхээр оролдож байж. 1942 оны намар Майкопын нисэх буудалд германы тагнуулын гуравдугаар эскадриль, тагнуулын 14 дүгээр хэсэг тагнуулын хоёр моторт FW-189 онгоцоор ирж байрласан байна.
Тэд тухайн үедээ хамгийн боловсронгуй тагнуулын аппарат хэрэгсэл, явуулын лаборатортай байсан гэдэг. Энэ бол тэд Адыгейн ууланд маш нарийн судалгаа шинжилгээ хийж байсныг гэрчилж байна гэж Бормотов үзэж байна. Нөгөө талаар Майкоп нь немцүүдийн Кавказад хийж байсан цэргийн бүхий л ажиллагааны удирдах газар болж байсан гэнэ.
Кишины хавцал орчимд немцүүд байгалийн цацраг идэвхит бодис хайж байсан байж болох юм, эсвэл иргэний дайны үед сураггүй болсон Кубанийн алт бүхий ачааг Ходзь - Новосвободная – Их  Тхач гэсэн гурвалжингийн хооронд хайж байсан ч байж болох гэсэн таамгууд байдаг.

Бурхны гавал

Хоёр жилийн өмнө энд бас эвэртэй, ер бусын гавлын яс авчирч өгснөө Их Тхачийн нэг агуйгаас олсон гэнэ. Маш эртний энэ гавал амьтных байж болмоор хоёр эврийн ул мөртэй. Хониных байгаад ус элсэнд идэгдэж өөрчлөгдсөн юм уу. Баавгайн гавалтай харьцуулахад арай өөр, нүүр хэсэг нь хавтгай яг л хүн төрлийнх шиг. Амнаас гадна эргэн тойронд нь өөр бас хэд хэдэн нүхтэй, нүдний ухархай нь ер бусын том. Ер нь харь гаригийн  хүнийх шиг санагдана.

Гэрэл зургийг нь нийслэлийн хүн судлаачдад илгээхэд урьд нь хэзээ ч ийм зүйлтэй тохиолдож байгаагүй гэжээ.
Энэ бүхнээс үүдээд судлаачид, гитлерчүүд ер бусын зүйлийн араас хөөцөлдөж байсан юм биш үү гэсэн таамаг дэвшүүлж байна. Домогт итгэгчид болохоор үүнийг тэнгэрээс бууж ирдэг, эртний эвэрт бурхан Шумерын гавал байж болох юм гэж байна. Америкийн азербайжан гаралтай зохиолч Захария Ситчин харин нарны аймгийн гаднах Нибуру гаригийн аннунаков гэж үзэж байгаа юм. Одон орон судлаачдынхаар бол энэ гариг 3,6 мянган жилд нэг удаа манай дэлхийд харагддаг гэнэ. Энэ үедээ л Нибуру гаригийнхан мнай дэлхийд бууж ирэн абригонууд болон хүмүүстэй холбоо тогтоодог гэж Ситчин үзэж байгаа юм.

Түүхийн ухааны доктор, Кубаны казакийн найрал дууны уламжлал судлалын эрдэм шижнилгээний төвийн ажилтан Игорь Васильев
-"Аненербе”-гийн Кавказад явуулж байсан үйл ажиллагаа нь өөрөө баримт. Энэ нууц байгууллага энэ орчмоос эртний аланы үлдэц олж эртний аричууд энд байсныг нотолж магадгүй цаашдаа энд шилжин суурьшихад ч бэлэн байсан байж мэдэх юм.
Тэд төвдөд бас л янз бүрийн "гайхамшиг” хайж байсан. Энэ бүхэн нь тэд "Аненербе”-гийн судалгаа, элдэв бүтээлтэй уялдаж хүний сэтгэхүйд нөлөөлөх, энэ бүхнийгээ хүний ертөнцийг үзэх үзэл, техникийн сэтгэлгээг өөрчлөх өөрсдийн суртал нэвтрүүлэгтээ ашиглах гэж байсан юм уу гэж байна.

Юутай ч


2015 онд мөн л Кабардин Балкараас яг ийм сонин гавлын яс бүхий германы бас нэг авдар олсон байдаг. Яагаад тэд Каюказын энэ өндөр уулс дундаас сонин гавлын яс олж цуглуулж байсан хэрэг вэ.

Гитлерийн германы эрдэм шинжилгээ, судалгааны нууц байгууллага Кавказад ямар нэгэн судалгаа хийж байсан байх нь. Үүнийг эндээс олдож байгаа олдворууд баталж байна. Тэр ч бүү хэл энд ихээхэн анхаарал тавьж томоохон цэргийн хүчээр хамгаалж байж. Харин тэд юу эрж хайж, юунд ашиглах гэж байсан байх вэ. Тэд Төвдөд ч гэсэн шинжилгээний анги илгээн маш эртний, магадгүй солироор ч урласан байж болох бурхны хөрөг олж байсан тухай баримт бий.
Эх сурвалж: www.assa.mn
СС-ийнхний Адыгейн уулнаас олсон ер бусын гавлын нууц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани