Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС ба бидний мэдэх дүр зураг

ОУВС ба бидний мэдэх дүр зураг

ОУВС "авралын ганц зээлдүүлэгч” үү

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан арванхоёрдугаар сарын 20-нд мэдэгдэл хийсэн юм. Грекийн бэйлаутын гуравдугаар багцад Олон улсын валютын санг оролцохгүй байхыг тэрбээр хүслээ. "Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдсэн ноён Ципрас "Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Олон улсын валютын сан төсөв, мөнгө болон санхүүгийн асуудлаар үр дүнгүй хандлага гаргаж байна” хэмээн шүүмжилсэн юм.

"Хямралыг зохицуулахаар бид зургаан жил ажиллалаа. Одоо дотоод асуудлаа амжилттай шийдэх институцийн чадамж Европт бий гэж бодож байна” гэж Ципрас учирлажээ. Бэйлаутад Олон улсын валютын санг оролцохыг шаргуу шаарддаг Германы Сангийн сайдын эгдүүцлийг энэ үг төрүүлж мэднэ.

Макро эдийн засгийн бодлогоо алдах уу

Тэрчлэн Берлин үргэлжид Европын комиссын шийдвэрт эргэлзэж, тэр хэрээр Олон улсын валютын сангийн техникийн туршлагыг үнэлсээр ирсэн билээ.

Гуравдугаар багцын гэрээ хэлцлийг Грекийн Засгийн газар энэ сард эцэслэн батлах хүлээлттэй. "Зээлдүүлэгчдийн тавьж буй энэ удаагийн шаардлагад нэг л хэцүү зүйл бий. Тэр нь тэтгэврийн шинэчлэл” хэмээн Алексис Ципрас аргаа барсан тайлбар хийв. Одоогоос нэг жилийн өмнөөс засгийн эрхийг анх барих болсон Ципрас урт хугацааны туршид Олон улсын валютын санг шүүмжилсэн. Тодруулбал, зургаан жилийн турш хэмнэлтийн горимд бүсээ чангалан амьдарч буй грекчүүдэд увайгүй, харгис шаардлага тулгадаг хэмээн буруушаадаг юм. Тэтгэврийг танах гэсэн Олон улсын валютын сангийн шаардлагыг Грек сөрсөөр ирсэн. Эрт тэтгэвэрт гарахыг хуульчлан хориглож, зардлыг танах өөр арга зам олох замаар энэ жил Төрийн тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах боломжтой хэмээн тайлбарласан ч үл ойшоосоор байгаа.

Евро комиссын тооцоогоор Грекийн өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 2015 онд 194.8 хувьд хүрсэн. Энэ нь Евро бүсэд элссэнээс хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Харин хямралын эсрэг тусламжийн гурав дахь хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн 86 тэрбум евро. Өрийн гинжинд хүлэгдсэн Грек улс 2010 оны тавдугаар сарын 9-нөөс хойш ТРОЙКА хэмээх авралын сүүлчийн зээлдүүлэгчдийнхээ аманд аргагүйн эрхэнд багтсаар ирэв ээ. Энэ гурвалд Европын комисс, Европын Төв банк, мөн Олон улсын валютын сан багтдаг. Эдгээрээс ОУВС хамгийн хатуу шаардлагыг тавьдаг гэж эдийн засагчид дүгнэдэг. Одоогийн байдлаар тэд Грект 240 гаруй тэрбум еврогийн зээл олгоод байгаа. Харван одсон зургаан жилийн уртад зээлдүүлэгчид ямар шахалт үзүүлж ирснийг сонирхоно уу.

Мэдээж НӨАТ-ын хэмжээг өсгөх, тэтгэврийн системийг шинэчлэх, төрийн зардлыг автоматаар бууруулах, шүүх тогтолцоонд реформ хийх, банкуудыг дахин капиталжуулах зэрэг ажил юуны өмнө бичигдэх нь тодорхой. Эдгээрээс гадна Ципрасын баталсан нэгээс бусад хуулийг хүчингүй болгох, 50 тэрбум еврогоор хэмжигдэх төрийн өмчийг хувьчлах зэрэг ямар сонсогдож байна вэ?

Монгол Улс бодлогын хувьд дампуурсан гэдгийг дэлхий даяар зарлаж байгаа хэрэг

Хямралын эсрэг тусламжийн гурав дахь хөтөлбөрийн шаардлагад тусгасанчлан Грек 50 тэрбум еврогийн үнийн дүн бүхий төрийн өмчийг яаралтай хувьчлах ёстой. Боомт, нисэх онгоцны буудал, завины зогсоол, усан хангамжийн систем зэргийг хувийн өмчид шилжүүлж, улмаар орлого 50 тэрбумыг нь Люксембургт төвтэй санд барьцаа хэлбэрээр төвлөрүүлэх санал санаачилга зээлдүүлэгчдийн зүгээс гарчээ. Тухайлбал, 2004 онд Афины Олимпийн наадмыг зохион байгуулахаар баригдсан цэнгэлдэх хүрээлэн ч мөн "Люксембургийн” сангийн өмчийн жагсаалтад бүртгэгдэх төлөвтэй. Мөн төрийн өмчийн төмөр замын сүлжээг нь худалдан авах сонирхлоо 2009 оны сүүлчээр манай өмнөд, хойд хөрш илэрхийлж байжээ. Тэрчлэн орон нутгийн нисэх онгоцны 14 буудал, Piraeus болон Thessaloniki боомтууд, байнга хүн оршин суудаггүй 87 арлынх нь заримыг хувьчлах санал ч тэдний дунд бий. Хамаг өмч хөрөнгийг нь хуу хамах Грекийн энэ хувьчлалыг хөрөнгө оруулагчид "Fire sale” хэмээн нэрлэж буйг барууны хэвлэлүүд бишгүй дамжуулж байна.

Дэлхийн II дайны дараа эмхэлсэн энэхүү Олон улсын валютын санг монголчууд андахгүй. Стэндбай хөтөлбөрөөр нь дамжуулж "авралын ганц зээлдүүлэгч”-тэйгээ анх 1991 онд танилцсан. Тэдгээрээс хамгийн сүүлд Монгол Улс дэлхийн санхүүгийн хямралын үеэр, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ шалдаа буугаад байх үед Олон улсын валютын санд хандаж байлаа. Хариуд нь тэд 18 сарын хугацаатай, 229.2 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд шийдсэн юм. Тиймээс Грект өдгөө үүсээд байгаа нөхцөл байдал, зээлдүүлэгчдийн ашиглаж буй механик аргууд, түүнээс улбаалсан эдийн засгийн агшилт ч монголчуудын хувьд танил дүр зураг билээ.

Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямрал, эдийн засгийн хүндрэл, өрийн түгшүүр дунд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан найздаа дахин хандсан билээ. "... Хамтран ажиллах боломжийн хүрээнд албан ёсны хэлэлцээ хийх хүсэлтэй байна” хэмээгээд Ажлын хэсгийн төлөөлөгчдийг Монголд урьсан Ерөнхий сайдын гарын үсэгтэй албан бичиг өнгөрсөн оны гуравдугаар сард олон нийтэд ил болсон. Эдийн засгийн бодит байдал улам хүндэрч, дэлхийн зах зээлээс арилжааны зээл авахад өртөг зардал нь өссөөр буй энэ өдрүүдэд Олон улсын валютын сангийн "халаасанд орох” хувилбар Монголын улс төрд яригдаж байна.

"Энэ чинь үндсэндээ Монгол Улс бодлогын хувьд 100 хувь дампуурсан гэдгийг дэлхий даяар зарлаж байгаа хэрэг. Өөрийнхөө улсыг, эдийн засгаа удирдаж чадахгүй байна, бодлогоо авч явж чадахгүй байна гэдгээ олон улсад зарлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөнгөж 2012 онд биднийг буурай хөгжилтэй биш, хөгжиж байгаа орон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл бид хүчээр өөрсдийгөө "Үгүй ээ, бид болоогүй, бид бол ядуу дуракууд” гээд буцаад доош нь хийж байгаатай адил. Жаахан хөдөлмөрлөөд тодорхой түвшинд гарч, олон улсын системийн нэг хэсэг болоод эхэлсэн атлаа бүтээснээ устгаж байгаагаас ялгаагүй” хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тодотгов.

Монгол Улс Стэндбай хөтөлбөрөөр дамжуулж анх 1991 онд танилцсан

Харин нэрээ нууцлахыг хүссэн, Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг "Олон улсын валютын сангийн хаалгыг татвал өөрийн гэсэн дотоодын ямар ч бодлогогүй болно. Макро бодлогоо бүхэлдээ Олон улсын валютын санд алддаг. Бид тэгэж үзээгүй биш шүү дээ. Хамаг активаа хувьчлаад бөөн юм болж л байсан. Дахиад тэгмээр байгаа юм уу? Одоо Грекийг хар л даа, хамаг банкийг нь гаднынханд зараад явж л байна. Үүнийгээ хувьчил, түүнийгээ тийшээ зар, та нар энэ мөнгөөрөө зөвхөн ингэж болно гэдгийг тэд заана. Арилжааны зээлийг монголчууд өр гээд үзэн ядаад байдаг. ОУВС ямар ялгаатай юм бэ? Адилхан л хөрөнгө оруулна, тэр нь мөн л зээл. Харин ОУВС тэр мөнгөөр юу хийх вэ гэдгийг бидний ам руу алгадаад л шууд хэлнэ” гэв. Одоо бичигдэж буй Грекийн түүх ч тэдний үгийг нотлон харуулсаар байна.

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас "Бид энэ хөтөлбөрийг таван жилийн турш мөрдлөө. Бие даасан, тусгаар байдлаа ийм удаан хугацаагаар алдана гэдэг Европын улсын хувьд бэрх. Гэхдээ хараат бус байдлаа буцаан олж, Гурвалын хяналтаас гарахын тулд бид бэйлаутын хэлэлцээрээ биелүүлэх ёстой. Хэцүү боловч энэ нь бусад сонголтоос илүү дээр” гэж "Financial Times”-ийн сэтгүүлчид ярьжээ. Грек гуравдугаар сар гэхэд хөрөнгийн хяналтыг цуцална. Харин 2016 оны сүүлч гэхэд дэлхийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байна. Тэгвэл тусгаар тогтнолоо эрхэмлэдэг Монголын зарим улс төрч дэлхийн хөрөнгийн зах зээлийг өрийн талбар гэж хардаг байх аа?!

Б.Цэцэгсүрэн

ОУВС ба бидний мэдэх дүр зураг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани