- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"САНТА"-гийн бэлэг буюу САЙХАН БИЛЭГ
Шинэ оны зааг дээр сайхан мэдээ дуулдаж байна. Ямар мэдээг сайхан гэх вэ. Эдийн засгийн хямралтай, улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед томоохон төслүүд хөдөлж эхлэхээр болсон нь яах аргагүй сайхан мэдээ. 2016 оноос эхлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил улам эрчимжих болно. Мэдээж үүнийг дагаад хөрөнгө оруулалтынурсгал Монголыг чиглэж эхэлнэ.
Гацаанд байсан Гацууртын ордын хувь заяа ч тодорхой боллоо. Ч.Сайханбилэг "Том төслүүдийг гацаанаас гаргаж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана” гэж амалсан байдаг. Гэсэн ч АН-ын доторх фракци хоорондын зөрчил, Ерөнхий сайд, намын даргын сандал суудал, улстөрчдийн популизм, эрх ашгийн зөрчилдөөн зэргээс үүдэж өнгөрсөн жил гаруйн хугацаанд өнөөх том төслүүд нь гацсаар өдий хүрсэн. Энэ хооронд улс орны эдийн засаг үндсэндээ дампуурлын ирмэгт тулж ирлээ.Улс орон мөнгөгүй болж, өрөө төлөх чадамжгүй болохыг дампуурал гэж энгийнээр нэрлэдэг. Тэр тохиолдолд Грекийн араас орох ганцхан зам үлдэнэ. Өрөө төлж чадахгүй болж, дампуурлаа зарлахад хүрвэл бидний өрийг хэн нэгэн худалдаж авна.' Грек дефольтоо зарласны дараа өрийг нь Герман худалдаж авсан. Өдгөө Грек улс тэрхүү эдийн засгийн гүн намгаас мөдцөө гарахгүй. Тэгвэл манай өрийг тоож худалдаж авах, хөрөнгө оруулах улс Хятадаас өөр байхгүй. "Чингис” бонд, "Самурай” бонд, "Чалко”-гийн өр гэх мэт олж ирсэн зоос бүр буцаад өрийн төлбөр болоод гарч явна гээд төсөөл дөө.
Хэрэв дампуураад улсын өрийг Хятад худалдаад авчихвал, Оюутолгой, Тавантолгойн баялгийг өрөндөө суутгаж аваад захиран зарцуулаад эхэлнэ. Баялгаа ашигласны төлөө бидэнд ирэх учиртай мөнгө өрөндөө суутгагдаад байвал валютын ханш мэдээж өснө. Хомсдол нүүрлэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ хэт өндөр болно. Ам.доллар 6000, шатахуун 4500 төгрөгболчихвол яах вэ. Таны авч байгаа цалин өнөөдрийнхөө ханшаар байхад нэг талхыг 3000 төгрөгөөр авдаг болвол хүмүүс яах вэ.
Муу нуухаар сайн илчил гэж. Өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн болзошгүй аюул занал ийм л байгаа шүү дээ. Гэтэл ашгүй шинэ жил болж, Санта өвөөгийн бэлэг авчирдаг цаг үе таарлаа. Дээрх муу үгс, билэггүй ам биелэхгүй байх найдварыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрүүлж байна. Хэдий асар бойтог, удаан хөдөлж байгаа ч тэр том төслүүдээ хөдөлгөх шийдэлд хүрч чадав. Ерөнхий сайд "Оюутолгойн асуудлаа шийдлээ, дараагийн ээлжинд Засгийн газар УИХ-тайгаа хамтраад Тавантолгойн төслөө хөдөлгөхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдсэн нь эдийн засагт гэрэл асаасан хэрэг. Яагаад ердөө л нэг Оюутолгой, Гацууртын төсөл хөдөлж эхлэх нааштай шийдвэр гарсныг найдварын оч болгон сайшаагаад байна гэж асууж магадгүй.
Тэгвэл нэг жишээ нь мөнөөх Эрдэнэт юм. Зөвхөн энэ үйлдвэр Монголын эдийн засгийн хэчнээн жил тэжээснийг санах хэрэгтэй. Бид нэрэлхээд хэлдэггүй л болохоос үнэн шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй боловч бидний үрэлгэн байдал илүү нэмэгдсэн. Манай улс валютын хомсдолд орсноос шалтгаалж ам.долларын ханш огцом өсч, үүнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.
Ам.доллар ховордсон нь гаднаас орж ирэх урсгал буюу экспортын орлого болон гадны хөрөнгө оруулалтууд саарсантайхолбоотой. Манай эдийн засгийн бараг 80 орчим хувь нь импортоос хамааралтай. Цоорхой ууттай адил гэсэн үг л дээ. Уутанд байгаа мөнгөний ихэнх нь гадагшаа урсаад явчихдаг. Тэр утгаараа гаднаас мөнгө нэмж хийхгуй л бол тэр уут хоосорно. Бүдүүн тоймоор тайлбарлавал ийм юм.
Гэтэл тэр уутны амсараар орж ирэх мөнгө улам бүр хомс болж байсан хэцүү үед Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон. Герман, Голланд, Австрали, Франц, Канадын арилжааны 15 банк болон таван агентлаг энэ төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Оюутолгойд 2.5 тэрбум тонн зэс, алтны нөөц байгаа бөгөөд ийнхүү Оюутолгойн хувь эзэмшигчид урьдчилсан байдлаар 100 гаруй тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэж байна -эж гадаадын хэвлэлүүдэд мэдээлсэн. "Рио Тинто” группийн охин компани "Turquoise Hill”-аас "Эхний ээлжинд ажиллах хүчин болон дотоолын аж ахуйн нэгж, эдийн засгийн мөнгөн урсгал нэмэгдэх болно. Энэхүү төслийн санхүүжүүлт ДНБ-ий 37 хувьтай тэнцэх болно” гэж мэдэгджээ.
Харин Америкийн нэгэн эдийн засагч "www.afr.com” сайтад "Монгол хөрөнгө оруулалтыг татаж, зөв ашиглаж чадвал хэдхэн жилийн дараа танигдахын аргагүй хүчирхэг эдийн засагтай улс болно” хэмээн ярьсан байна. Сонсоход мэдээж тааламжтай. Гэвч баярлах бас эрт.
Эдийн засгийн уналтыг энэ төсөл дангаараа сааруулж дийлэхгүй. Тэгэхээр одоо бэлэн байгаа дараагийн том төсөл болох Тавантолгойг хөдөлгөх шаардлага бий. УИХ-ын босго даваагүй төслийг дахин, дахин хэлэлцэх гэж шавдуулахын оронд нэр бүхий 40 гишүүний гарын үсэг зураад өргөн барьчихсан Тавантолгойг ашиглах төслийг яагаад хэлэлцэж болдоггүй юм бэ. Энэ бол яах аргагүй нэг гарц. Уутанд хоцрох мөнгөний тухай яриа.
Гэвч өр төлбөртэй байгаа үед тэр уутанд мөнгө тогтохгүй. Өрийн дарамт бидэнд хэвээр л байна. 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын өрийг төлөх ёстой. 2018 оны гуравдугаар сар, 2022 онд төлөх ёстой том төлбөрүүд мөн хүлээж буй. Өрөөс гарах ганцхан зам бий. Энэ нь бизнесүүд хөдөлж, ашиг өгч эхлэх л явдал. Манай улсын хувьд ДНБ-ий дийлэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг онцлогтой. Иймээс уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх нь нэн чухал. Том хүрд хөдөлж байж жижиг хүрдүүд эргэж, амь ордог хуультай. Бусад улс орны жишгийг харахад дахин зээл авч өмнөх өрөө төлдөг. Харамсалтай нь бидэнд зээл олдох магадлал улам л бага болсоор. Хоосон улстөржилт, хий хэрүүлээс болж Монгол Улсын зээлжихзэрэглэл буурсаар байна. 'Энд нэг улстөрч тодрох гэж мэдэгдэл хийдэг, тэнд дэлхийн зах зээл дээр Монгол Улсын гаргасан бондын үнэ унаж, хүү өсч байдаг. Ийм л урвуу хамаарал нэгэнт тогтчихлоо. Харин Япон улс зээлжих чадамжаараа дэлхийд тэргүүн эгнээнд явж байна. Гэхдээ Японы нэг хүнд ногдох өр нь 200 мянган ам.доллар. УИХ-ын гишүүн А.Тлейханы хэлснээр бол Монгол Улсын нэг иргэн 13 сая төгрөгийн өртэй. 6-7 мянган ам.доллар гэсэн үг. Манайхаас ялгаатай нь Япон улсын бүх хүн өөрт ногдсон өрийг хадгаламжаараа төлөх чадвартай. Тэгэхээр өртэй ч гэсэн мөнгөтэй гэж ойлгож болох нь. Харин Монголын хувьд иргэн нь байтугай, компаниуд нь хадгаламжгүй, хуримтлалгүй, улс нь валютын нөөц хомс байгаа.
Тиймд Тавантолгой, Гацуурт, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр зам, ураны орд зэрэг улс орны стратегийн томоохон төслүүдээр дамжуулж, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа сэргээх шаардлагатай. Хүн бүр ингэж ярьдаг ч цаг дээрээ ямар нэгэн эрх ашгийн үүднээс эсэргүүцэн улладаг. Ялангуяа улстөрчид. Хамгийн ойрын жишээ гэхэд Гацууртын орд юм. Гацууртын ордыг ашигласнаар 10 жилийнхугацаанд 200 орчим сая ам.доллар Монголын Засгийн газрын өгөөж болж ирнэ. Энэ нь ордын ашиглалтын явцын нийт орлогын 68 хувь гэдгийг Засгийн газраас танилцуулж байгаа юм. Гацууртыг ашигласнаар Монголбанкинд жил бүр таван тонн алт тушаагдаж, Монгол Улсын валютын нөөц 189 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой. Жил гаруйн хугацаанд гацсан Гацууртын ордыг ашиглах асуудал юутай ч шийдэгдлээ гэж үзэж болохоор боллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. Ийнхүү оны босгон дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд хүлээгдэж байсан том төслүүдээ амь оруулж дөнгөлөө. Сонгуулиас өмнө эдийн засгийн хүндрэлийг бага ч болов арилгая гэвэл Засгийн газар том төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарцгүйг дээр өгүүлсэн. Тиймд тодорхой эсэргүүцэл, шүүмжлэл, сөрөг реакцийг үл тооцон эдийн засгийн нааштай чимээ анир сонстож эхэлсэн нь хамгийн чухал ололт юм. Ямартай ч Ч.Сайханбилэг жилийн ойн дээрээ том төслүүдээ хөдөлгөж эхэллээ. Сантагийн бэлэг шиг сайхан билэгтэй үйл явдал шинэ онд олонтаа тохиох болтугай.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||