- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа" сэдэвт бага хурал боллоо
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр уурхайчид баяраа
тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд уул, уурхайн салбар үүсч
хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байгаа бөгөөд уурхайчид баяраа
"Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эл хүрээнд өнгөрсөн баасан гарагт Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын
газар болон Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын
ажлын албатай хамтран "Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа” онол,
практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Бага хуралд Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч
Д.Цогтбаатар, ШУТИС-ийн багш, профессор С.Цэдэндорж, Нээлттэй нийгэм
форумын менежер Д.Эрдэнэчимэг нарын албаныхан оролцож, "Олборлох
үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад”, "Уул уурхайн
үйлдвэрээс орон нутгийн хөгжилд дэм өгөх боломжууд”, "Уул уурхайн орон
нутгийн гэрээ буюу Монголын болон олон улсын туршлага” зэрэг сэдэвт
илтгэлийг тавьж, салбарынхаа мянга мянган гишүүнд мэдээлэл өглөө.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар бага
хурлыг нээж үг хэлэв. Үдээс өмнөх хуралдаанд ОҮИТБС-ын Ажлын албаны
зохицуулагч Ш.Цолмон "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга
Монгол Улсад”, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн профессор С.Цэдэндорж "Уул
уурхайн үйлдвэрээс орон нутгийн хөгжилд дэм өгөх боломжууд”, Нээлттэй
нийгэм форумын менежер Д.Эрдэнэчимэг "Уул уурхай ба орон нутгийн
иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив.
Харин үдээс хойшх хурлаар "Оюутолгой” ХХК-ийн Орон нутаг, нийгмийн
харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа, Бор-Өндөрийн уулын
баяжуулах үйлдвэрийн дэд захирал С.Ган-Очир, "Уул уурхайн компаний
нийгмийн менежмэнт” сэдвээр "Кью Эм Си” ХХК-ийн захирал М.Дагва нарын
илтгэлээр үргэлжилсэн юм.
С.ЦЭДЭНДОРЖ: БИД ЗҮГЭЭР НЭГ БАЯРЛАХ БИШ АХМАДУУДЫНХАА ҮГИЙГ ТӨРДӨӨ ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Энэ үеэр ШУТИС-ийн багш, профессор С.Цэдэндорж хэлэхдээ "Энэ оны
нэгдүгээр сард уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн бүх
холбоог цуглуулж, цаашид хэрхэн яаж ажиллах талаар ярилцсан. Өөрөөр
хэлбэл, уул уурхайн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад төрийн бус
байгууллагуудыг ажиллуулах ажлыг татан оролцуулах үүднээс олон зүйлийг
ярилцсан байдаг.
Нийт 28 холбооны 23 нь нэгдээд төр засагтаа хэлэх үгээ нэг нэгээрээ
хүргэж байснаас бүгдээрээ нэгдэж хүргэвэл илүү үр дүнтэй гэж үзсэн. Энэ ч
үүднээсээ Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг байгуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд бид салбар яамтайгаа хамтран багагүй ажил хийсэн.
Нөгөөтэйгүүр "Эрдэнэс Эм Жи Эл” компанитай хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурлаа.
Түүнчлэн жил бүрийн энэ өдөр алдаа, оноогоо дэнслэж, нэг шугаманд авч
явахаар тохиоролцсоны үндсэн дээр өнөөдөр бага хурлаа зохион байгуулж
байна. Анхныхаа хурлыг хийлээ.
Бид зүгээр нэг баярлаад өнгөрөх биш, үе үеийнхээ уурхайчдын, эрдэмтэд,
ахмадуудынхаа үгийг төрдөө хүргэхийг зорьсон. Уул уурхайн салбарт ямар
хүндрэл, бэрхшээл байна, түүнийгээ яаж засч зөв замд нь оруулах вэ зэрэг
гарцыг хайлаа. Үүнийг мэргэжлийн хүний зүгээс хэрхэн харж байгаа
талаараа ярилцаж, илтгэл тавилаа.
Өөрөөр хэлбэл, зөвхөн мэргэжлийн хүний нүдээр төр засагтаа үгээ хэлж,
тодорхой шийдвэр гаргах ёстой бол түүнийг нь гаргуулах үүднээс нь энэхүү
онол, практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Манай төр засгийн
байгууллага болох уул уурхайн яам, Засгийн газар, УИХ-аас гарсан хууль
тогтоомж, шийдвэрүүд доороо очоод хэрэгждэггүй. Хүмүүст хүрдэггүй юм.
Үүнийг хүмүүст хүргэе, тодорхой хэмжээнд ойлгуулахыг зорилоо” гэв.
Тэрбээр үргэлжүүлэн "Мэргэжлийн хүмүүсийн хувьд бид гүүр нь болох
ёстой. Нэг талаар бүтэн жилийнхээ ажлыг тайлагнаж, ажлын тайлан гэж ярьж
болох ч нөгөө талаасаа бид тухайн тухайн жилдээ хамгийн гол гэсэн
сэдвийг хөндөж, ярилцана. Ер нь манай салбарт ямар хүндрэл тохиолдож
байна.
Түүнийгээ яаж шийдэх вэ гэдэг гарцыг л хайж байна. Бид тодорхой
хэмжээнд бүтэн жилийн хугацаанд ажлаа хийсэн. Тэр дундаасаа хамгийн
эмзэг, өөрөөр хэлбэл хүнд асуудлаа сонгон авч байгаа юм. Тиймээс энэ жил
Уул уурхай болон орон нутгийн хамтын ажиллагаа гэх сэдвийг сонгон
авлаа.
Орон нутгийнхан маань ч гэсэн идэвхтэй оролцож байна. Эцэст нь хэлэхэд,
бүх уурхайчдадаа баярын мэндийг хүргэе. Бас шинэ оноо сайхан угтаарай”
хэмээн ярилаа.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
"Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа" сэдэвт бага хурал боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани