- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нийслэлчүүд Шарын гол илчлэг сайтай, тортоггүй нүүрс түлж байна
"Шарын голын илчлэг өндөр, шаталт удаантай, тортог бага гаргадаг нүүрсийг 20 килограммаар савлаж 1800, 30-ыг нь 2700, 40-ыг нь 3500 төгрөгөөр борлуулж байна” гэх самбар бүхий нүүрс борлуулах цэг дээр арав гаруй хүн нүүрс худалдаж авахаар ирсэн байв. Худалдаж авсан нүүрсээ машиныхаа багажинд хийх нэгэн байхад усны тэргэн дээр ачаад, эсвэл мөрлөөд алхаж байгаа нь ч харагдав. Ес эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд бид нийслэлчүүдийн гол түлш болох нүүрсний үнэ ямар байгааг, худалдаалах цэгүүд иргэдэд хэр ойр байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Амгаланд очоод байгаа нь энэ. Нүүрс худалдан авч байсан иргэд "Нийслэлийн цөөнгүй айл жилийн жилд нунтаг, шороотой, цэвдэгтэй, илч муутай нүүрс түлж ирсэн. Харин энэ жил Шарын голын нүүрс манай энэ хавиар зарж эхэлсэн нь бидэнд эдийн засгийн болоод бусад талын ашигтай байна. Үнэ нь хямд мөртлөө илч сайтай, хог, нунтаггүй. Дээр нь борлуулах цэг олон байгаа нь бараг гэрийнхээ гаднаас түлшээ авах боломжоор хангаж байгаа нь таалагдлаа” гэж байв.
"ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТ” ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Шарын гол” хувьцаат компанийнхан нийслэлчүүдийг хэрэглээний нүүрсээр хангахаар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн "Жижиглэн борлуулалт” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн хүрээнд ийнхүү зах зээлийн үнээс шуудай тутамд 500-1000 төгрөгөөр хямд өртгөөр нүүрс борлуулж байна.
Шарын голын нүүрс борлуулах "Амгалан” захын хажууханд байрлах "Хишиг” хүнсний дэлгүүрийн худалдагч, нүүрс борлуулах цэгийн борлуулагч Д.Наранцэцэг "Нийслэлчүүдийн өвөл, хаврын гол түлш бол нүүрс. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ нэмэгдэж, ард иргэд ч эдийн засгийн хувьд нэлээд хүндэрч байсан. Алагтолгой, Шивээ-Овоо, Налайхын гэх тодотголтой нүүрс тортог ихтэй, нунтаг мөртлөө үнэтэй. Харин өнгөрсөн намраас нийслэлчүүд Шарын голын уурхайгаас гарсан илчлэг өндөр, шаталт удаан, тортог багатай, бараг нунтаггүй нүүрс хэрэглэх боломжтой болсон. Манайх л гэхэд өдөрт хоёр тонн шахуу нүүрс зарж байна. Бид шуудай тутмаас 150 төгрөгийн ашиг авдаг. Энэ нь их мөнгө биш ч чанартай нүүрс зарж байгаа нь манай дэлгүүрийн бусад барааны борлуулалтад нөлөөлж байгаа учраас бид дуртай зардаг. Иргэд ч нүүрсний илчлэг, шаталтад сэтгэл хангалуун байгаагаа ярьдаг” гэв.
20, 30, 40 килограммаар савласан нүүрснүүдийн шуудайн дээр аюулгүй ажиллагааны санамж болоод Шарын голын уурхайн түгээлт хариуцсан менежерүүдтэй холбогдож санал, гомдлоо илэрхийлэх утасны дугаар зэргийг хэвлүүлж, амыг нь зориулалтын машинаар оёжээ. Ингэснээр авч явахад нүүрс нь асгарч, задрахгүй амар болжээ. Ингээд бид "Шарын гол” компанийн "Жижиглэн борлуулалт” төслийн Борлуулалт, маркетингийн хэлтсийнхэнтэй холбогдож, зах зээлийн үнээс хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа талаар тодруулахыг зорьлоо. Биднийг Амгалан дахь нүүрс буулгах цэгтээ ирж, Шарын голоос ирсэн нүүрсээ хэрхэн буулгаж, шигшиж, савлаж байгааг газар дээр нь сонирхохыг санал болгосон юм.
ӨДӨРТ 4000 ГАРУЙ ШУУДАЙ НҮҮРС САВЛАЖ, ХУДАЛДААНД ГАРГАЖ БАЙНА
"Нүүрс” хэмээн бичсэн агуулахын хашаан дотор вагоноос нүүрс буулгах, шигших, тусгаарлан зөөх, савлах, түгээлтэд гаргах зэрэг ажлыг хийж байгаа таван Портер, экскаватор, бусад техник хэрэгсэлтэй 50 орчим хүн ажиллаж байв. Өчигдөр Шарын голын уурхайгаас таван вагон нүүрс иржээ. Түүнийг тусгай сургалтад сууж, бэлтгэгдсэн таван ажилтан буулгаж байв. Борлуулалтын албаны ажилтан "Вагон буулгах ажлыг дуртай нь хийж чадахгүй. Сургалтад хамруулж, тодорхой дадлага туршлагатай болгосны дараа буулгах ажил хийлгэнэ. Үгүй бол нүүрсэндээ дарагдана, бэртэж гэмтэнэ. Манай талбайд ажиллаж байгаа буулгалтынхан бол мэргэжлийн хүмүүс” хэмээн танилцуулав. Залуус ч хэдхэн минутын дотор таван вагон нүүрсийг суллачихав. Тэдний буулгасан нүүрсийг экскаватороор шигших талбай руу зөөж эхлэв. Шигших машинд нүүрсээ хийхэд долоон сантиметрээс бага хэмжээтэй нунтаг нь нэг шигшүүрээр гарч, бүхэл хэсгүүд нөгөөхөөр урсана. Ингэж нүүрсний нунтаг, жижиг хэсгийг ялгаж, бүхэл ширхэгүүдтэйг нь савлалтын талбай руу зөөнө. Харин нунтаг хэсгийг дулааны станц, уурын зуухуудад түгээх машинд ачигчид ачих аж.
Ингээд бид Нүүрс савлагааны хэсэгт очлоо. 40 орчим хүн амсхийх завгүй нүүрс шуудайлна. 20, 30, 40 килограммаар савласан шуудайнуудын амыг зориулалтын оёдлын машинаар хэрээслэн оёж түгээлтэд өгөхөд бэлэн болгоно. Түгээлтийн Портерууд савлаж бэлэнболгосон нүүрснүүдийг ачаад борлуулалтын цэгүүдэд хүргэхээр эхнээсээ гарч байв. Тэдний цаахна Портер машинуудад нүүрс задгайгаар ачиж байв. Энэ нь иргэд тонноор нь нүүрс авах захиалгаа агуулахын менежерүүд рүү утсаар өгдөг байна. Менежерүүд Портер машинд захиалагчийн нүүрсийг ачиж, пүүнд жинлүүлээд тоннын хэмжээ болоод үнийн дүнг жингийн автомат машинаас хэвлэн авч, захиалагчид ачилт, хүргэлтийн төлбөргүйгээр хүргэж өгдөг байна. Үнийн дүн бүхий баримтыг үндэслэн захиалагч төлбөрөө гэрээсээ хийгээд, хашаандаа нүүрсээ буулгуулдаг аж. Биднийг очих үеэр нэг, хоёр тонноор таван захиалга ирж, тухай бүрт захиалгын машиныг иргэдийн гэр рүү илгээж байв. Энэ тухай талбайн инженер "Бид аль болох иргэдэд түвэггүй, худалдаж авч буй нүүрснийхээ үнийг төлөөд машины зардал, ачилт, буулгалтын ажилчдын хөлс зэргийг төлөхгүйгээр гэрийнх нь үүдэнд хүргэж өгөхийг зорьж байна. Энэ нь ч иргэдэд таалагдаж байгаа. 50 настай хөгшин нүүрс авахын тулд хол газар явахын оронд бид гэрт нь үнэ хөлсгүй хүргэж өгдөг, эсвэл борлуулалтын цэг гэрээс нь холгүй байдаг зэргээр зохицуулж ажиллахыг чухалчилж байна. Бид үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна” гэв. Түүнчлэн "Амгалан агуулахад өнөөдрийн байдлаар 50 гаруй хүн ажиллаж байна.
Өдөрт 3-5 тонн нүүрс буулгаж, 4000 гаруй шуудай нүүрс шуудайлж хэрэглэгчдэд хүргэж байгаа” гэлээ.
Шуудайлж, бэлтгэсэн нүүр-сийг түгээх машинууд борлуу-лалтын цэгүүд рүү хүргэхээр гарцгаалаа. Нийслэлийн хэмжээнд Шарын голын нүүрсийг иргэдэд хямд өртгөөр хүргэх борлуулалтын 300 гаруй цэг ажиллаж байгаа аж.
М.ЦЭНГЭЛ: НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХЯМД ИЛЧЛЭГ САЙТАЙ, ТОРТОГГҮЙ НҮҮРСЭЭР ХАНГАХААР ЭНЭ ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
"Шарын гол” ХК-ийнхан ямар учраас нийслэлчүүдэд зориулж, тэр холоос нүүрсээ авчирч буйг тодруулахаар тус компанийн Борлуулалт, маркетингийн хзлтсийн дарга М.Цэнгэлтэй ярилцлаа.
-Шарын голын уурхайн чанартай, тортог багатай нүүрсээр иргэдийг хангах төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ төслийг ямар зорилготойгоор хэрэгжүүлж байна вэ?
-Манай Шарын голын нүүрсний уурхай нь 50 жил тасралтгүй ажиллаж төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангаж ирсэн. Манай компани үйл ажиллагаагаа тэлж, шинэлэг технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохоор хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, хагас коксжуулах, утаагүй шахмал түлшний үйлдвэрийг Дархан хотод, мөн нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Нүүрсний чанараа сайжруулснаар гуравдагч зах зээл рүү ханцуй шамлан орж байна. Өөрөөр хэлбэл, "Шарын гол” ХК өмнө нь төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангадаг байсан бол одоо иргэдийг хангах хэрэгтэй. Бид Дархавд өнгөрсөн жил нүүрсний жижиглэнгийн худалдаа хийсэн. 20 болон 40 кг-ын шуудайтайгаар, тогтсон үнээр худалдаалж эхэлсэн. Энэхүү туршлагадаа үндэслэн өнгөрсөн аравдугаар сарын 18-наас Улаанбаатар, Дархан хотод нүүрсээ жижигаэнгээр худаддаалах төслөө эхлүүлээд явж байна. Бид эхний ээлжинд хэрэглэгчдэд нүүрсээ таниулах, компанийн зах зээлийнхээ хүрээг тэлэх, ченжийн гар дамжилгүй хэрэглэгчдэд бодит үнээр чанартай нүүрс өгөхийг зорьж байна. Энэтөсөл маань цаанаа ямар нэг улс төрийн зорилго байхгүй. "Шарын гол” ХК-ийн бүтээгдэхүүний ирээдүйн байнгын хэрэгаэгчдийг бий болгөх, үйлчилгээний шинэ соёл хандлагыг төлөвшүүлэх зорилготой.
-Эрдэнэт, Дархан, Сэлэнгийнхэн бол Шарын голын нүүрсгүйгээр өвлийг төсөөлөхгүй. Харин нийслэлчүүдийн хэрэглээ ямар байна вэ?
-Бид 2015 оны өвөл нийслэлийн иргэдийн 10 хувьд нүүрсээ таниулж, байнгын хэрэглэгч болгох том зорилготой байсан. Өнөөдрийн байдлаар дөнгөж гурван хувьтай явж байна. Гэхдээ төсөл эхэлж байсныг бодоход хүмүүс мэддэг, байнга авдаг, ам сайтай болж байна. Нүүрсний чанар, илчлэгийн хувьд ямар ч асуудал байхгүй учраас тэр тал дээр санаа зовохгүй байгаа. Эхлээд өөрсдийгөө таниулахын тулд цөөнгүй ажил хийсэн. Өнгөрсөн сард бид Монголын залуучуудын холбоотой хамтран нийслэлийн зургаан дүүргийн нэн ядуу 60 өрхөд нүүрс хандивлан, тусламж үзүүлсэн. Эргээд тэр хүмүүстэйгээ харилцаа тогтоож, нүүрснийхээ чанар, үргэлжлүүлэн хэрэгаэх эсэх талаар лавлахад олонх нь дахин нүүрс хуцалдаж авсан. Манай нүүрсний хувьд 4500 4800 ккал, чанартай, ахуйн болон үйлдвэр, уурын зууханд ч ашиглах боломжтой.
-Нүүрс тонноор нь худалдаж авч байгаа иргэдийн нүүрсийг үнэ төлбөргүй хүргэж өгч байгаа юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт, хэрэглэгчдэд танигдахын тулд бид эхлээд тонноор нь, олон шуудайгаар нь авбал нүүрсийг гэрт нь хүргэх машин, ачилт, буулгалтын зардлыг иргэдээс гаргалгүй, үнэ төлбөргүй хүргэж байна. Хоёрдугаарт, аливаа бизнес ирээдүйн ашгаа бодож, төлөвлөдөг учраас бид нүүрсний шуудайны чанар, соёлоороо бусдаас ялгаръя гэж зорьж байна. Одоогоор манай
шуудай зузаан, чанартай, өнгө үзэмжтэй, компанийн лого, галын аюулаас сэрэмжлүүлсэн санамж бичигтэй, холбогдох утасны дугаар гэх зэргийг бичсэн. Цаашид цаасан савлагаатай болгож, хаягдал үлдэгдэлгүйгээр ашиглах боломжгой нөхцөлийг мөн судалж байна. Үүнээс гадна ирэх оноос супермаркет, томоохон худалдааны төвүүдэд 1-3 килограммаар савласан нүүрс борлуулахаар төлөвлөсөн.
-Нүүрсийг дэлгүүрийн лангуунаас худалдана гэсэн үг үү?
-Гадуур борлуулалт хийдгээрээ хийнэ. Үүний хажуугаар хэрэглээний өөр соёлыг бас бий болгоё. Хүмүүс хүнсээ цуглуулаад гарахдаа цэвэрхэн, найдвартай савлагаатай бага хэмжээний, хямд үнэтэй нүүр-сийг гэртээ, аав ээждээ, аялал зугаалгаар явахдаа дэлгүүрээс аваад яддаг болог л дээ. Үүнээс гадна бид нүүрсний савлагаан дотроо нэг удаагийн бээлий хийх, цаасан савлагааг нь тусгай технологиор хийгээд мод ашиглалгүй асаадаг болгох, сугалаатай байх гэх мэт санал санаачилга гаргаад ажиллаж байна.
-Төсөл хэрэгжсэнээс хойш хэр ашигтай ажиллав?
-Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл дандаа хасах бланстай яваа. Тээвэрлэлтийн зардал, хүргэлт, уурхайн дээр мөн цөөнгүй хүн ажиллаж байгаа гээд маш их зардал гарч байгаа. Үүний дээр бид Амгалан, Толгойтын нүүрсний агуулахын талбайгаа түрээсэлж байгаа. Мөн иргэдэд нүүрс үнэгүй хүргэж өгдөг портер машинуудаа түрээсээр ажиллуулж байна. Одоогийн байддаар 500 гаруй хүнийг ажлын байраар хангалаа. Эдгээр хүний цалин, хангамж гээд асуудал их бий. Гэхдээ үүнээс болж шантрахгүй. Ирээдүйн том зорилт байгаа учраас өнөөдрийн алдагдлыг аль болох багасгах, хэтрүүлэхгүй байхад чиглэж ажиллаж байна. Цаашид гэрээт борлуулагчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг болох гэх мэтээр борлуулагчдын нийгмийн амьдралыг дэмжих ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Одоогоор хэчнээн цэгээс нийслэлийн иргэдийг одөрт хэдэн тонн нүүрсээр хангаж байна вэ?
-Төв агуулахууд нь Амгалан болон Толгойтод байрлаж байгаа. Тэндээсээ Улаанбаатарын хэмжээнд тархсан 300 гаруй цэгээр нүүрсээ иргэдэд хүргэж байна. Бид нийслэлчүүддээ үнийн хөөрөгдөлгүй, чанартай, тортогтүй, хямд нүүрсээр хангахыг эрмэлзэж байна. Үнийн хувьд 20 килограммаар савласан нь 1800, 30 кипограммынх нь 2700, 40-ийнх нь 3500 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь өнөөдрийн байдлаар нийслэлд худалдаалж буй нүүрсний хамгийн хямд үнэ. Харин тонн нь 85 мянган төгрөгийн үнэтэй.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||