Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг үлддэг

Саяхан би ажил төрлийн шугамаар Африкийн орноор яваад ирлээ. Африк, Африк... Яг л бид тэдний араас орчихжээ. Баянхонгор аймгийн иргэн, ойн мэргэжилтэй Тунгалагийн үгс хэрдхийлгэж орхив. Ярихаас бичих нь хавьгүй ултай үлдэцтэй хэмээн үзэг, цаас нийлүүлэн тэрлэсэн маань энэ.  

... Бидний ирээдүй  бол Африк юм байна. Бид Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна. Энэ мэт үгс бидний амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон газар хөл тавилаа. Нүд эрээлжлэм тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй,  нүдэндээ цоггүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, сайр даг болсон хөлтэй, харцанд нь сүүдэр буусан, цоргисон хурц нүдтэй бяцхан жаалууд, хагсарч, хатсан хувхай хөрс шороо, даанч дээ гэмээр  саарал орчлон угтлаа.  

Нигер  гэдэг нэрийг бүгд л сонссон. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Өөрийн орны хамгийн том, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр улсаа нэрлэжээ. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркино-фош, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг яг манайх шиг далайд гарцгүй орон.  
Нутаг дэвсгэрийн хувьд 1.270.000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс. 16 сая хүн амтай, тэдний дийлэнх нь нутгийнхаа өмнөд, баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамай нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой, зовлон зүдгүүр, гуниг харууслаар дүүрэн хот. Дэлгүүр хоршоо гэж бараг байхгүй. Хотын хэмжээнд ганц "захархуу” юмтай, тэргэнцэртэй наймаа үргэлжилнэ. Тэнд элсэн чихрийг 20 граммаар зарж байна. Яг л манай захын гэр хорооллуудад есийн тос граммладаг шиг. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэдэг цөлийн элсээр бүрхэгдсэн хийгээд алга дарам газарт нь ч цөлжилтийн харанга дэлджээ. Аль ч бүс нутаг, ямар ч тивийг гамгүй залгих цөлжилт бол газар дэлхийн ДОХ юм. Ийм л гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч байгаа, аж төрж буй хүмүүсийн нүднээс баяр төрөх, инээд хөөр гэрэл гэгээ үгүй бөгөөд хүн сүлд нь ч яг л газартайгаа адилхан хөхөөр хатжээ.

Монголд ч гэсэн хүүхдийн зулай шиг эмзэг, Хөвсгөлийн их тайга, Дархадын хотгорт цөлжилтийн аюул нүүрлэсэн аймшигт мэдээ сэтгэл ороолгож, аюул энүүхэнд ирснийг, босгоны цаахан талд чимээлж буйг мэдэрч, шимширч суулаа...
 Африк тив юм, юмтай баян тансаг орон байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч дурсан ярьдаг. Яг л манай орон шиг. Гэвч тэр дурсамж болон үлдэж.  

Жишээ нь, Нигер улс уранаар маш баялаг орон. Энэ улсын эдийн засаг газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гээд асуу даа!  
Далайд гарцгүй гачлантай байрлал, урагш муутай Засгийн газар, увайгүй эрүүлийг хамгаалахын бодлого, хүн амын боловсролын түвшин, байгаль орчны аймшигтай сүйрэл... Ийм  хариулт өгдөг. Гэтэл  яг үнэн хариулт нь амьдрал дээр шал өөрөөр гардаг. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид, уул уурхайн компаниуд ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд  нүдээр үзлээ.

Тэд дээрэмдээд,  дээрэмдээд л, ухаад, ухаад л гараад явчихдаг юм байна. Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг, цөлжсөн, төнхүүлсэн газар нутаг дээрээ ам нь ангалзсаар хоцордог аж. Нигерт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан 10 гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүнээс сонсоод эрхгүй цочирдсон. Энэ үг бол тун удахгүй Монголын маань газар нутаг "Алдагдсан ертөнц” болохын дохио юм.

Та энэ орон яагаад харийн олз хайгчдад ингэтлээ тонуулсан юм бэ, төр засаг, түүний бодлого гэж байдаггүй юм уу гэж асуух биз. Тусгаар тогтнолоосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, мэдээллээс хол мэдлэг боловсрол муутай аж. Тэгсэн атлаа англи, франц хэлээр тивээрээ ярина. Гэвч энэ нь тэдэнд хөгжил дэвшил авчирсангүй. Харин ч эх хэл, эх орноосоо холдож, ёс заншил, элгэн нутгаа хайрлах сэтгэлийг нь арчсан байна. Одоо манайд гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахам хавчин хээнцэрхэж байна. Төр засаг нь тогтворгүй ард түмний амьдрал дорой ийм нөхцөлд гадаадын дээрэмчдэд эх орноо худалдах, үйлчлэх "урвагчдын баг” тэр дороо гараад ирдэг. Энэ бүхэн манай оронд бодитоороо нүүрлэж байна.

... Эрчүүд нь хаачсаныг бүү мэд. Авгай хүүхнүүд гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйж зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг аж.
Өнөөдөр энэ улсын газрын хөрс, хүн хоёр яг л адилхан хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжиж дууссан энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа гэж их ярьдаг болсон. Байгалиа хамгаалах гэж тэр юм гэнэ. Энэ нь тийм ч зөв шийд биш бололтой. Байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй.

Энэ улсын сульдсан нэг шалтгаан бол Лалын шашин. Өдөржин мөргөл, үр дүн юу ч үгүй. Энд мод магнаг болжээ. Бараг бүх модод нь мөчирлүүлж эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу харагдах нь нүд халтирмаар. Сүйрсний гол шалтгаан нь кока кола, үнэртэн хоёрын гол түүхий эдийг эндхийн моддын давирхайнаас гаргаж авдагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэх бөгөөд энэ давирхайнаасаа болж ой модод дайрлагад өртжээ. Дээрэмчид хөрсөн доорхийг нь ухаж, хөрсөн дээрхийг цөлмөөд одсон байна.

Хэвлийдээ "бөмбөрцөг”- тэй, нуруундаа бас нэгийг нь үүрсэн хүүхнүүд зовлон гунигаа нуух гэсэн юм шиг тод өнгийн цэцгэн хуартай бошинз намируулан алхах нь юутай гунигтай.
Шулуухан хэлэхэд энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд ийм зүйл хийж байна даа гэж хэлэх, өөр нүдэнд өртөх юм алга.
... Ганц Нигер ч биш, Африк тивд хүүхдүүд өлсөж бас өвчнөөр хэдэн зуугаараа хорвоог орхиж байна.   
        .... Би төрөхдөө хар байсан
        Би томроод хар л байсан
        Би нарны туяанд ч хар л байсан
         Би айсан ч хар л байдаг
        Би өвдсөн ч хар л байдаг
        Би үхэхдээ ч хар л байх болно
Харин цагаан залуу чи :
        Төрөхдөө ягаан
        Томрохоороо цагаан
        Нарны туяанд улаан
        Даарахаараа хөх
        Айхаараа шар
        Өвдөхөөрөө ногоон
        Үхэхээрээ саарал
Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудах
. Африк хүүгийн бичсэн шүлэг өр өвтгөнө...  
Африк бол газар нутгийн хэмжээгээрээ ЕвроАзийн дараа ордог том тив. Африк тивд оршдог 50 гаруй улсын ихэнх нь хагас зуун жилийн өмнө Европын том гүрнүүдийн эрхшээлд багтсан. Байгалийн эд баялаг, эдийн засгийг нь сорон томорч байсан тэр л эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж байсныг түүх гэрчилнэ. Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялсан ч, туйлдаа хүрсэн ард түмэнд эргээд сэхэх тавилан даанч хол. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч тугийн дор өндийх тэнхэлгүй болжээ.

Дээрэмчид колончлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас ард түмний дунд хагарал үүсч, хүн хүндээ итгэхээ больж, энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүсчээ.
Сая, сая Африк иргэн ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэжээ. Эзэн нь үгүй нутаг ямар байдалтай болох, тэнд юу нүүрлэх нь тодорхой...

"Зүүн Африкийн нутгаас олдсон чулуужсан олдворууд нь анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл, Африк тив бол хүн төрөлхтний өлгий нутаг гэсэн үг. Тийм болохоор дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөөсэй билээ” гэж нэгэн африк залуугийн хэлсэн үгийг би мэднэ. Би ч гэсэн тэгж хүсэж байна.
Амин хайртай нутаг, алаг нүдний цөцгий шиг Монгол эх орон минь ийм болчих вий гэж их зовних юм. Хүн ийм л аминчхан амьтан юм даа гэж Тунгалагийн ярьсан сэтгэлээс үл гарах.  

Яг үүн лугаа миний эх орон бусдад "Хүний л нутаг”. Яаж туйлж, яаж ухаж, яаж нураах нь тэдний л дур. Орхон, Байдраг, Туул, Өлзийт, Шийрт голуудын үржил шимт, цэцэг алагласан нугууд хонхойн харлаж, булаг ундарга нь ширгэж, татран, амин хайртай хүүгээ алдаж "Үрийн зовлон” үзсэн өвгөд лугаа Хөшөөт, Баян-Айраг, Бүрэнхааны уулс хүнхийн харлана. Эцэг дээдсийн булш бунхан, аавын минь адууны бэлчээр, ээжийн минь аргал түүж явсан нутаг дээр уул уурхайнхан ган өрмийн шүдээ зоочихоод дээд газрын зөвшөөрөлтэй гээд хэнэг ч үгүй бохь зажлаад зогсож байдаг. Яг миний төрсөн нутаг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян-Айраг гэдэг өвгөдийн минь өвөлжөө, дээдсийн минь оршуулгын газар Эрдэнэ толгойг өөрсдийгөө "Баян-Айраг” эксплурашн гэх  гадаад, дотоодын луйварчид ухаж, цианат алдсан нь жижиг шувууд, мэргэч амьтанд муугаар нөлөөлсөөр л байна. Завхан аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Уул уурхай ороогүй цоо бүтэн аймаг бол Завхан аймаг”  гэж худлаа ярьсаар их хуралд гарсан. Гэтэл Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн  гол түүхий эд болсон Завхан "Буурал” омгийн ямааны бэлчээр нутаг уул уурхайд эзлэгдсээр ...

Аль ч төрийн үед улааныг үзэж урваж, шарыг үзэж шарваж төрийн тамга дор луйвар хийсэн монгол ноёд хотын байр хаус, жийп машин, эрх мэдлээр эх орныг минь худалдсаар л байна. Тэр дарга авлига авсан, тэр малчин өвөлжөөгөө зарсан, тэнд тийм ченжүүд ирсэн, тэр нутгийнхан нүүсэн гэх яриа бодит байдалд шилжлээ. Монголчууд дотроо ингэж хагарч үймэх тусам газар шорооны дээрэмчдэд нэн ашигтай. Хурдан унаа сайн морь, ажлын түр байр амлаж, нутаг усныхаа, хил хязгаарын эзэн болсон малчдыг үймүүлж сэтгэл санаагаар нь тоглодог юм байна. Газар дээрх болон газрын доорх үнэт баялгийг ухаж хүн сэтгэлийг нь хордуулж байж  тэд санасандаа хүрдэг. Энэ өндөрлөгт хүрэхэд хойд насандаа "алтан авсанд” хэвтэх хүсэлтэй сувдаг, тэнэг ноёд түшмэдийн хувь нэмэр тун их.

Дээрх бүхэн Тунгалагийн ярьсан Нигерийн ард түмний зураг төөрөгтэй адилхан хувь тавилан  бидний хажууханд айлсаад буучихсан юм шиг муу ёрлоод сэтгэл жихүүцүүлж байна. Цөлмүүлсэн орны ард түмэн нээрэн л цөмүүлсэн боргоцой шиг хоосон хонхорцог болон үлддэг юм байна...



Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг үлддэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани