Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг алт л аварна

Эдийн засгийг алт л аварнаӨнгөрсөн оны сүүлчээр найман хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ жилийн эцсээр 2.5 хувь болж буурсан гол шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалтын татралт гэж шинжээчид харж байна. Манай зэс, нүүрсийг худалдаж авдаг Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан гэх том шалтгаан бий. Сүүлийн таван жилд экспортын 90 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь уул уурхайн салбарт ногдож байсан нь үүний гол нотолгоо. Гадаадын хөрөнгө оруулалт оргил үедээ 4.6 тэрбум ам.доллар хүрдэг байсан бол өдгөө 15.9 сая ам.доллараар хэмжигдэж байна. "Өмнөх буюу 2009 оны хямралын үед уул уурхай, барилгын салбарын өсөлт саарч дараа нь үйлчилгээний салбар муудсан бол одоогийн байдлаар үйлчилгээ, уул уурхайн салбар уналттай байна” гэж "Эгүлэ капитал”-ынхан онцолжээ. Ирэх онд ч эдийн засаг хүндхэн үргэлжилнэ гэсэн таамгийг судалгааны хэд хэдэн байгууллага гаргаад байна. Тэдний нэг нь сая дурдсан "Эгүлэ капитал”. Тэд ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж төсөөлжээ.
 
Судалгааны "Мандал даатгал” компани ч гэгээтэй зүйл олж харахгүй байгаагаа дуулгалаа. Тэд ирэх онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувьд хүрэх болов уу гэж таамаглажээ. "Мандал”-ын таамгаар бол ирэх оны эдийн засаг өнөө жилийнхээс дээрдэхгүй нь. Ирэх оныг "Мандал”-ынхан зээлийн чанаргүйдэл нэмэгдэнэ, төсөв хүндэрнэ, эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй гэж харжээ. Дэлхийн банк, АХБ, ОУВС, Монголбанк, Сангийн яамны төсөөлөл ч айхтар өөдрөг биш. Эдийн засаг 4.3 хувьд хүрч өсч магадгүй гэцгээж. Магадгүй гэж болгоомжилсон нь цаанаа учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэхээс, уул уурхайн том төслүүдийн явц муу байвал үүнээс ч уруудах эрсдэлтэй гэсэн сануулга энэ үгний ард бий. Монголын уул уурхайн голлох бүтээгдэхүүн гэвэл зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр. Тодруулж хэлбэл доллар олж ирдэг гол бүтээгдэхүүнүүд маань. Эдгээр ашигт малтмалын үнэ ирэх онд ямар байхаас унах босох маань шалтгаална гэсэн үг.
 
Зэсийн үнэ үргэлжлэн уруудна
 
Дэлхийн банк, Лондонгийн металлын бирж зэрэг олон улсын байгууллагуудын тайланд зэсийн 45 хувийг импортолдог урд хөршийн эдийн засгийн өсөлтийг 2018 он хүртэл буурна гэж онцолжээ. Дэлхий үгийг нь анхаарч сонсдог шинжээчид ч Хятадын эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэхгүй гэсэн гутранги таамаг хэлээд эхэлчихсэн. Хятадын эдийн засаг сайн биш ирэх жилүүдэд зэсийн үнэ үргэлжлэн буурна гэж тэд ам нийлүүлж байна. Зэс, никель зэрэг металлууд газрын тосны үнийн бууралт, арилжаачдын Хятадын эдийн засгийн талаарх сөрөг төсөөллөөс шалтгаалж буурч байгаа гэх таамгийг Glen­core зэрэг зарим уул уурхайн компани тайландаа тусгажээ. Хөрөнгө оруулагчдын тухайд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учраас зах зээлийг богино хугацаанд эргэж сэргэнэ гэх итгэлгүй байгаа аж. Тэгэхээр ирэх онд зэсийн үнэ одоогийнхоос буурах нь тодорхой болчихож. "Голдман сакс” гэхэд л ирэх оны зэсийн үнийг 4500 ам.доллар гэж төсөөлжээ. Ийм багаар төсөөлснөө мөн л Хятадын эдийн засгийн удаашралтай холбожээ. Эрдэнэт үйлдвэрт зэсийн одоогийн үнэ хүндхэн тусч байгаа. Борлуулснаасаа давсан үнээр зардал гаргачихгүйн тулд аль байдгаараа хичээж буй. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх хавраас эрчимжинэ. Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд ирэх лхагва гаригт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл цацагдаж байна. "Рио” уг бүтээн байгуулалтад шаардлагатай дөрвөн тэрбум гаруй ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгож байгаа юм. Энэ жил далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд гэхэд л 300 сая ам.доллар зарцуулж буй. Далд уурхай тойрсон сайн мэдээ шил дарж байгаа учраас ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж таарна. Технологи энэ тэр нь Эрдэнэттэй харьцуулах аргагүй учраас олборлолтын зардал дээр толгой өвдөх зовлонгүй. Зэсийн үнэ "Голдман сакс”-ын таамагласан 4500 ам.доллараас эрс уруудчихгүй л бол Оюутолгой олборлосноо борлуулаад дажгүй мөнгө эдийн засагт оруулчих боломжтой. Өөр нэг гэгээтэй мэдээ дуулгахад сар ирэх бүр хумигдсаар 9.8 их наяд болоод буй зээл олголт хавраас эрчимжих далд уурхайн бүтээн байгуулалтаас хойш мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэх төсөөлөл байна. Үлдсэн санхүүжилт нь шийдэгдэх шатандаа яваа зэс молибдений Цагаан суваргын ордын хувьд ирэх онд ашиглалтад орохгүй учраас таамаглалын гадна орхилоо.
 
Нүүрсэнд найдах зүйлгүй
 
Уг нь төмөр замаа бариад Таван толгойгоос нүүрсээ зөөвөл овоо хэдэн доллар олчих боломж бий. Гэвч Япон, Хятадтай хамтарч Таван толгойг ашиглах хувилбар өнөө хэр шийдлээ олоогүй. Улс төрийн том эрх ашиг цаана нь бий учраас сонгуулиас өмнө лав тодорхой шийд гарахгүй гэцгээж буй. Ийм үед ирэх онд нүүрснээс айхтар их мөнгө олж эдийн засгаа тэтгэх боломж харагдахгүй байна. Нүүрсээ зардаг Хятадын эдийн засаг удааширсан хэвээр, дээр нь агаарын бохирдлыг бууруулах бодлого урд хөршид хэрэгжээд эхэлчихсэн. Ийм шалтгаанаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ эрс хумих чиг рүү явж байгаа. Гэсэн хэр нь Австрали, Оросоос эхлээд тийшээ нүүрсээ зардаг улсууд нийлүүлэлтээ багасгах сонирхолгүй хэвээр гэдгийг Хятадын нүүрсний импортын сүүлийн үеийн статистикаас харчихаж болно. Эрэлт багасч нийлүүлэлт өсөхөөр үнэ хямдрах нь тодорхой. Нүүрсний үнэ ирэх онд өсөхгүй, уруудах нь ойлгомжтой болсон гэсэн үг. Ийм цагт "Эрдэнэс Таван толгой”-гоос бусад нүүрс экспортлогчид олборлолтоо зогсоочихоод байгаа. Тэгэхээр Монгол Улс 2016 онд нүүрснээс их хэмжээний мөнгө олно гэж найдалтгүй болчихоод байна.
 
Алт үнээ алдахгүй
 
Алт руу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа, томоохон төв банкуудын алт худалдан авалтын хэмжээ багассан, эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь сайн биш гэсэн таагүй мэдээ алтны зах зээл дээр бий. Алтны үнэ мянган ам.доллараас буурна гэсэн гутранги таамаг ч байгаа. Алтны ханш ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Ам.долларын ханш сүүлийн үед илт чангарсан. Одоо ч чанга байгаа. Тэр хэрээр алтны үнэ суларч буй. Энэ сарын 16-нд АНУ-ын холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөх эсэхийг шийднэ. Хэрвээ өсгөвөл ногоон валют чангарч алтны ханшид сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн таамаг бий. Гэхдээ илүү гэгээтэй таамаг, төсөөлөл нүүрс, зэсээс илүү алтны зах дээр л байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Хятадын Төв банкыг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тэдний хүлээлт биеллээ олж, Хятадын Төв банк алтны худалдан авалтдаа анхаарвал алтны үнэ өсөх нэг том шалтгаан яах аргагүй мөн. HSBC-ийн шинжээчид "Өнгөрсөн сард алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн. Тийм учраас ирэх онд эргэж өснө” гэж онцолжээ.
 
Эрдсийн зах зээл дээр судалгаа тандалт хийдэг MIBG-гийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ч алтны үнэ зэс, нүүрснийх шиг буухгүй өснө гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр "Хөрөнгө оруулагчид айдас ихтэй байх тусмаа валютад итгэдэггүй. Мөнгөө алт болгож хадгалуулахыг илүүд үздэг. Тэр утгаараа алтны үнэ ирэх жил дажгүй байх болов уу. 1000-1100 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг байна. Зэс, төмрийн хүдэр, нүүрснийх шиг унахгүй. Ер нь баялгийн үнэ Хятад, Энэтхэг, Орос, Бразил гэх БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгаас хамаардаг. Оросын эдийн засаг энэ онд уналттай гарах нь тодорхой болчихсон. Ирэх жил ч сайн биш байх зураг гараад байгаа. Хятадын эдийн засгийн хувьд энэ жил долоон хувьдаа байх ч ирэх жил уруудна гэж буй. БРИКС-ийн эдийн засгаас Бразил арай гайгүй нь. Гэхдээ Орос, Хятад хоёр суларчихаар нүүрс, зэс зэрэг объем ихтэй товарын үнэ хэцүү болчихлоо л доо. Эцэст нь хэлэхэд уул уурхайг алт л аврахаар байна. Алтны хувьд Заамарын жижиг ордууд, өчнөөн тооны шороон ордууд байна. Оюу толгой алттай. Яг алтаараа дагнасан, эхлэхэд бэлэн болсон том төсөл гэвэл Гацуурт л байна. Шинжээч, судлаач, уул уурхайнхан энэ ордын ажлыг цаг алдалгүй урагшлуулах хэрэгтэй гэсэн байр суурийг хэлээд байдаг нь ийм учиртай” хэмээн ярилаа. Гацууртын ордод төр хувь эзэмших асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхлэх шатандаа яваа. УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж хэд хэдэн удаа хуралдсан ч тоймтой шийд гараагүй өнөөг хүрсэн юм.
 
"Гацуурт” төслөөс Монголд оруулах шууд өгөөж нь 2.3 их наяд төгрөг. Татвар хураамж, элдэв зардал, дотоодод хийх худалдан авалт, Монгол ажилчдын цалин, орон нутагт хэрэгжүүлэх төслүүд, хандив зэргийг шууд өгөөж гээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэж бас бий. Энгийнээр хэлбэл төсөлд бараа, үйлчилгээ ханган нийлүүлдэг компаниудын ашиг орлого гээд эдийн засагт шууд бус утгаараа мэдрэгдэж буй эерэг нөлөөг үржүүлэгч гэж тодотгодог. Шууд өгөөжийг 5-7 дахин нэмэгдүүлэхэд үржүүлэгч нөлөө нь гараад ирнэ гэж үздэг. Ингээд тооцоход зөвхөн "Гацуурт” гэхэд л эдийн засагт арван их наяд төгрөгтэй дүйцэхүйц өгөөж өгөх нь.
 
Гацууртаас гадна "Эрдэнэ ресурс”-ийн алт, зэсийн орд бий. Дажгүй нөөц илрэх магадлалтай дараагийн орд дээрээ хайгуул хийх мөнгө босгохын тулд Баянхонгор аймагт орших "Алтан нар” орддоо олборлолт явуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ирэх онд олборлолт нь эхэлбэл гарцаагүй сайн мэдээний нэг болно.
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд мөнгө олох ганц салбар уул уурхай гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байгаа. Эдийн засаг ганц салбараас хамаарч буй нь гашуун ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Уул уурхайн салбар ДНБ-ий 22 хувийг эзэлж байгаа. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн нүүрс, зэс, төмрийн хүдрийн зах зээл ирэх онд тааруу байх нь олон улсын судалгааны байгууллагуудын таамаг төсөөллөөр тодорхой болчихлоо. Алтны ханш л хэлбэлзэхгүй гэдгийг хэд хэдэн шинжээч онцолж байна. Тэгэхээр эдийн засгийг нуруундаа үүрэх уул уурхайг аврах гол гарцын нэг нь алт болж таарч байна.
 
Уул уурхайгаас гадна барилгын салбарт эрсдэл өндөр байна. Шинжээчдийн таамгаар бол ашиглалтад орсон байрнууд ирэх онд ч авах хүнгүй, эзэнгүйдсэн хэвээр байх бололтой. Үүнийг дагаад банкны салбар ч эрсдэл үүрч мэдэх нь. Арай гайгүй гэгдэж буй хөдөө аж ахуйн салбар ч өнгөрсөн зуны гангаас болж тэнхрээгүй хэвээр байгаа нь ирэх оны эдийн засагт нөлөөлнө гэж учир мэдэх улс ярьж байна.
 
Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр долларын ханш суларна
 
Харин ам.долларын ханш ирэх онд суларна, тогтвортой байна гэсэн төсөөллийг бидний хандсан судалгааны байгууллагууд дуу нэгтэй хэллээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл гэсэн тайлбартайгаар. "Мандал даатгал” гэхэд "Төсвийн алдагдлыг ДНБ-ий дөрвөн хувиас хэтрүүлэхгүй бол, эдийн засгийн өсөлт гурван хувиа алдахгүй тохиолдолд, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээнд орж ирвэл валютын ханш одоогийнхоос 20-40 төгрөгөөр бууна” гэж таамаглажээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэхээр хэмжээнд орж ирвэл ам.долларын ханш 60-90 төгрөгөөр буурах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Тэгэхээр аль ч талаас нь харсан гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л одоогийн таагүй байдлаас гарах нь. Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эрчимжсэн мэдээ долларын ханшийг тогтвортой байлгасаар шинэ онтой золгоно гэж эдийн засагчид онцолж байна.
Б. Бат
Эдийн засгийг алт л аварна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани