- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртад онц байдал зарлах уу?
Сэлэнгэ аймгийн Мандал суманд онц байдал тогтооход хүрлээ. Мандал суман
дахь Гацууртын ордод хүний амь нас хохирсон ноцтой хэрэг саяхан шил
даран гарсан. Тэгвэл Гацууртын ордыг зорих нинжа нарын тоо өдрөөс өдөрт
нэмэгдэж, тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нар хүчин мөхөсдөхөд
хүрч байгаа мэдээллийг прокурорын байгууллагаас өглөө.
Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Гацууртын ордод гарсан
хэрэг зөрчлийн тохиолдолд судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд гар аргаар
алт олборлогчдын холбогдсон гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тохиолдол
28 бүртгэгдэж, дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Гацууртын ордод зөвхөн орон нутгийнхан ирээд зогсохгүй Улаанбаатар хот,
Орхон, Дархан-Уул, Төв зэрэг зэргэлдээ аймгуудаас болон бусад аймгаас ч
ирж буйг орон нутгийнхан хэлж байна. Нутаг нутгаас ирсэн иргэд наад зах
нь архидан согтуурахаас эхлээд хоорондоо муудалцаж, алт ухах газар
булаацалдан хүйтэн мэсээр нэгэндээ халдахдаа тулж байгаа аж. Cap гаруйн
өмнө 28 настай Б алт олборлож байсан нүхээ булаалцалдан 50 настай
хөгшнийг хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн хоёр
хүн шороонд дарагдаж хорвоог орхисон нь саяхны явдал.
Ажил амьдралаа дээшлүүлж, орлогтой болохоор очсон хүмүүсээс бусдад
хорлогдож, зарим нь шоронгийн хаалга татах болж байна. Уг нь орон
нутгийн зүгээс 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө гарган харуул хамгаалалт
тавьж байгаа ч дийлдэхгүйд хүрснийг зөвхөн цагдаа нар ч биш сумын
удирдлагууд хэлж байна. Удалгүй онц байдал зарлахад ч хүрч мэдэхээр
болжээ.
Харин нөгөө талд сум орон нутгийн уугуул иргэдийн хувьд ч байдал
сайнгүй байна. Алтны төлөө хаа холоос ирсэн нинжа нарын хөлд нутгийнхан
өртөж мэдэхээр байна. Бас дээрээс нь Ноён уулын орчмын байгаль орчин,
түүх соёлын дурсгал тэдний хөлд устаж үгүй болох вий гэсэн болгоомжлол
нутгийнханд байна.
Учир нь тэнд олон зуун хүн байгаа учраас нутгийнхан хяналтаасаа алдаж
эхэлж байна. Дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Төр засгийн
ямар ч бодлого хэрэгжихгүй байгаа, хэрэгжүүлэх шийдвэр ч гараагүй байгаа
нь олон хүний гайхширлыг төрүүлсээр байна. Гацууртын ордыг хэрхэх тухай
асуудлыг яаралтай шийдэж өгөхийг төр засгаас нутгийн иргэд төдийгүй
олон нийт хүсч байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Гацууртад онц байдал зарлах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани