- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн олзыг ярих цаг
"Монгол Улс бизнестээ эргэн ирлээ”. Улаанбаатар хот дахь тансаг зэрэглэлийн "Шангри-Ла” зочид буудлын нэг давхрын хүлээн авалтын танхимд "Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ингэж хэлсэн юм. 2015 оны хамгийн гэрэл гэгээтэй, онцлох эшлэл энэ байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын зээлийг олон улсын 15 банк, таван улсын Засгийн газрын хөгжлийн агентлагаас авахаар болсон нь ч Монголын хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй.
Монголд бүртгэлтэй компани урьд хожид ийм хэмжээний санхүүжилт татаж байгаагүй юм. Энэ үйл явдлыг шинэ амжилт хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж авахгүй байх шиг.
10 гаруй тэрбум долларын өртөгтэй аварга цахилгаан станц, үүнээс гурав дахин илүү санхүүжилттэй нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ярьж буй бидний анхаарлыг 4.4 тэрбум "ногоон” татахгүй нь. 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай ч монголчуудын нүд дассантай холбоотой.
Монголын эдийн засаг 2015 онд барьц алдсан. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ үргэлжлэн унаж, валютын орлого багаслаа. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал тасрав. Улмаар ам.долларын хомсдолд орлоо.
"Ногоон”-ы ханш 2000 төгрөг шүргэж, эдийн засгийг "гацаах” зангуу болов. Төгрөгийн ханшийн сулралыг зогсоохоор Төвбанк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмсэн. Хатуу бодлого зах зээлээс бэлэн мөнгийг хамж, цусны эргэлтгүй болголоо.
Мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 52 тэрбум төгрөгөөр буурчихсан байна. Мөнгөгүйдсэн зах зээл ялаа шигээ бээрээд удав. Төсвийн алдаатай бодлого дотоодын зах зээлээс мөнгө татаж, эдийн засгийнхаа тэнхээг сорсоор байна.
Баримжаагаа алдсан Засгийн газар гадаадын зээл, тусламжаас зуурч авлаа. Ангал руу унахгүйн тулд ингэхээс өөр сонголт байсангүй. Ирэх жил орж ирэх гадаадын зээл тусламж дээр "Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
"Оюутолгой” компани ирэх жил далд уурхайн бүтээн байгуулалтад нэг тэрбум орчим ам.доллар зарцуулна гэж удирдлагууд нь мэдээлж байна. 3000 орчим хүн шинээр ажилд авна. Тэднийх Монголын зах зээл рүү дор хаяж 700-800 сая ам.доллар урсгах нь.
3000 ажилтны цалин хөлс худалдаа, үйлчилгээний салбарт шингэх нь. Ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн бизнес идэвхжих нь. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхийг хүлээж буй хөрөнгө оруулагчид Тавантолгойн цахилгаан станцыг барих санал өгнө. Барилгын ажил ч удахгүй эхэлнэ.
Энэ бол бас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засагт нэмүү өртөг бий болгох мега төслүүдийн нэг юм. Хөрөнгө оруулагчид яг одоо Монголыг томруулдаг шилээр харж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэж Монголын эдийн засаг барьцтай боллоо.
Ирэх жил компаниуд бизнесийн төлөвлөгөөгөө арай өөдрөгөөр төсөөлөх биз. Ам.долларын ханш тогтворжих, Төвбанк бодлогоо зөөлрүүлэх нөхцөлийг "Оюутолгой” бүрдүүлчихлээ.
Олон улсын зах зээлд ажилладаг түншүүд нь "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд "Хэн ч уул уурхайд хөрөнгө оруулах дургүй байхад танай улс их хэмжээний санхүүжилт татаж чадсан нь гайхалтай” гэж ярьжээ.
Эрдэс түүхий эдээ борлуулж, орлого олдог бүх орны эдийн засаг хүнд байгаа. Тэд манайд атаархаж ч байж магадгүй.
Гэтэл манайхны дунд "Оюутолгой” төслийг эсэргүүцдэг хүн цөөнгүй бий. Хөрөнгө оруулалтын зардлаа хэтрүүлсэн гэж шүүмжилдэг нэг хэсэг байхад нэмж санхүүжилт татах ёсгүй гэж үзэх "нөхөртэй” ч таарна.
Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс Монгол Улсын ногдол ашиг авах хугацаа хойшилсоор байна гэж санаа тавьдаг хүмүүс ч байгаа. Манайх ногдол ашиг авахгүй бол "Рио Тинто”-д ч хүртэхгүй.
Тиймээс хамтрагчаа хардах хэрэггүй юм. Дахин зардал хэтэрвэл "Рио Тинто” хариуцахаар болсон гэнэ. Маргаан дахин дэгдэхээс болгоомжилж ийм алхам хийсэн бололтой.
Олон нийтийн хандлагаас "Оюутолгой” төсөл жижиг улстөрчийн ам мэхэнд унахааргүй болж торнижээ гэж дүгнэж болохоор байна. Мэдээж олон арван жил хэрэгжүүлэх мега төсөл тул зам зуурт нь олон даваа нугачаа таарч, сорих биз.
Чухам үнэн нь "Оюутолгой” төсөл Монголын эдийн засгийг өсгөх том хөдөлгүүр байх юм. Уг төслийн шууд нөлөөгөөр 2018-2019 онд Монголын эдийн засаг 35 их наяд төгрөг болж өснө гэж таамаглаад байгаа. Тиймээс л "Монгол бизнестээ эргэн ирлээ” гэж ам бардам хэлж буй за.
Т.ЭНХБАТ
"ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөтэй талаар эдийн засагч, шинжээчдээс тодрууллаа.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (СЭЗДС-ийн багш, эдийн засагч):
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан нь Монгол Улсад шууд болон дам байдлаар эерэг нөлөөтэй.
Бүтээн байгуулалтад л гэхэд жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулна гэж байгаа. Гэхдээ хоёр сар, хагас жилд гэдэг ч юм уу Монголын саарсан эдийн засгийг өсгөхөд шууд нөлөөлөхгүй байж мэднэ.
Сүүлийн саруудад гадаадын үнэлгээний байгууллагууд Монголын зэрэглэлийг бууруулж, гадаад зах зээлд манай улсын тухай сөрөг хандлага бий болоод байгаа. Үүнийг өөрчлөхөд ач холбогдолтой.
Гэхдээ үүнээс гадна анхаарах зүйл бас бий. "Оюутолгой” төслийн анхан шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн болон татвартай холбоотой асуудлыг тодорхой болгох шаардлагатай.
Үүнд судлаачид эргэлзэж байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улс уг төслийн 34 хувийг эзэмшдэг тул өр нэмэгдэж байгаа.
Уг төслөөс орж ирэх үр өгөөж болон өрийн харьцаа ямар байх вэ гэдгийг бодолцон, эрсдэлээ тооцох ёстой.
Ш.АЛТАНЦЭЦЭГ (Монгол дахь Дэлхийн банкны эдийн засагч):
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх нь бодлогын шинэчлэлийг аль болох бага зардлаар үргэлжлүүлэх, мөн төлбөрийн тэнцлийн эрсдэлийг зөөллөхөд чухал үүрэгтэй.
Гадаад эрэлт сул байгаа орчинд хөрөнгийн орох урсгал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх нь 2016 онд эдийн засгийн идэвхжил аажмаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.
Нэг талаас бодлогын шинэчлэлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх таатай боломж олгох бөгөөд эсрэг тохиолдолд энэ нь зардал өндөртэй байх талтай.
Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь төлбөрийн тэнцлийн эрсдэл буурахад нөлөөлж, Монгол Улсын эдийн засаг урт хугацааны нөөц боломжоо бодит болгоход дэмжлэг үзүүлэх юм.
Үүний тулд хөрөнгө оруулалтын тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц бодлого, зохицуулалт шаардлагатай бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зохистой хэрэгжүүлэх нь мөн үүнд хамаарна.
Гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй холбоотой тодорхойгүй байдлыг түргэн шуурхай, ил тод замаар арилгах нь Монгол Улс руу чиглэх хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй.
А.БИЛГҮҮН (Mongolian Investment Banking Group) MIBG компанийн гүйцэтгэх захирал:
-Оюутолгойн санхүүжилт батлагдсан нь үндсэн гурван эерэг нөхцөлийг бий болголоо гэж үзэж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||