- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлогчид дэлхийн дулааралд хариуцлага хүлээнэ
Rio Tinto, Anglo American, Glencore компаниуд Парисын хэлэлцээртэй холбогдуулан хөрөнгө оруулагчидтайгаа уулзах шаардлагатай боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Парист энэ сард болсон хэлэлцээрийн эцэст дэлхийн тэргүүлэх олборлогчид болох дээрх гурван компанитай хөрөнгө оруулагчид нь дэлхийн дулаарлыг хязгаарлан зогсооход оруулах хувь нэмрийнх нь талаар хэлэлцэх бодолтой байна.
Нүүрсхүчлийн хийн ялгарлын эрс бууруулахын тулд дэлхий бизнесийн ажиллагаагаа хэрхэн явуулах талаар Rio Tinto, Anglo American, Glencore-ийн хувьцаа эзэмшигчид ирэх онд санал хураалт явуулахаар болов. BP, Shell-ийн хувьцаа эзэмшигчдийн энэ оны уулзалтын үеэр мөн ийм санал хураалт явуулсан хөрөнгө оруулагчдын эвсэл энэ удаад Их Британид бүртгэлтэй томоохон нүүрс олборлогчдоос эхлээд уул уурхайн компаниудыг хараалж эхэллээ. BP, Shell компаниудын Удирдлагын зөвлөлөөс 98 хувийн дэмжлэг авсан хувьцаа эзэмшигчдийнх нь тогтоол цаашид тус компаниудад хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх зорилготой Их Британийн хөрөнгө оруулагчдын эвсэл болох Aiming for A-гээс гаргах тогтоолыг дэмжихээ мягмар гарагт Glencore компани мэдэгдсэн. Уг тогтоолыг Anglo ч бараг дэмжих болов уу хэмээн удирдлага нь өгүүлсэн. Харин Rio Tinto компани хөрөнгө оруулагчдын эвсэлтэй урьдчилан "цогц” яриа өрнүүлэх шаардлагатайгаа хэлсэн юм.
Нүүрс, газрын тосны олборлолт болон эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг энэ салбарт хамааралтай компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа хэтийн урт хугацаанд үүсэх шинэ нөхцөл байдалд зохицуулах шаардлагатайг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байлаа. "Хөрөнгө оруулагчид нь компаниудад оруулсан хөрөнгөдөө хүлээх үүрэг хариуцлагаа эргэн харах цаг болсон. Мөн компаниуд бизнес төлөвлөгөөгөө уур амьсгалын өөрчлөлтийн зорилттой уялдуулж явах ёстой” хэмээн Church of England-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан комиссын тэргүүн Эдвард Мэйсон өгүүлсэн юм. Church of England нь Aiming for A эвслийн гол гишүүн байгууллагын нэг.
Хөрөнгө оруулагчдын энэхүү эвсэлд Их Британийн хувийн хөрөнгө оруулалтын компаниуд болон тус улсын хувьцаа эзэмшигчдийн тэргүүлэх группийн нэг Local Authority Pension Fund Forum багтдаг. Уг эвслийн гишүүд хэтийн урт хугацаанд оруулах хөрөнгө оруулалтаа цаг уурын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой эрсдэлээс найдвартай хамгаалах зорилготой. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь дөрвөн тэрбум ам.доллараар тооцогддог гишүүдийнх нь хувьд уг тогтоол чухал ач холбогдолтойг Aiming for A эвсэлд багтдаг хөрөнгө оруулалтын CCLA сангийн тэргүүн Хэлен Уайлдсмит тайлбарлаж байлаа.
Уг эвслээс гаргах тогтоол нь Glencore, Anglo, Rio компаниудаас "стратегийн ухралт” хийхийг шаардах болно. Компаниуд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой ямар арга хэмжээ авч байгаа, янз бүр нөхцөлд хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаагаа тогтмол тайлагнах үүрэг хүлээнэ. Мөн компанийн ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болзошгүй эрсдэлийн талаар ч ил тод мэдээлж байх юм.
Жэймс Уилсон
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||