Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хулгайн аргаар ус ашигладаг уул уурхайнхантай хатуу тэмцэж, усныхаа үнийг дахиад нэмье

Домботой цайгаа бариад нүүдэл тосдог ёс заншил дэлхийд гандхан Монголынх байлаа. Харин өдгөө нүүдлийн бараанаар гэртээ бүгж, данхтай цайгаа ширээн доогуураа хийх тийм хахирган цаг айсуй. Үүнийг хүний мөс чанартай холбохоос илүүтэй ёс бус үйлддийнхээ горыг амсч буй хэрэг гэвэл үнэнд илүү ойр тусч мэднэ. Үнэндээ сүүлийн 20 жилийн турш шавхагдашгүй баялагтай юм шиг сүүлээ оодойлгон давхилдаж, чандмань эрдэнийг ширгэж алга болохгүй юм шиг загналаа шүү дээ, бид. Өдгөө буй бүхэн маань, түүн дотор ус нүүр бууруулан газрын гүн рүү шургаж одлоо, эхнээсээ. Энэ бүхний гол буруутан нь мэдээжийн хэрэг уул уурхай гэх цадахыг үл мэдэх өндөр хэрэглээтэй "мангас". Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжиж, технологи нь илүү нарийн болохын хэрээр усны хэрэглээ эрчимтэйгээр нэмэгдсэн гэсэн үг.

 

Дэлхийн аль ч улсад ус ашиглахгүйгээр баялаг боловсруулдаг, баяжуулдаг технологи алга. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт усыг олон дахин ашиглах саарал усны технологид шилжиж байгаа авч Монгол Улсын тухайд эхлэл төдий яваа. Гэтэл амьдрал дээр гүнийн цэнгэг усны нөөц дундарч, их савны ёроол харагдах дээрээ тулаад байна. Хүн ам цөөн, хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй манай орны тухайд бусдын анхаарлыг татах, тэдэнтэй хөгжлөөр хөл нийлүүлэх алхам нь газрын доорхи баялгаа ашиглах явдал гэдгийг үгүйсгэхгүй. Гагцхүү төрийн зөв бодлого, эрдэмтэн мэргэдийн санаа оноо дутаад байгаа бололтой. Бодлого байхгүй улс бусдын зууш болох нь амархан аж.Нөгөө өвөг дээдсийнхний онож хэлснээр "Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шууна" гэгчээр мөнгө өвөртөлсөн дошдуурчдад хаана ямар эрдэс баялаг нуугдаж байгаагаа нэг нэгдгүй хэлээд өгсөн.

 

Үүний үр дүнд алс баруун хязгаарт , өмнийн цэнхэр, галбын говьд ч тэр гадныхан эрээн майхны хормойг дэрвэлзүүлэн тухалж, Монголын баялаг руу шүлсээ үсчүүлэн дайрч нүднээ торох бүхнийг олборлон ямар металл болохыг газар дээр нь тогтоон өдөржин шөнөжин зөөх болов. Мөнгөтэй зарим нь агаараар зөөдөг гэнэ билээ. Харамсалтай нь энэ бүхний цаана хэзээ ч барагдашгүй, дуусахгүй юм шиг санаж явсан усны нөөц говийн бүст байх ёстой түвшингээсээ доошилж, хөрсөн дээр ил байсан булаг шанд цөөрөм ширгэж, газрын гүн рүү шургаж одон гүнийн ус хэвлий дотроо мэлмэрүүлж байгааг дахин дахин хэлэх байна. Монгол хүн бүх баялгаа золионд гаргасны хариуд юу ч хожоогүй. Ингэж хэлснээр "Уул уурхайнуудын үйл ажиллагааг зогсоо", "Гадаадын хөрөнгө оруулагчдыг эх нутгаасаа хөө" гэж байгаа юм биш. Чандмань эрдэнэ болсон усыг, ялангуяа уул уурхайхны хэрэглэдэг усыг үнэд оруулж, зүй бус хэрэглээг зогсоон, бохирдсон усаа эргүүлэн ашигладаг технологид даруй шилжихийг тэднээс шаардах гэсэн санаа. Тэгээд ч уул уурхай бол хамгийн их ус хэрэглэдэг салбар. Энэ тухай баримт эргүүлэх аваас зөвхөн уул уурхайн компаниуд жилд 93.8 сая шоо метр ус хэрэглэдэг гэх тооцоог судлаачид гаргажээ. Тоон үзүүлэлт нэгийг хэлээд байгаа биз.

 

Үүнийхээ төлбөрт тухайн үед мөрдөгдөж байсан тарифаар нэг шоо метрт 190 төгрөг буюу есөн тэрбум гаруй төгрөг төлсөн байдаг. Мөн тонн зэсийн баяжмал олборлоход 46.0 шоо метр, цайрын хүдэр олборлоход 16.0 шоо метр ус хэрэглэдэг байна. Нөгөөтэйгүүр, Оюутолгой, Тавантолгой мэтийн акулууд говийн гүнийн усны жаахан нөөцийг судлаар нь дамжуулан ховх сордог технологийг ашигладаг гэх. Тавантолгой гэхэд л говийн хэдэн баянбүрдийг тэжээж байдаг Наймантын хөндий, Балгасын улаан нуур, Зайрмагтай, Гурамсангийн хоолой, Борзонгийн говь, Таван алдын говь, Мандал-Овоо, Мандах, Бумбат, Оорцог, Хадан ус зэрэг газрын гүнийн усыг татаж эхэлсэн байх юм.

 

Оюутолгойн тухайд жилд 3800 л/сек ус хэрэглэхээр тооцсоны дээр 607 л/секундыг гүнийн хоолойгоос татаж байгаа аж. Гүнийн хоолойгоос хоногт 75168 шоо метр буюу 870 л/сек гэхээр хэдхэн жилийн дараа Өмнийн говь элсэн цөл болж хувирах нь дамжиггүй. Тэр цагт "Рио Тинто" хэдийнээ Оюутолгойн орд газрыг ашиглаад дууссан байх вий. Үүнтэй зэрэгцээд даанч дээ гэх мэдээлэл чих дэлслээ. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай өнөөг хүртэл газрын гүн дэх усныхаа нөөцийг тогтоолгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эх сурвалж, "Хэдхэн жилийн дараа үйлдвэрлэл зогсч таарна. Гүнийнх нь ус шавхагдаж байгаа юм чинь. Уурхайн эргэн тойронд гүнийн усны нөөц илрэхгүй байгаа. Иймд гадаргын болон газрын доорхи усны нөөцийг цаг алдалгүй хайх хэрэгтэй дээ" хэмээсэн. Тэгэхээр Дорноговь, Хэнтий, Бор-Өндөрт ундны усны үнэ тэнгэрт хадаж байдаг нь зүй ёсных гэлтэй.

 

Тодруулбал, тэнд литр ус таван төгрөг байдаг гэнэ. Харамсалтай нь уул уурхайнхны хэрэглэсэн усыг ягштал хянах боломж манай төрийн болон төрийн бус байгууллагуудад байдаггүйгээс тэд хуулийн энэ цоорхойг ашиглан төлбөрөө хэд дахин бага төлсөн байж таарна. Дорнод аймгийн малчин өвгөн нэр бүхий компаниуд тоолууртай худгаас биш хажууд нь гаргасан "хулгайн худаг"-ны усаар өдөр тутмын олборлолтынхоо хэрэгцээг хангадгийг ярьж байсан. Иймэрхүү хулгай хаа сайгүй байгаа. Үнэндээ 2013 он хүртэл уул уурхайн компаниуд нэг литр усны төлбөртөө 15-хан мөнгө төлдөг байлаа шүү дээ. Харин одоо Усны тухай хууль шинэчлэгдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутам экологи, эдийн засгийн үнэлгээг хувиар тооцож, гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 15-70 хүртэлх хувийн төлбөр төлөх юм. Хууль хэрэгжиж эхлээд жил тойрон болж байгаа болохоор тай-лан нь гараагүй байна.

 

Дэлхийн мэдээгээр усны үнэ өнгөрсөн таван жилийн дотор АНУ-д 27, Австралид 45, Өмнөд Африкт 50 хувиар нэмэгдсэн бол Канадад 58 хувиар өсчээ. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж өртөг БНХАУ-д 48, АНУ-д 66 цент, Дани. Германд 2.25 ам.долларын үнэтэй байна. Харин манайхтай хөгжлийн түвшингээрээ ойролцоо Казахстанд нэг шоо метр усыг 320 төгрөгөөр үнэлжээ.

 

Манай орны хувьд гадаргын болон газрын доорх усаа өнөөдөр төрийн тодорхой бодлогогүйгээр уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг. Энэ нь Монгол Улсыг усны нөөцөөрөө ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт жагсахад хүргээд байна. Ганц компанийн жишээгээр уул уурхайнхан ямар хэмжээнийусхэрэглэдгийгхүргэе. "Петрочайна Дачин Тамсаг", "Доншен" компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тэд 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр, 2000-3000 метр өрөмдөхөд 1000 шоо метр ус хэрэглэдэг. Харин тонн нефтийг усаар түрж гаргахад нэг шоо метр ус зарцуулдаг тооцоо бий. Нэг шоо метр ус зарцуулан 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлынх нь   0.015   хувийг   эзэлдэг   аж.

 

Нефть өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл "Үүнтэй адил үнэ цэнэтэйд тооцогддог ус ганц баррель нефтийн үнээр үнэлэгдэж чаддаг уу". "Оюутолгой" төслийн их бүтээн байгуулалт уснаас болж зогсох уу" гэдэг асуултыг мэргэжилтнүүд эрх баригчдаас асууж байна. Гадаргын усыг татаж хэрэгцээгээ хангах, гүний усыг хэрэглэх гэсэн хоёр хувилбар яригддаг. Гэвч аль аль нь өмнийн говийн экологийн онцгой тогтцод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн эко эрдэмтэд болгоомжилсоор буй. Тиймээс уул уурхай дахь усны хэрэглээг хэрхэн зохинуулах, стратегийн эрдэс болох усыг ашигт малтмалын баялгийн олборлолтоос хэрхэн хамгаалах асуудал төр, засгийн анхааралд улам лав оршсоор байх биз ээ. Энэ мэтчилэн бухимдал төрүүлэхүйц жишээ олныг өгүүлж болохоор.

 

Бас дурдсан болгонд   дэмий гасалж суултай биш. Тэмцэх цаг болжээ. Усны салбарын магнатууд гэгдэх эрдэмтэд зүлгэн дээр зүгээр нэг гэрээ барьж суугаагүй нь юун их аз билээ. Гадаргын усыг ашиглах тухайд ухаанаа уралдуулж, "Хэрлэн -говь", "Орхон говь" төслийн ТЭЗҮ-ийг тооцон гаргасныг төр дэмжээд өгвөл ажилдаа гарахад бэлэн сууж байгаа юм билээ. Энэ хоёр төслийн үр дүн секунд тутамд гадагшаа сад тавин урсч байдаг гурван том голын урсацыг тогтоон барьж, усны хуримтлал үүсгэх явдал гэнэ. Усан сан гээд ч ойлгочиход гэмгүй. Манайхаас бусад нь усны хуримтлал бүхий усан сангаа хэдэн зуугаар нь барьж байгуулаад зогсохгүй үйлдвэрлэлд ашиглаад эхэлчихэж. Зарим улсын тухайд 100 гаруй жилийн тэртээ усаа стратегийн баялаг гээд тодорхойлсон байх юм. Харин манайх дөнгөж саяхнаас учрыг нь олохоор бэдэрч эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр, манайхан чинь усныхаа асуудал дээр хүртэл улстөржөөд явдаггүй юм гэхгомдлыг усны салбарынхан дор бүрнээ хэлж байсныг энд дурдахгүй өнгөрч чадсангүй.

 

Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш усны салбар бүхэлдээ мөхлийн ирмэгт тулж очсон доо. Хөдөө, орон нутагт байдаг Усны аж ахуйн байшин барилга техник, тоног төхөөрөмжтэйгөө хогийн цэг рүү ачигдсан нь нууц биш. Сэтгэдэг, мэргэжилдээ дуртай цөөн хэд нь гэргийгээ ганзаганд явуулж олсон хэдээр нь судалгаа хийж өдөр хоногийг өнгөрүүлсээр өнөөдөртэй золгосон гэдэг. Азаар Ерөнхий сайд эрхлэх ажлынхаа хүрээнд усны салбарыг өөрийн мэдэлд авч, Үндэсний хороо байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа юм билээ. Тэр утгаар нь авч үзвэл усныхны хувь заяа Засгийн газрааас л хамаарах болчихжээ. Дээр нь усны хууль, эрх зүйн орчин ч дажгүй болсон. Одоо 20 жил яригдаж, Засгийн газраас Засгийн газар, улс төрийн намууд дамжсан төслүүд амьдралд хэрэгжиж мэдэх нь.

 

Итгэл сэтгэлээ гээлгүйгээр хүлээе дээ. Ингэхдээ уул уурхайн олборлолт, боловсруулалт гээд үйлдвэрлэлийн шатанд ашиглагдаж байгаа усныхаа үнийг эргэж харахаа мартав аа. Дэлхий нийт саарал ус гээд шуугиад байгааг сонирхоход гэмгүй байх шүү.


Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Хулгайн аргаар ус ашигладаг уул уурхайнхантай хатуу тэмцэж, усныхаа үнийг дахиад нэмье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани