Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойгоо Ганхуяг сайдаас нэхье

Оюутолгойгоо Ганхуяг сайдаас нэхьеҮеэлийн минь дөрвөн ханатын унинд "Алтан гахай” гэсэн хавтастай төсөл өлөн тоосонд дарагдаастай. "Энэ юу вэ” гэж сонирхоход "Уг нь гахай үржүүлэх санаатай төсөл бичсэн чинь "Чамд гахай үржүүл гэж мөнгө өгөх нь байтугай улс даяараа мөнгөгүй болчихоод байна” гэсэн хариу сонсдог байна шүү. Ганхуяг (Уул уурхайн сайд)- аас ганц боллоо. Даанч их дөвчигнөөд байсан юм” гэж урамгүйхэн хариулав. Иймэрхүү агуулга, хандлагыг анх удаа мэдэрч байгаа нь энэ биш л дээ. Монгол Улс ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай болчихоод байгааг үеэлийн хэлсэн, хэлээгүй бишгүй л мэдэрч байна. Монголын топ аж ахуйн нэгжүүдийн нэг "Мобиком” зуу зуугаар нь ажилчдаа халж, "МАК” ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйдээ тулсан нь дээрх байдлыг илтгэнэ.


Цаашлаад "Номин” мөн л нэлээд ажилчдаа халах сурагтай. Иймэрхүү цомхтгол, сэлгээ том бага бүх л аж ахуйн нэгжид өрнөөд эхэлж. Ямар ч байгууллагаар орсон, орлого ашиг багассан тухай, зардал сүйтгэлээ танаж байгаагаа ярьж, "Энэ улсын эдийн засаг хэцүүдлээ" гэж төрийн төлөө оготно боож үхэх янзтай суух нь бишгүй тааралдах болов. "Нарантуул"-ын наймаачид өдөржин зогсоод орой хоосон харьдаг, түм түжигнэж бум бужигнаж байдаг тэр зах хүнгүй шахам болсон тухай сурвалжлага саяхан сонинд нийтлэгдсэн байсан.

Энэ бүхний шалтгаан нь мэдээж сайнаасаа саар хэлүүлэх нь дийлэнх уул уурхайтай шууд холбоотой. Сайн ч, муу ч өнөөх уул уурхайгаас л энэ улсыг хөдөлгөх мөнгөний гол нь орж ирдэг байсан юм. Гэтэл тэр нь таг зогссон. Тэр дундаа дэлхийд Монголыг таниулсан "Оюутолгой” төсөл зогсонги байдалд орж, гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэсэн нь Монголын уул уурхайг уулын уруу өнхрүүлсэнтэй адил хэрэг болсон. Өдөрт 1000 машин нүүрс гаргадаг байсан Шивээхүрэнгийн боомтоор өдгөө арайхийж 100 машин гарч байгааг уналт уруудалт гэхээс өөр юугаар тайлбарлахсан билээ.

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг баялаг бүтээгчидтэй уулзахад хамгийн их хөндөгдсөн асуудал нь Оюутолгойн талаарх эргэлзээтэй мэдээллүүд байв. Ер нь бол баялаг бүтээгчид "Оюутолгой” төсөл тогтвортой ажиллах нь бидэнд хамгийн чухал гэдгийг элдэв санаагүйгээр шууд хэлж байсан. "Оюутолгой"-г гацаанаас гаргах, гаднын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авах нь гачаалаас гарах гол зам гэдгийг тэд хэлж байсан. Оюутолгойг бараадаж, ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан олон аж ахуйн нэгж ажилгүй болоод байгаа. Том аж ахуйгаа дагаж бага нь хөл дээрээ босдог. Манайд бол том нь зогссоноор бага нь бүр хэвтчихээд байна.

Энэ бүхний буруутан тэгээд хэн бэ. Мэдээж төр, засгийн бодлого хамгийн их хамаатай. Манай Засгийн газар дэлхийн эдийн засгийн хямрал гэх үл үзэгдэгч хүчин зүйл рүү буруугаа чихчихээд суугаад байгаа. Уг нь тэгэмгүй байна. Хариуцлага тооцохоо тооцож, бага багаар боловч буруугаа засах хэрэгтэй баймаар. Тухайлбал уул уурхай, гаднын хөрөнгө оруулалтад алергитай Д.Ганхуягаар Уул уурхайн яамыг удирдуулсан нь гарцаагүй алдаа биш гэж үү. 2012 оны сонгуулийн өмнө "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх, гаднынханд хатуухан хандах сэлэм эргүүлж явсан нөхөр нөгөө салбарынх нь сайд болчихоор хэн ч гэсэн жийрхэнэ биз дээ. Хөрөнгө оруулагчид уван цуван гарч явахад Ганхуяг сайд багагүй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хэрэггүй. Тэр сонгуулийн өмнө хэлсэндээ хүрч сайд болсныхоо дараа "Оюутолгой"-г зогсоож авсан. "Ажлын хэсэг нойр хоолгүй ажиллаж байгаа. Тун удахгүй яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ" гэж тэр байсхийгээд айлддаг. Гэхдээ нэг гараараа стоп краныг нь татчихаад нөгөө гараараа түлхэж хөдөлгөнө гэдэг үлгэрийн далай биз ээ. Ганхуягийг сайд байгаа цагт Оюутолгой хөдөлгөөнд орох нь юу л бол. Бүрмөсөн гацахыг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Оюутолгойгоо, алдаж асгасаар байгаа нүүрс, зэс, алт, газрын тосоо Ганхуягаас нэхэх нь зөв. Ер нь бол улс орныг элгээр нь мөлхүүлснийхээ төлөө шинэчлэлийн Засгийн газар огцрох ёстой.

Монголын уул уурхайн уналтын хариуцлагыг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ биш юм гэхэд буруутай этгээдийг нь танхимаасаа зайлуулах замаар хүлээлгэвэл шударга. Энэ шаардлагад нийцүүлбэл хамгийн түрүүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нэрлэгдэх нь мэдээж. Төрийн тэргүүний зүгээс ч нэр бүхий сайдуудад хариуцлага тооцох ёстой гэх санааг цухалзуулж байгаа юм билээ. Нөгөө талаас сөрөг хүчний зүгээс хариуцлагын асуудлыг хаврын чуулган эхлэхтэй хамт тавих гэж буй. Тохироо нь бүрдсэн гэмээр энэ үед хариуцлагагүй сайдуудаас, тэр дундаа уул уурхайн савны амыг уруу нь харуулж гөвсөөр байгаа Ганхуягаасаа салах нь зөв юм биш үү, Ерөнхий сайд аа.

Б.НОМИН

"ӨНӨӨДӨР" сонин

Оюутолгойгоо Ганхуяг сайдаас нэхье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани