- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын гацаа
Эрдэс баялгаа эргэлтэд оруулж, эдийн засгаа босгож авах гэсэн биш Ч.Сайханбилэг хэдэн эх орончдодоо бариулж дуусав. Нийгмийн үзэгдэл, хямралыг өгөгдөл дээр дөрөөлөн улс төр хийж, нэр хүнд горилогсод хийгээд боломжийг ашиглан мөнгө саах гэсэн шантаажлагчид хаа сайгүй.
Ийм "эх оронч”-дын хувьд эдийн засаг нь цусаар "элгээрээ эвхэрэх” нь хамаагүй л дээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өргөн барьсан ихэнх том төслүүд парламентын хаалгаар орж чадахгүй буцаагдсаар. Нэг жилийн дотор Засгийн газар хэдэнтээ өргөн барьж, УИХ нь хэдэнтээ унагаасан төсөл ч байна. Гэвч томоохон төслүүд гацаж, унахын хэрээр нөгөө талдаа Монголын эдийн засгийн үнэлэмж, итгэлцэл алдагдсаар байгаа юм.
Монголын улс төрд итгэлцэл, ойлголцол гэгч огтоос алга болсон нөхцөлд монголчууд гаднынхантай нэг үгээр, дэлхийтэй нэг хэлээр ярьж чадахгүй байгаа нь гэм биш юм даа.
Саяхан нэгэн иргэний байгууллагынхан хэвлэлийн хурал зарлаж, хулгайгаар алт ухаж байгаад амиа алдсан иргэдийн амь насыг Монголын төр хариуцах ёстой гэв. Санаа нь зөв л дөө. Монголын төрийн шийдэмгий бус , асуудлыг шийдэж чадахгүй байгаа улстөрчдийн дүлгэнэсэн зан тэнд хулгай, хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, хэрэг зөрчил гарах үндсийг нь бүрдүүлээд байгаа болохоор тэнд хулгай хийж яваад амиа алдсан иргэний өмнө төр буруутай. Нөгөө талдаа төрийн шийдвэрийг эсэргүүцэн гацааж, хууль бус үйл ажиллагаа цэцэглэх боломжийг бүрдүүлээд буй иргэний нийгмийнхэн буюу "ногоон эх орончид” ч үүнд буруугүй гэж хэлэхэд хэцүү. Хуулийн дагуу ашиглуулаад бүх төрлийн татвараа аваад явах нь улстөрчдөд, эх орончдод ашиггүй болохоос улс оронд бол ашигтай шүү дээ.
Хаана мөнгөний сураг байна тэнд батга шиг шавчихдаг иргэний байгууллага Монголд олон. Гоё, гоё, сүр сүр нэртэй тэдгээр иргэний нийгмийнхний хувьд алт, зэс,нүүрс гэсэн уул уурхайн баялаг тойроод хэрээ шиг гуаглаад байдаг болохоос Туулын ус бохирдох үгүй нь, агаарын бохирдлоос болж гэдэс дэх ураг эндэх эсэх нь тэдэнд огтоос хамаагүй.
Тийм учраас л их мөнгөний үнэр дагасан иргэний нийгмийнхний хоргодох сүүлийн байр нь эх орончийн үзэл гэлтэй.
Хөрөнгө оруулалтын уналт, ханшийн өсөлт, долларын хомсдол, төгрөгийн уналт, үл ойлголцол, засаглалын хямрал бүхэн сүүлдээ өрийгөө шатаах хэмжээний том асуудал үүсгэж, үүний цаана иргэн С.Эрдэнээс өөрөөр эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хэн хохиров. Иргэний нийгмийнхний алга ташаад байгаа, зарим улстөрчдийн уриалаад буй хувьсгал нь мод, чулуу барин тэмцэх явдал уу.
Хувьсгалыг мод чулуугаар хийдэг ч юм биш л дээ. Одоо бол хувьсгалыг эдийн засгаар, иргэдийнх нь амьдралын баталгаагаар хийж байна. Тиймээс иргэд нь амьдралын баталгаатай байхын тулд эдийн засаг нь хүчирхэг болох ёстой. Эдийн засаг хүчирхэг болохын тулд эрдэс баялгаа, Тавантолгой, Гацууртын ордоо хуулийн дагуу ашиглах шаардлагатай гэсэн үг.
Монголын Улсын Ерөнхий сайдад "Сентра гоулд” компаниас нэгэн захидлыг ирүүлсэн бөгөөд уг захидалд хэрэв Гацууртын ордын хувь эзэмших асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол хөрөнгийн бүртгэлээсээ хасна гэдгээ анхааруулжээ. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөл УИХ дээр унахын хэрээр уг компанийн хувьцааны ханш унасаар байгаа учраас ийм арга хэмжээ авах зайлшгүй нөхцөл үүссэнээ дуулгаж.
Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан энэ хуулийн төсөл дахин долоо хоногоор хойшилсон шалтгаан нь УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан явдал. Үүнийг намынхаа дарга Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн засагт оруулах гэсэн МАХН барьцаа гэж хэлж болно. Асуудлаа асуудлаар барьцаалсан Монголын улстөрчдийн тоглоомоос болоод эдийн засаг нь шоглоом болоод дууслаа.
Энэ долоо хоногт Гацууртын ордын хувь заяаг шийдэж чадахгүй бол алт сандайлсан ядуу гуйлгачнаараа л үлдэхээс өөр сонголт бидэнд бий гэж үү. Гацууртын ордын гацаа хэзээ арилах вэ, ингэхэд.
Г.ГЭГЭЭНЭЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||