- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Галд суусан “галзууруулагч” жил
Өөрийгөө шатааж олныг хирдхийлгэсэн "Эрдэнэс Таван толгой” компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэжээ. Хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь хэвийн болсон гэнэ. "Засгийн газар огцрох ёстой, энэ компанийн хариуцлагагүй удирдлагуудад бүгдэд нь хариуцлага тооцох ёстой гэсэн улс төрийн шинжтэй шаардлагаа анх удаагаа тавьж байна” хэмээн мэдэгдээд өөрийгөө шатаасан С.Эрдэнийн үйлдэл нийгмийг цочирдуулсан хэрэг байлаа.
С.Эрдэнийн эмчилгээний зардал хэдий хэмжээний төгрөг болох нь эрүүл мэндийн байдлаасаа шалтгаална. Өнгөрсөн хугацаанд Монголдоо, ГССҮТ-д эмчлүүлсэн төлбөр ч шалиагүй биз ээ. Өөрөө эрүүл мэндийн дэвтэртэй, шаардлагатай эм тариаг гаднаас худалдан авлаа ч татвар төлөгч бидний мөнгө талын нэг урсчихлаа гээд гоншигноод байх зүйлгүй. Ихдээ л таван сая төгрөгт хүрээ биз гэж тооцъё. Гэтэл С.Эрдэнийн зөвхөн БНСУ-д хийлгэсэн арьс нөхөх хагалгааны нийт зардал 150 сая төгрөгт хүрчээ гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдав.
ГССҮТ-д эмчлүүлж байсан тэрбээр арьс нөхөх хагалгааг БНСУ-д хийлгэх хүсэлт гаргажээ. Уг нь ч арьс нөхөх хагалгаа байтугайг амжилттай, мэргэжлийн өндөр түвшинд хийдэг алтан гартай эмч нар олон л доо манайд, ГССҮТ-ийнхөн гологдлоо гэхэд.
С.Эрдэнийг харгалзагч эмчээс нь гадна эхнэр, хоёр хүүхэд нь дагалдаж явсан байна. Ингээд С.Эрдэнийн эмчилгээний зардал хийгээд, байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нь нийлээд 150 орчим сая төгрөг болсон аж. Цаашлаад эрүүл мэндийн байдал, наанадаж хэдэн сарын дараа давтан үзлэгт орохоор Солонгос улсыг зорих байх. Гэхдээ энэ бүхэнд гэр бүлээрээ нисэн буугаад байвал татвар төлөгчдийн мөнгө дундрахгүй ч хэмнэгдэхгүй танагдаад л байх нь.
Түүний эмчилгээний зардлыг "Эрдэнэс Таван толгой” компани гаргаж байгаа. Энэ нь "Эрдэнэс Таван толгой” компанийн гэхээсээ татвар төлөгчид бидний мөнгө. Эдийн засгийн хямралтай, хэмнэлтийн горимд шилжсэн улсын төсөвтэй энэ жилүүдэд шаардлагатай л бус бол урсгал зардлаа танахыг төсвийн байгууллагуудад үүрэгдсэн. Тэр дундаа ашигтай бус алдагдалтай ажиллаж байгаа "Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд татвар төлөгч бидний мөнгөөр үйл ажиллагааны зардал нь нөхөгдөж байгаа. Тиймээс ч С.Эрдэнийн эмчилгээний зардлыг "Эрдэнэс Тавантолгой” ХК гэхээсээ иргэдийн татварын мөнгөнөөс гаргаж байгаа гэвэл үнэнд ойр.
Гэхдээ түүний энэ үйлдэл нийгэмд сөрөг үр дагавар авчрах вий гэх болгоомжлол байна.
Дээр нь зарим жудаггүй нөхөд хоолоо залгуулж байгаа газраасаа хэтийдсэн шаардлага тавиад өөрийгөө болон бусдын өмчийг шатааж дөвчигнөж, хохирлын зардал мөнгийг компаниасаа гаргуулдаг ийм жишиг тогтох вий. Жишээлэхэд, "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татвараас зайлхийж, нэг хэсэг иргэдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэж шоудаж олныг бужигнуулсан. Гэтэл С.Эрдэнийг өөрийгөө шатаасан үйл явдлын дараагаар хатагтай Г.Майцэцэг үйлдвэрлэсэн хувцаснуудаа үнэгүй тараах биш шатаана хэмээн жиргэсэн.
Цаашлаад С.Эрдэнийн уг үйлдлийн дараахан архидан согтуурсан нөхөр эхнэр хүүхдэдээ агсам тавьж, гэр рүүгээ болон өөр рүүгээ бензин цацаж шатаахыг завдсан хэрэг гарсныг цагдаагийнхан зогсоосон байдаг. Иймээс энэ мэт сөрөг үзэгдлийг эмзэглэн эсэргүүцэн хүлээж авах нь аргагүй.
Иргэний нийгэм, байгууллага хамт олноос эхлээд оюутнууд, жирийн иргэд ч төр, засагт үгээ хэлж, шүүмжилж, шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан ч зохион байгуулдаг. Ингэж иргэн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх эрхтэй ч өөрийгөө болон өрөөл бусдын эд зүйлийг шатаах үйлдлийг давтмааргүй байна. Ер нь олон нийт хэн нэгний үгээ хэлэх, тэмцэх үйлдлийг, эрхийг нь энгийнээр хүлээж авдаг ч арга барил нь буруу бол нийгмийн зэвүүцлийг төрүүлдэг. Саяхны жишээ дурдахад, МАН-ынхан жагсаал зохион байгуулж, сонгогчдын саналыг гараар дахин тоолох талаар УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг эрх баригчдаас шаардсан. Энэ үеэрээ санал тоолох "хар машин”-ыг төв талбай дээр шатааж, тавьтиргүйтэв. Улс төрийн ууган, тулхтай улс төрийн хүчин хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг нам нь ингэж галдан шатаах үйлдлийг дэвэргэж байгаа нь хэр зохистой үйлдэл билээ. Нийгэмд энэ мэт сөрөг үйлдэл гарч байгаа нь зохисгүй. Өөрийгөө болон өрөөлийг шатаах С.Эрдэнэ”-ийн үйлдлийг цаашид олшруулж болохгүйсэн. Учир нь миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг.
Н.Нягт
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||