- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оросын арми шинэ зэвсэгтэй боллоо
Оросын арми 2016 оноос шинэ, өндөр хүчин чадалтай, мянган км зайг
туулах чадвартай, цагт 800 км хурдалдаг, 1-20 тонн жинтэй нисэгчгүй
онгоцууд хүлээн авахаар болж байна.
Энэхүү нисэгчгүй робот- онгоцууд нь хэд хэдэн хүнд жингийн
тэсрэх бөмбөг болон бүр "агаар газар” пуужин хүртэл өөртөө аваад нисэх
юм.Одоогоор энэхүү хүнд цохилтын, ихээхэн ирээдүйтэй алсын зайд тандалт
хийдэг, нисэгчгүй төхөөрөмжүүд Оросын армид байхгүй байгаа бөгөөд Шойгу
сайдын өмнөх сайд А.Сердюков ийм төхөөрөмжүүдийг Израйль улсаас худалдан
авах гэрээ хийж дунд болон ойрын зайны, чадал багатай нисэгчгүй
BIRD-EYE-400, I-VIEW, SERCHER Mk2 маркийн цөөн онгоц авсан боловч,үүний
дараа удалгүй хамгийн хэрэгтэй, өндөр хүчин чадалтай алсын нислэгийн
зориулалттай , хүнд цохилтын Нисэгчгүй онгоцуудыг Орост нийлүүлэхээс
Израйлын тал шууд татгалзсан юм.
Энэ төрлийн онгоц үйлдвэрлэх өндөр технологийг Америк, Израйль
хоёр л сайн эзэмсэн хэвээр байгаа бөгөөд Израйльд энэ технологи хөгжихөд
Украйн, Оросоос шилжин суурьшсан Еврей гаралтай зохион
бүтээгч,инженерүүд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа мэдээ бий. Харин Орос,
Хятад хоёр улс хойноос нь хөөж яваа улсуудын тоонд багтдаг.
Оросын Батлан Хамгаалах Яам нисэгчгүй онгоцны өргөн боломж, хүчин
чадлыг анх Гүрж улстай хийсэн мөргөлдөөний үеэр сайтар мэдэрсэн юм. Тэр
үед Гүржийн арми Израильд үйлдвэрлэсэн нисэгчгүй онгоцуудаар зэвсэглэн
Оросын Армид ихээхэн хохирол үзүүлж байсан билээ. Энэ хоцрогдлоо гаднаас
худалдан авч нөхөх асуудал бүтэлгүй болж ирмэгц Оросын БХЯам энэ
салбарт анхаарлаа төвлөрүүлж энэ чиглэлийн зохион бүтээх товчоо,
Туршилтын үйлдвэрүүдийг сүрхий, сайтар дэмжсэний хүчинд өнөөдөр Орос улс
АНУ ыг гүйцэх хүчин чадалтай төхөөрөмжүүдийг амжилттай үйлдвэрлэж
эхэллээ. Энэ төслүүдийг МОСКВА, Казань, Санкт Петербург хотуудад
байрладаг тусгай Зохион бүтээх товчоонууд болох " ОКБ Сухого”, ОКБ-
Сокол” ЗАО Транзас Авиация”зэрэг газрууд голлон хэрэгжүүлж байгаа
болно.. Эдгээр нь одоогоор 5-20 тонн ачаа даах чадвартай 1000 км нисдэг
"Альтиус-М” , "Скат”, "Охотник” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж
байна. Үүний хажуугаар нисэгчгүй онгоц "Охотник” нь 6-р үеийн сөнөөгч
онгоц болох юм. Ихээхэн ухаалаг гэсэн үг.
Одоогийн байдлаар Сирид Оросын арми бага хүчин чадалтай нисэгчгүй
онгоцууд болох Дрон- ууд ашиглаж тагнуулын ажиллагаа гүйцэтгэж байгаа
юм. Оросын БХЯ ны мэдээлж байгаагаар 2016 оноос Сирийн үйл ажиллагаанд
хүнд цохилтын Нисэгчгүй онгоцуудыг өргөнөөр хэрэглэхээр зэхэж байна. Энэ
асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага саяхан Туркд буудуулсан СУ-24М
онгоцны осолтой холбогдон хурцаар тавигдаж байгаа болно.
Бага оврын нисэгчгүй онгоц нь зөвхөн батлан хамгаалах зорилгоор
ашиглагддаг байлдааны зэвсэг биш, энхийн болон байгаль хамгаалах, гал
түймрийн хяналт тавих, манай улсад бол шороон шуурганы хурд, чиглэлийг
хянах, зуд цасны байдлыг хянах, ялангуяа УлаанБаатарынхаа утаанд он лайн
хяналт тавих зэрэгт ихээхэн амжилттай ашиглаж болох техник, технологи
юм. Үүнийг манай залуус бас соргог мэдэрч морины уралдаан бас бус хяналт
,удирдлаганд хэрэглэх эхлэл тавьж байгаа нь ихээхэн сайшаалтай.
Ялангуяа өргөн уудам нутагтай 7000 км хилтэй манай улсад хил
хамгаалах ажилд зайлшгүй нэн түргэн нэвтрүүлэх шаардлагатай технологи
мөн. Одоо мориор давхиж хилээ хардаг улс тийм ч олон байхгүй байх.
Нисэгчгүй онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх ажлыг АжҮйлдвэрийн Яам,
Мэдээлэл Технологийн Газар хавсраад үзэхэд 2016 онд анхныхаа загварыг
гаргачихсан байх болов уу.Ингэж чадвал Монгол улсад Хил дамнасан малын
хулгай,Замбараагүй алт ухдаг нинжа нарыг цэгцлэхэд ихээхэн тустай
болохуйзаа. Тэднийг хөөж зайлуулах гэж олон зуун цагдаа аваачих
шаардлагагүй зөвхөн дээрээс нь нулимс асгаруулагч цацаад өгөхөд тэр
хөөрхийс удаан газар сэндийлж чадахаа болих юм. Манай зарим зохион
бүтээх товчоод гадаадын зохих хамтлагуудтай холбоо тогтоогоод бас
нисэгчгүй жижиг онгоцны асуудлыг оролдоод эхэлсэн мэдээлэл бий.
Оросын арми шинэ зэвсэгтэй боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани