- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын гангийн экспорт аварга амжилт тогтоов
Хятадын гангийн экспортын хэмжээ энэ онд 100 сая тонн давж, шинэ амжилт тогтоосон нь тус улс үйлдвэрлэлийн илүүдлээ бууруулахын тулд гадаад худалдаанд анхаарч буйн илрэл боллоо.
Ган, хөнгөн цагаан зэрэг боловсруулсан түүхий эдийн экспорт байнга өсч ирсэн нь таваарын үнийг бараг 10 жилийн турш доод түвшинд бариулсан төдийгүй олборлох, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарын хувьцааны үнийг ч унагав. Мөн ханш суларсан юанийн ачаар Хятадын экспортлогчид цаашид ч түрэмгий бодлого баримтлах төлөвтэй. Лхагва гарагт буюу Хятадын ардын банк ханшийг нь бууруулснаас хойш юанийн арилжааны үнэ сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй доод түвшинд хүртлээ уналаа.
Хятадын гангийн нийт экспорт оны эхний 11 сард 22 хувиар өсч, 101.7 сая тонн болоод байна. Лхагва гарагт тус улсын Сангийн яам ган бэлдцийн экспортын 25 хувийн татварыг 20 болгон багасгахаар шийдвэрлэсэн. Хятадын ган төмөрлөгийн бүтээгдэхүүний еврогоор илэрхийлсэн үнэ энэ онд харьцангуй хямд байгаа талаар Capital Economics-ийн шинжээч Жон Ковач тайлбарлаж байна.
Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ эрхэлдэг Macquarie группийн судалгаагаар Хятадын гангийн экспорт нь АНУ-ын дотоодын ган үйлдвэрлэлийн нийт хэмжээнээс даруй 50 хувиар их байгаа юм. Энэ 10 жилийн эцэс хүртэл тус улсын гангийн экспорт жил бүр тогтмол 100 сая тонн давах учраас мөн хугацаанд гангийн үнэ өсөхгүй хэмээн хятадын банк тооцоолжээ. Энэ нь ган үйлдвэрлэгчдийн ашигт нөлөөлж буйтай уялдан 1990-ээд оны эхэн үеэс хойш тохиолдож байгаагүйгээр орлого муудлаа. Гангийн эрэлт энэ онд 1.7 хувиар багасч болзошгүй хэмээн Дэлхийн гангийн холбоо (WSA) үзэж байна. "Дэлхийн гангийн үйлдвэрлэл дампуурчихаад байгаа. Эргүүлэн сэргээх явц найдлага муутай, хүнд байх болно” хэмээн Лондон дахь Macquarie-ийн шинжээч Колин Хамильтон тайлбарласан юм.
Дэлхийн ган төмөрлөгийн худалдааг хямрааж буй Хятадын гангийн экспортыг хязгаарлаж, зах зээлд тэнцвэр бариулах гэвэл татвар оноох арга хангалтгүй хэмээн шинжээчид үздэг. Энэ сард хуралдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Ган төмөрлөгийн хорооны хуралдаан дээр төмөрлөг боловсруулах салбар, Засгийн газруудын эрх мэдэлтнүүд Хятадын хэт илүүдсэн хүчин чадалд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзлээ. Хятад орны ган үйлдвэрлэлийн хүчин чадал өссөөр 2017 он гэхэд 2.4 тэрбум тонн болно хэмээн хуралдаанд оролцогчид тооцоолсон юм.
Халуун болон хүйтэн цувимал хуудсан ган, бүрмэл ган төмөрлөг бүтээгдэхүүнийг хямд үнээр дэлхийн зах зээлд шахаж буй демпингтэй холбоотой гурван ч мөрдөн шалгах ажиллагааны дүнг АНУ ирэх гурван сарын дотор нийтлэхээр болоод байна.
Хэнри Сэндерсон
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||