- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энержи Ресурс ХХК
Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан үндэсний уул уурхайн компани бөгөөд монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, сайн чанарын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөн, Монгол Улсын үйлдвэржилт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин чадал болон үйл ажиллагааны цар хүрээгээр Монголын нүүрсний салбарт тэргүүлэгч уурхай болж чадсан. "Монгол”-оор овоглосон тэргүүлэгч зэргийн коксжих нүүрсний брендийг бий болгож, бүс нутгийн төдийгүй дэлхийн зах зээлд таниулах зорилтын хүрээнд компани үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд олон улсын стандартыг мөрдлөг болгодог.
Тэрчлэн уул уурхайн салбарын дотоодын болон олон улсын зах зээлийн шилдэг туршлага дээр үндэслэсэн нь Ухаа Худаг төслийг богино хугацаанд дэлхийн жишигт нийцсэн уурхай болоход томоохон түлхэц үзүүлсэн. Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 оны 10-р сард тус компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай хөл тавьсан. Уурхайн үндсэн үйл ажиллагаа болох нүүрс олборлолт, хөрс хуулалт болон мэргэжлийн ажилчдын сургалт, дадлагажуулалт зэрэг чиглэлүүдэд Энержи Ресурс компани Австралийн дэлхийд алдартай Лейтон Ази компанийг гүйцэтгэгчээр ажиллуулдаг бол Нүүрс баяжуулах үйлдвэрийг шинээр барьж байгуулах ажилд боловсруулах үйлдвэрлэлийн технологи, дизайн болон менежментийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанитай хамтарч байна.
2009 оноос хойших харьцангуй богино хугацаанд Ухаа Худаг уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, авто зам, усан хангамжийн систем, орон сууцны хороолол гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон өргөжсөн. 2013 оны эхний хагасын байдлаар Энержи Ресурс компаний үндсэн ажиллагсдын тоо 2,500 гаруйд хүрсэн төдийгүй Ухаа Худаг цогцолборын хүрээнд 4,000 гаруй хүн шууд ажлын байраар хангагдаж байна.
Хаяг:
Сэнтрал Тауэр, 16 давхар Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14200 Монгол Улс
Утас:
+976 70122279, 70132279
Факс:
+976 11 322279
Э-мэйл:
contact@energyresources.mn
Цахим хуудас:
www.energyresources.mn
Энержи Ресурс ХХК
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани