Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ шийдвзрээ хурдан гаргах шалтгаан БА ИРГЭДИЙИН ШААРДЛАГА

УИХ шийдвзрээ хурдан гаргах шалтгаан БА ИРГЭДИЙИН ШААРДЛАГА

 

Энэ УИХ бараг бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн цагаасаа хойш Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордыг ашиглах тухай ярьж эхэлсэн. Гэвч уг ордыг "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсээс гаргаж, стратегийн ордын жагсаалтад оруулснаас өөр тодорхой шийдвэр гаргасангүй. Уг нь төр тодорхой хувийг нь эзэмшиж лицензийг нь эзэмшигч "Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай хамтран ашиглах зорилгоор стратегийн ордын жагсаалтад оруулсан юм.

 

Гэвч хамтран ашиглах тухай Засгийн газрынсанал УИХ-аас олонхийн дэмжлэгч авч чадалгүй унасан удаатай. Улмаар Засгийн газраас зөвхөн тус ордыг ашиглах бус түүхийн дурсгал бүхий ойр орчмын газрыг нь төрийн тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн барьсан. Гацууртын ордод олборлолт явуулахаас гадна Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах санал давхар оруулж ирсэн учраас энэ нь өмнөх хувилбараасаа хавьгүй дээр санал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Яагаад гэвэл, зөвхөн олборлолт явуулах бус ойр орчмынх нь газрыг хамгаалах санал давхар оруулж ирсэн учраас тэр. Гэвч энэхүү саналыг нь УИХ ногоон гэрлээр дэмжсэнгүй. Нухацтай хэлэлцэх нь зөв байх. Гэхдээ шийдвэр гаргаж чадахгүй удаж байх хооронд байгаль орчин сүйдэж, эрдэнэт хүн амиа алдсаар байна. Гацууртын ордод гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар цугласнаас хойш тэнд гурван хүн нас баржээ. Эмх замбараагүй байдал үүсч архидан согтуурах, танхайрах асуудал хэрээс хэтэрсэн байна. Үүний нотолгоо нь уг асуудал Ерөнхий сайдын албан өрөөнд яригдсан явдал юм. Улмаар Ерөнхий сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах үүргийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад өгчээ.

 

Цагдаагийн байгууллага тэнд ажиллаж байгаа ч нинжа нарыг бүрэн хянаж чадахгүй байгаагаа хэлсэн. Цагдаагийн алба хаагчид хууль бусаар алт олборлогчидтой тэмцэх, онцгой байдлын албан хаагчид шороонд дарагдсан хүмүүсийг гаргахаар ажиллах зэрэгт төсвийн мөнгийг зарцуулж байгаа. Уг нь УИХ аль эрт шийдвэрээ гаргаад ашиглаж эхэлсэн бол гурван хүн амиа алдахгүй, төсвийн мөнгө үрэгдэхгүй байв. Үүнээс гадна тэнд цугласан хүмүүс ойр орчмынхоо малчдын малыг хулгайлах, хашаа хорооных нь банз, шургааг болон ургаа модыг хугалж түлэх гэх мэтээр тоочоод байвал хохирол их гарч байгаа ажээ. Ноён уул орчмын байгаль ингэж сүйдэж, олны хөлд талхлагдаж байхад "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн яагаад чимээгүй байна вэ. Тэд Ноён уулыг аваръя л гэж байгаа бол зөвхөн алтыг нь олборлохыг бус мод, өвс ургамлыг нь үгүй хийхийг ч эсэргүүцэх ёстой баймаар. Харин тэдний оронд нутгийн иргэд нь энэ талаар дуугарч эхэлжээ. Гацууртын ордыг ашиглахыг нутгийн иргэд нь эсэргүүцэж байгаа гэх боловч эсэргүүцэхээсээ илүү дэмжих нь олон байна. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдэг.

 

Гэтэл Монгол Улсын хамгийн олон хүн амтай сум болох тус сумын нийт иргэдийнх нь 50, бүр арван хувьд ч хүрэхгүй хүн эсэргүүцлээ илэрхийлснийг нь нутгийн иргэд нийтээрээ эсэргүүцэж байгаа мэтээр мэдээлж, олон нийт ч ингэж ойлгох хандлагатай байгаа нь нууц биш. Нийгмийг ингэж талцуулж, орон нутагт эмх замбараагүй байдал бий болгож, хүмүүс амиа алдаж байгаа нь УИХ шийдвэрээ хурдан гаргах хангалттай шалтгаан баймаар санагдах юм. Өчигдөр л гэхэд уг саналыг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан боловч УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авчихлаа.

 

Газар дээр нь очоод Мандал сумын иргэдтэй уулзахад санал бодлыг нь сонссон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарлаа. Орон нутгийн иргэд нь Гацууртын ордыг ашиглах нь зөв, буруу, Ноён уулыг хамгаалах тэд нэг л зүйл дээр санал нэг байгаа нь ажиглагдлаа. Эцэ бол УИХ шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй гэсэн шаардлага юм. Үүний баримт болгон зарим иргэний хэлсэн үгийг онцоллоо. |

 

Гацууртын ордыг ашиглахын эсрэг Мандал сумын Хэрх багийн иргэн П.Батсүрэн "Гацууртын ордыг компани ашиглавал "Бороо Гоулд”-ын баяжуулах үйлдвэрээс Гацууртын орд хүртэл тавьсан замаар 60 тоннын ачааны машин явна гэж дуулсан. Хэрвээ үнтн бол бидний тариа будаа, ус, мал аж ахуйд яаж нөлөөлөх юм бол. Одоогоор шорооц зам тавьсан байгаа. Тэр замын хоёр талаар тариалангийн талбай байрладаг. Засмал болгохгүйгээр ордыг ашцглана гэвэл 60 тоннын мацшнаас асар их тоос босно. Цаашдаа усгүй болж, тариалан сүйдвэл хэцүү л байна. Тиймээс төр шийдвэрээ хурдан гаргаасай” гэсэн бол гуравдугаар багийн иргэн Р.Нямжав ‘Миний хувьд Гацууртын ордыг ашиглуулахгүй гэсэн байр суурьтай байдаг. Бидннй өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн хайрхнаа сүйдлүүлмээргүй л байна. Төр, засаг ашиглуулна гээд шийдвэрээ гаргавал одоо яах вэ дээ. Улсын бодлого өөр л байдаг байлгүй. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэдбайдлаар зохицуулалт хийгээд ажилгүй байгаа залуусыг үнэхээр ажилд оруулна гэвэл зүгээр байна. "Бороо гоулд"-ыг нөхөн сэргээлтээ сайн хийдэг гэж ярих юм билээ. Манайхан олон удаа очиж үзсэн. Ашиглахгүй гэж шийдвэр гарсан зүйлгүй. Нинжа нарын гараар оруулж байснаас хариуцлага өндөртэй компанид ашиглуулаад зохих хувиа аваад явбал улс оронд ч, орон нутагт ч хэрэгтэй байх. Одоо Бороогийнхон дуугарах цаг болсон” гэжээ. Мөн нэгдүгээр багийн иргэн Н.Алтанжад "Би энэ нутгийн унаган хүүхэд. Нас сүүдэр эдүгээ 64 хүрч байна.

 

Эрт дээр үеэс манай өвөг дээдэс тахин шүтэж хамгаалж ирсэн. Ер нь гадаадын компанид ашиглуулах нь буруу болов уу. Талбайгаа хайрлах нь л зөв байх” гэсэн байна. Байр сууриа илэрхийлсэн хүмүүсийг харахад Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэх хүмүүсээс дэмжих нь олон ажээ. Тухайлбал, Түнхэл тосгоны иргэн С.Цэвээндорж "Яаж ч бодсон Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөсөн нь дээр. Ноён ууланд судлагдаагүй түүхийн дурсгал олон бий. Тиймээс Ноён уулын түүх дурсгалын олдвор бүхий хэсгийг нь улсын хамгаалалтад аваад Гацууртын ордыг хөдөлгөсөн нь зүйтэй гэжзалуус ажилтай, орлоготой болно гэж сонин хэвлэл, хурал зөвлөгөөнөөс сонсч л байсан. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ энэ нь хэр баталгаатай юм бэ. Засгийн газар шийдвэрээ гаргаагүй байхад бид ярих нь жаахан өрөөсгөл байх. Засгийн газар шийдвэрээ гаргаад "Сентерра Гоулд”-д ашиглуулна гээд шийдчихсэн тохиолдолд асуудлыг ярьж болно. Гэтэл шийдэгдэх шийдэгдэхгүй нь тодорхойгүй бүрхэг байгаа үед иргэд итгэл үнэмшилгүй байна. Тэгэхээр төр, засаг хурдан шийдвэрээ гарга.

 

Төр, засаг шийдвэрээ хурдан гаргаагүйгээс л сөрөг үр дагаврууд гараад байна. Энд тэндгүй нүх ухаж, түүндээ унаж гэмтэхээс эхлээд хүн амины хэрэг хүртэл гарлаа. Төр тусгай хамгаалалтад авах юм бол тэр шийдвэрээ гарга”, гуравдугаар багийн иргэн Ц.Оюунцэцэг "Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмний амьдралд хэрэгтэй зүйл хийнэ гэвэл зөвшөөрнө. Тэнд олборлолт явуулсан компани нь Монголд ашгаасаа өгөөд явна гэвэл болохгүй зүйл үгүй. Ард түмний амьдрал дээшилнэ гэдэг талаас нь дэмжиж байгаа. Мандал сумын иргэдийн хувьд ажилтай, орлоготой болмоор байна” гэжээ.

 

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахыг саналаа хэлсэн иргэдийн олонхи нь хамгаалалтад өгөхгүй. Үнэнийг хэлэхэд төрд итгэх итгэл алга. Төрийн тусгай хамгаалалтад авна гээд олон жил ярилаа. Аль хэдийнэ ухаад эхэлчихсэн шүү дээ. Энд ч ухаж байгаа дуу нь сонстож буй. Миний хувьд төрд итгэхгүй. Үүний оронд "Бороо гоулд"-д нь өгөөд ард түмэнд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр гэж бодож явдаг. Ажилгүйдэл их, ард түмний амьдрал хүнд байна. Төрийн түшээд нь байдал ийм байгааг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юмуу. Тиймээс миний хувьд ард түмэнд ашигтай байдлаар зохицуулалт хийгээд компанид ашиглуулсан нь дээр гэж бодож байна. Шийдвэр нь гардаггүй. Гэтэл нинжа нар хэдийнэ Ноён уулаа тойрдгоо тойроод ухаад дууслаа” гэжээ.

 

Харин төрийн тусгай хамгаалалтад авах нь зөв гэж үзсэн иргэд "Хүннү гүрний үеийн булш хадгалагдаж буй газар нь Гацууртын ордоос хол юм билээ. Тиймээс нөлөөлөх зүйл байхгүй. Тэгэхээр Хүннү гүрний үеийн булш бунхан хадгалагдаж буй тэр хэсгийг нь улсын хамгаалалтад авч, харин Гацууртын ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна”, "Төр шийдвэрээ гаргавал гаргаад, түргэн арга хэмжээ авах хэрэгтэй. Монголын 18 аймгаас нинжа нар ирж ухаад  ашиглах гээд байгаа юм бол хурдан нэг тийш нь болгох хэрэгтэй. Эсвэл ашиглахгүй гэвэл хамгаалалтдаа түргэн авах хэрэгтэй байна” гэсэн байна.

 

Иргэдийн хэлсэн дээрх дадабарын алийг сонгох нь хамаагүй, хурдан л шийдвэр гаргах шаардлагатай байгаа нь ажиглагдсан байх. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргах шалтгаануудыг ч хэлсэн байна. Мандал сумын хоёрдугаар багийн иргэн Б.Баярбаясгалан "Нинжа нар ухсан нүхэндээ унаж гэмтэх болсон. Нэг нэгийнхээ амийг хөнөөсөн хэрэг ч гарлаа. Цагдаа нар очоод хөөгөөд явуулдаг. Удалгүй буцаад л ирдэг”, нэгдүгээр багийн иргэн Н.Алтанжад "Нинжа нар ер нь бүх л зүйлийг баллаж байна. Нэг нэгийнхээ амийг егүүтгэнэ, мал хулгайлна. Ухсан нүх рүү мал унаж үхээд байна. Бас байгаль орчныг ёстой сүйтгэж байна”, Түнхэл тосгоны иргэн Ц.Дашзэвэг "Энүүхэндээ гэж хэлэхэд Гацууртын орд маш их будлиан тарьж байна. Сүүлдээ "аллага” хүртэл явагдлаа. Дайсагнал явагдаж байна. Миний хувьд төр, засгийн буруутай үйлдлийн улмаас ийм байдал үүсчихлээ гэж дүгнэж суугаа. Яагаад вэ гэвэл төр, засаг шийдвэл шийдчих л хэрэгтэй”, Түнхэл тосгоны иргэн Т.Хишигт "Зүүнхараагаас гадна Дархан, Дорнод, Баянхонгор гээд бараг 18 аймгаас хууль бусаар алт олборлогчид ирчихсэн байдаг сурагтай. Шоронгоос суллагдсан онц хүнд гэмт хэрэгтнүүд Гацууртын ордод оччихсон байдаг гэсэн. Ухсан нүхээ булаацалдсан ч юм уу манай Түнхэлийн хоёр иргэн нэгийгээ хөнөөсөн хэрэг саяхан гарсан”, Түнхэл тосгоны иргэн Ш.Мөнхжаргал "Нинжа нар гэж энд тэндээс ирсэн хүмүүс байгаль орчныг сүйд хийлээ. Ажил төрөлгүй бүх л хүн алтны сургаар ирж байна. Үүнээс болж манай Түнхэлийн хоёр сайхан залуу нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд явлаа” гэх мэтээр хурдан хугацаанд шийдвэр гаргаж асуудлыг нэг тийш нь шийдэхгүй байхын аргагүй шалтгаануудыг хэлжээ. Иргэд ийнхүү саналаа хэлснээс гадна иргэдийн төлөөлөл болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нар ч иргэдтэйгээ адил барй суурь илэрхийллээ.
 


Г.ХҮРЛЭЭ

УИХ шийдвзрээ хурдан гаргах шалтгаан БА ИРГЭДИЙИН ШААРДЛАГА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани