- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ БУУРНА
Сүүлийн 30 жилд эрчим хүчний нүүрсний арилжаа жилд дунджаар 7.2 хувийн өсөлттэй байж 2012 онд дээд цэгтээ хүрч 985 сая тоннд хүрсэн юм. Олон улсын нүүрсний зах зээл их "нимгэн” бөгөөд хэдхэн тоглогчидтой. Олон улсын нүүрсний зах зээлийн үндсэн экспортлогч улсад Австрали, Индонези, АНУ, Өмнөд Африк, ОХУ, Колумб, Монгол, Мозамбик харин гол импортлогчид Хятад, Энэтхэг, Япон, БНСУ мөн Европын орнууд багтдаг юм. Эдгээр импортлогч улсууд дэлхийн нүүрсний импортын 84 хувийг эзэлдэг юм. Дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалт арваннэгдүгээр сарын 30-нд Францын нийслэл Парис хотноо эхэлсэн. Хурлын хүрээнд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулагч орнууд чулуужсан нүүрсний хэрэглээгээ хязгаарлах амлалт өгсөн юм.
Тухайлбал нүүрсний гол импортлогч орон БНХАУ 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээгээ 60- 65 хувиар бууруулж, чулуужсан нүүрсний хэрэглээгээ бууруулж, нүүрсийг орлуулах өөр эх үүсвэр бүтээнэ гэдгээ амласан.
БНХАУ-аас гадна дэлхийн томоохон үйлдвэрлэгчид болох АНУ, Энэтхэг ч нүүрсний хэрэглээнээс татгалзсан.
Зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэйгээр холбоотойгоор нүүрсний хэрэглээ буурч байгаа юм биш. Техник, технологи эрчимтэй хөгжиж бага зардлаар их дулаан ялгаруулах түлш бий болж, сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжиж, дэлхийн июнх улс орнууц цөмийн цахилгаан станц ашшлах болсон гэх мэт олон шалтгаан бий. Дэлхийн нүүрсний ирээдүйн хамгийн том үйлдвэрлэгч БНХАУ-аас ихээхэн шалтгаална. Эрчим хүч, эдийн засаг, санхүүгийн хүрээлэнгийн гаргасан суцалгаагаар 2015 онд БНХАУ болон бусад нүүрс импортлогч томоохон орнууд нүүрсний эрэлтээ бууруупснаар нүүрсний хэрэгаээ 2013 оныхоос дөрвөн хувиар буурсан дүн гарчээ. Мөн зөвхөн БНХАУ-ын нүүрсний хэрэгаээ энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд зургаа орчим хувиар буурсан бол АНУ-ын нүүрсний хэрэглээ 11 хувиар буурсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар 2030 он гэхэд БНХАУ нүүрсний хараат байдлаас бүрэн гарах боломжтой бол АНУ тэргүүтэй хзд хэдэн нүүрс импортлогч орнууц нүүрсний хэрэглээгээ халах аж. Энэтхэг Улс хэдхэн жилийн дараа БНХАУ-ыг орлох нүүрс импортлогч номер нэг орон болох ёстой ч тус улсын нүүрсний хэрэгаээ мөн л буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус улсын сайд Пиюш Гоял "Энэтхэг 2017 он гэхэд чулуужсан нүүрс импортлох шаардлагагүй болно. Харин сэргээгдэх эрчим хүчний чадлаа тав дахин нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгджээ. Нүүрсний үе өнгөрч сэргээгдэх эрчим хүчний эрин үе эхлэх нь нэгэнт тодорхой болжээ.
Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад:
ОХУ-ын БНХАУ-д экспор- толсон нүүрсний хэмжээ 52.8 хувиар, Австрали Улсын нийлүүлсэн нүүрсний хэмжээ 37.6 хувиар буурсан байна. Индонези Улс, БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн нэг бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.8 хувиар буурсан байна. 2015 оны эхний улиралд Индонезийн нүүрс олборлолт өмнөх онтой харьцуулахад 21 хувиар буурч 97 сая тоннд хүрсэн нь нүүрсний үнийн уналтаас шалтгаалан уурхайнууд олборлолтоо бууруулсантай холбоотой.
Зарим бага хэмжээний уурхайнууц олборлолгын зардал нь нүүрсний үнийг давсан
учраас олборлолтоо зогсоосон байна. 2015 оны хувьд Өмнөд Африк улс 31.8 сая тонн нүүрс экспортолсон ба үүнээс 47.2 хувь буюу 14.68 сая тонныг Энэтхэг улсад зарсан байна. Өмнөд Африк улс БНХАУ- руу сүүлийн есөн сарын хугацаанд нүүрс экспортлоогүй байна. Тус улсын Европ руу экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурч 616.2 мянган тонн-д хүрсэн байна.
Ц.ДАВААСАМБУУ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||