Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн тас хар тавилан

Тавантолгойн тас хар тавилан

 

Өөрийгөө шатаахыг завдсан С.Эрдэнэ эхнэрээ, эмчээ, хоёр хүүхдээ дагуулаад Өмнөд Солонгост эмчлүүлэхээр явсныг, тэдний зардлыг "Эрдэнэс Тавантолгой” компани бүрэн дааж байгааг хэвлэлүүдээр мэдээлэв. "Эрдэнэс Тавантолгой” холбоотой хамгийн сүүлийн энэхүү мэдээллийг эс тооцвол Тавантолгойн тухай албан ёсны шинэ сонин одоогоор алга.

 

Харин гадаадад нүүрсний үнэ улам унаж, Монголын нүүрсний ганц зах зээл болох Хятадаас эхлээд  Энэтхэг  зэрэг  улс орнууд нүүрсний хэрэглээгээ цаашид хумихаа дуулгав. Хоёр жилийн өмнөөс АНУ, Европ тэргүүтэй орнуудын төв банк, санхүүгийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй технологийг дэмжиж, нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлаж эхэлсэн билээ.

Гадаад зах зээлээс сонсогдож байгаа хамгийн сүүлийн бөгөөд таагүй бас нэг мэдээ нь Хятад  улс төмрийн хүдэр, түүхий нефть, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлж, нүүрс болон гангийн хэрэглээгээ багасгахаар болсон тухай. Энэ байдлаар гацаагаад, буцаагаад байсан Тавантолгойг маань "гөлөөг” гэж тоох  хүн ч олдохоо болих шинжтэй.

 

Гуравхан жилийн өмнө дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн цоллуулж явсан Монгол гуйлгачин төрхөндөө буцаад оржээ. Хятадаас, Энэтхэгээс гээд Ерөнхий сайд нь явсан газар, ирсэн зочин болгоноосоо бадар гуйгаад сууж байна. Алт эрдэнэсээр баян гэх атлаа "авдар” нь хоосон, баялгаа эргэлтэд оруулж чадахгүй бүтэн жил хэрэлдэж, гурван сая хүнээ ажилгүй, орлогогүй гуйлгачин шиг амьдруулж байгаа нь ингэхэд хэний гавъяа вэ?

Дотоодын улс төрөө даахаа болиод таг зогссон Тавантолгой үнэгүйдэхийн хэрээр өрсөлдөгчдөд  нь болон баялгийг маань үнэ цэнэгүй авах гэсэн хүмүүст  л  жинхэнэ өгөөш болж байна. Тавантолгойг үнэгүй авах гэсэн хөрөнгө оруулагчид бол талцаад хэрэлдээд бай гээд балиашиглаад сууж байгаа ч юм бил үү.

Хоёр сая иргэнээ саналын эрхтэй болгох, төмөр замын суурь бүтцийн 51 хүртлэх хувийг төр эзэмших зэргээр ангийн нөхдөөсөө өгсөн хэцүү бодлогыг Ч.Сайханбилэг бодож л суугаа биз. Гэвч, Ерөнхий сайдын бодсон бодлогын хариуг  З.Энхболдын парламентаар шүүн  хэлэлцэх хугацаа даанч үлдсэнгүй.

 

Өөрийнх нь сандал суудал, албан тушаалтай нь холбогдох болсон Тавантолгойн асуудлыг хөндөж, зөгийн үүрийг эвдэх сонирхол Ч.Сайханбилэгт одоохондоо алга.

Гэхдээ Сонгуулийн хуулийн шинэчлэлт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дуулианд Тавантолгойн хэрүүл дарагдсан мэт харагдаж буй ч байгалийн баялгаас илүү хувь хүртэх гэсэн бүлэглэлүүдийн зодоон нам жим болоогүй хэвээр байна.

 

Үнэнийг хэлэхэд Ч.Сайханбилэгийн танхимд Н.Энхбаярыг хөтлөн оруулахаар З.Энхболд төлөвлөж суугаа нь энэ зодооны үргэжлэл өрнөж байна гэсэн үг.

 

Дотоодын улс төрөө даахаа болиод таг зогссон Тавантолгой үнэгүйдэхийн хэрээр өрсөлдөгчдөд  нь болон баялгийг маань үнэ цэнэгүй авах гэсэн хүмүүст  л  жинхэнэ өгөөш болж байна. Тавантолгойг үнэгүй авах гэсэн хөрөнгө оруулагчид бол талцаад хэрэлдээд бай гээд балиашиглаад, баярлаад сууж байгааг хэн мэдэхэв.

 

Харин ч баялгаа зөв менежмент, сайн гэрээгээр, хамгийн өндөр үнээр зарах ёстой байтлаа гацаасандаа баярлаад байгаа хүмүүс чухамдаа баавгайн талд ажиллаад байгааг нь бас үгүйсгэх  аргагүй юм.

Байгалийн нөөц бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол засаглал. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн нөөц тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй, харин ч дампуурах нөхцөл болдгийг М.Энхсайхан сайд нэгэнтээ онцолсон.

 

Угаасаа улс төр орсон аливаа асуудал унадаг, гацдаг, УИХ-ын босгыг давж чадалгүй буцаагддаг болоод удаж байгаа. Тэр тусмаа улс төр орсон эдийн засгийн сэдэв, томоохон төсөл, бүтээн байгуулалт бүхэн нурдаг, үнэгүйддэг болсон нь үнэн л дээ. Тиймээс  Тавантолгойг цаашид зарлаа гэхэд дөрвөн тэрбум долларын үнэд хүрэх эсэх нь өдөр өнгөрөх тусам эргэлзээтэй болж байна.

 

Төр уул уурхайн компанид хувь эзэмшиж болно. Гэхдээ компанидаа зөв менежмент  хийгээд, засаглал нь эрүүл, удирдлагууд нь мэдрэмжтэй бол шүү дээ. Монголын хувьд төр муу менежер гэдгээ олон зүйл дээр нотолчихсон. Муу менежменттэй бол баялгаас хувь хүртэх биш харин баялгаа алдах аюул руу явдаг тухай М.Энхсайхан сайд сануулжээ .

 

Сүүлийн үед уул уурхайг үзэн ядагсад олшрохын хэрээр уламжлалт мал аж ахуйг шүтэгсэд олон болж байна. Нүүрсээ биш махаа зараад тэрбум доллар олно гэж бүлтрээд явж байгаа улстөрч цөөнгүй. Тэрбум долларын мах зарахын тулд Монголын мал ядаж л фермжсэн  байх ёстой биз дээ.

 

Саяхан, хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар авсан биш Абдул арай л монголчуудад бариулаад идүүлчихсэнгүй. Балгас болсон байшинг авсны төлөө хууль хүчнийнхэнтэйгээ нийлээд монголчууд түүнийг хэдэн өдөр хэвлэлээр "балбав”. Энэ мэт жижиг асуудлыг том хэрүүл болгосноороо монголчууд балгас  болсон байшин, үнс болсон нүүрстэйгээ үлдэж байх шигээ.

 

Одоо улстөрчдийн харамлаж, хайрлаад байгаа нүүрснээс дэлхий татгалзаад эхэлчихлээ. Тиймээс Тавантолгойгоо зарж, бүгдээрээ баяжина гэсэн бүтэшгүй, хоосон мөрөөдлөө толгойноосоо авч хаяад бодит үнэнтэй нүүр тулах цаг болжээ.         

Ж.НЯМСҮРЭН NEWS.MN

Тавантолгойн тас хар тавилан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани