Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Юаньтай хамт өөрчлөгдөх эдийн засгийн дэг журам

Юаньтай хамт өөрчлөгдөх эдийн засгийн дэг журамАНУ-ын холбоотон бус орны валют цор ганцаараа нөөцийн сагсанд багтлаа. Санхүүгийн одоогийн тогтолцоо сорилттой тулгарч буйг энэ нь илтгэхээс гадна уламжлалт бус тоглогчдын нөлөө хэр өссөнийг харуулав. Олон улсын валютын сангийн сагсанд юань багтсанаар дэлхийн эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх эхлэл тавигдаж байна. Яг одоо тэр чигт нь шууд доргиохгүй ч ирэх жилүүдэд ажиглагдах эдийн засгийн бүтцийн маш том өөрчлөлтийн суурь боллоо.

Эдийн засгийн бүтцийн маш том өөрчлөлтийн суурь боллоо

Анх 1969 онд ОУВС-гаас "зээлжих тусгай эрх” буюу SDR (Special Drawing Rights) гэж гаргав. Хэдийгээр америк долларыг нөхөн гишүүн орнуудын валютын нөөцийг бүрдүүлэх зорилготой ч үнэн хэрэгтээ америк долларын сүүдэрт явсаар ирсэн юм. Түүхэндээ зээлжих тусгай эрх нь олон улсын валютын нөөцийн зургаан хувиас илүүг бүрдүүлж чадаагүй нь үүнийг нотолно. Гэхдээ хэдхэн жилийн дотор "цаасан алт” хэлбэрээр нөөц бүрдүүлэх хэлбэр нь өөрчлөгдөж, тусгайлан хүлээн зөвшөөрөгдсөн валютуудтай хөрвөх боломжтой болов. Энэ бол тусгай валютууд буюу "элит валютын клуб” байлаа.

Өмнө нь элитүүдийн клубт зөвхөн АНУ-ын доллар, Британийн фунт, евро болон Японы иен багтаж байв. Тэгэхээр БНХАУ-ын юань сагсанд багтсанаар энэхүү элит клубийн гишүүн боллоо гэсэн үг. Хятад улс валютын тусгай сагсанд багтахаар хүчтэй лоббидсон нь нэг талаас одоогийн санхүүгийн тогтолцооны хүрээнд хөгжихөөр шийдсэнийх юм. Нөгөө талаас, дэлхийн эдийн засгийн өсөлтийн сүүлийн цонх буюу 2000-2008 оны хооронд уламжлалт бус орнуудын өсөлт өндөр байлаа. Эдгээрт БРИКС-ийн гэгдэх улс буюу ОХУ, Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Африк багтаж байв. Харин 2008 оны хямралд АНУ болон нөлөөний бүс, түүний холбоотнууд хүчтэй өртсөн нь ОУВС тэргүүтэй хуучны статус-квонд хүчтэй дарамт болсон юм.

Одоогийн санхүүгийн тогтолцоог аль ч талаас нь харсан хөгжилтэй орнууд, өндөр аж үйлдвэржсэн орнуудын нөлөөг хадгалах өргөжүүлэх зүй тогтол үйлчилдэг. Нэгэнт тэргүүлэгч байх суурьтай болсон бол ингэхээс өөр аргагүй. Тэдний байр сууринаас өөрсдийг нь шүүмжлэх боломжгүй. Түүхийн туршид ОУВС-гийн тусламж ихэвчлэн хөгжиж буй орнууд руу чиглэдэг байсан ч 2008 оны хямралын дараа Грек, Португал зэрэг хөгжингүй орнууд руу чиглэж эхэлсэн нь ихийг өгүүлнэ.

Юань тусгай сагсанд багтаж, хэрэглээ нэмэгдэх эхлэл тавигдлаа

Үүнтэй зэрэгцэн Монгол Улстай холбогдох логикийг мөн гаргаж болно. Жишээ нь, ОУВС-гийн хөтөлбөр буюу үзүүлэх тусламж хэзээ ч Монгол Улсын өсөлтийг хангах буюу бидний тусын тулд чиглэхгүй. Харин Монгол Улсаар дамжуулан одоогийн санхүүгийн тогтолцоог бататгах, бусад бүс нутгийн өсөлтийг хангахад чиглэнэ. Гашуун ч гэсэн үнэн.

Жижиг эдийн засагтай орнуудын өсөлт хэдий хоёр оронтой гарч болох ч бодит дүнгээрээ өсөлт маш бага байдаг. Гэхдээ агшилтын бүсэд орчихоогүй л бол ямар нэг хэмжээгээр өсөлт байна. Харин томоохон эдийн засагтай орнуудын хувьд байдал огт эсрэгээр. Тийм ч учраас дэлхий нийтээр адилхан санхүүгийн хямралд өртсөн ч 2008 оноос хойш ОУВС-гийн тусламж Евро бүсэд голлон төвлөрснийг ийнхүү тайлбарлаж болно.

ОУВС -гийн хөтөлбөр буюу үзүүлэх тусламж хэзээ ч Монгол Улсын өсөлтийг хангах буюу бидний тусын тулд чиглэхгүй

Мөн сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ-ын оролцоотой зарим хөгжлийн банк, нөөц бүрдүүлэх хэлцлүүд идэвхжиж эхэлсэн нь ОУВС-тай өрсөлдөхүйц нөхцөл байдлыг бүрдүүлсэн юм.

Эндээс дүгнэхэд, валютын тусгай сагсанд юань багтсан нь АНУ тэргүүтэй хуучин тогтолцоо бусад тоглогчийг татгалзан түлхэх бус, оролцуулан хэлбэржүүлэх замыг сонгохоос өөр аргагүй болсон гэж харахаар.

Хятадын эдийн засаг өөлөх маш олон асуудалтай, хэдийд ч хана мөргөн унах эрсдэлтэй хэвээр буй. Гэхдээ юань тусгай сагсанд багтаж, хэрэглээ нэмэгдэх эхлэл тавигдлаа. Энэ нь зөвхөн америк долларын ноёрхол гэлтгүй ер нь нэг валютын хэт хамаарал олон улсын санхүүгийн тогтолцоонд цаг хугацааны ташаарал болоход ойртсоныг илтгэж байж мэдэх юм.

Э.Долгион СЭЗДС-ийн докторант

Юаньтай хамт өөрчлөгдөх эдийн засгийн дэг журам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани