Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАЛХ ГОЛ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЦААНА..!

ХАЛХ ГОЛ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЦААНА..!Үндэсний их баяр наадмын урьд орой Монголын парламент дэлхийн 2-р дайны ул мөрийг хадгалж үлдээсэн үржил шим, ирээдүйн асар их үнэ цэнэ бүхий Халхголын хязгаар нутгаа чөлөөт бүс болгон зарлаж билээ. Долоон мянган хөл бөмбөгийн талбай, эсвэл 7,1 сая хүн 0,7 га хэлбэрээр өмчилж болохуйц өргөн уудам энэ орон зайд "Чөлөөт бүс” гэдэг тоглоомын тусгай дүрэм үйлчлэх, газар нутаг хөрс шороогоо эргэлтэд оруулж, гадныханд чөлөөтөй арилжих нөхцлийг УИХ-ын 75-р тогтоол бүрдүүлж өгсөн юм.

Манайханд чөлөөт бүс байгуулан амжилттай хөгжүүлж ирсэн туршлага огт байдаггүй. Хойд, урд хил дээрх чөлөөт бүсүүд л гэхэд захиргааны ганц хоёр байшин, уртаа гэгчийн том хашаанаас хэтэрч гавьсан юмгүй арваад жилийг элээж байна. Эгэл жирийн иргэдэд хаалттай иймэрхүү хоосон хашаа хороонууд үр дүнгээ өгч амжаагүй байхад урьд өмнөхөөсөө хэдэн зуу дахин их хэмжээтэй чөлөөт бүсийг Дорнодын тал нутагт, Буйр нуураас урагш 500 мянган га талбайд байгуулахаар болчихлоо.

Энэ л сайхан нутгаа бид дайны цагт зэр зэвсгийн хүчээр булаалгаагүй атал энхийн цагт эдийн засгийн аргаар алдчихаж байна уу даа гэж бодохоос өөрийн эрхгүй гол харлаж, сэтгэл шимширнэ. Үеийн үед тааваараа нүүдэллэн амьдарч, идээшин дассан нутагтаа виз даруулж зорчих боллоо, малаа хаана бэлчээх вэ хэмээн халаглаж суугаа нутгийн иргэдийг яалтай. "Халх гол” төслийн удирдагч Ж.Энхжаргал "Халх голын 500 мянган га-д бүхэлд нь хашаа татахгүй ээ. Одоохондоо 49 мянган га-г нь л хамгаалалтад авна” гэж байна лээ. Гэвч үлдэх 90 хувийг хэрхэн ашиглахаа ирээдүйд шийдвэрлэх тул энэ өргөн уудам газар нутгийн хувь заяа Чөлөөт бүсийн захирагч гэх ганцхан хүний гарт бүрэн шилжих нь тов тодорхой хэрэг юм.

НҮБ-ийн шинжээчид чөлөөт бүсийг "Улс орнуудын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт байршдаг, гаалийн татвар, санхүүгийн олон тооны хөнгөлөлт эдэлдэг, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдааны зориулалттай гадаадын фирмүүдийн хязгаарлагдмал дүүрэг” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Чөлөөт бүсийг "Улс доторх улс” хэмээн нэрлэж болно. Халх голын газрыг "зөвхөн дотоодын аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглана” хэмээн тайвшруулж байгаа ч гаднаас ажиллах хүч оруулах эрх нь нээлттэй. Түүгээр ч зогсохгүй гадаад ажилчдын тоонд ямарваа нэгэн квот, хязгаар байхгүй. Мөн гадаад иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол "ажлын байрын төлбөр”-өөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг Чөлөөт бүсийн хуулиндаа тусгачихсан байгаа юм.

Манай бизнесмэнүүд дотоодын мэргэжилтэй ажилчдаас илүү урд хөршийн хямд ажиллах хүчийг шүтэж, хэдэн арван мянгаар нь оруулж ирдэг нийтлэг үзэгдэл бий болсон. Түүнчлэн Монгол иргэдийн нэрээр бүртгүүлсэн, хамтран хувь нийлүүлж эзэмшдэг Хятад, Солонгос компани ч элбэг байна. Энэ жил Халхгол суманд Монгол хүний нэрээр зөвшөөрөл авсан Хятадууд хадлан бэлтгэсэн тухай бишгүй л шуугилаа. Р.Бурмаа сайд "БНСУ махны, сүүний фермүүдийг буцалтгүй тусламжаар барьж өгнө. Мөн загвар хөдөө аж ахуйн ферм байгуулна. Халхголд БНХАУ-аас 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ” хэмээн ярьж яваа нь чөлөөт бүс хэнд зориулагдаж, ямар ашиг сонирхолд үйлчлэх гээд буйг илчлэх мэт. Юутай ч Дорнод хилийн шугамаас дотогшоо олон зуун км-ийн тойрог бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхлэх нэрийдлээр хичнээн хэмжээний гадаад ажилчин оруулах, хичнээн мянган Хятад, Солонгос иргэн тодорхой хугацаагаар суурьшин амьдрахыг хянаж цагдах эрхзүйн чадамж Монгол төрд үгүй аж.

Халхголд чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн хямралыг даван туулахад дэм тус болно хэмээн сурталчилж буй. Гэтэл чөлөөт бүсийн хуулиар тогтоосон татварын онцгой дэглэмийн дагуу Халхголд үйлдвэрлэж боловсруулсан ХАА-н бүтээгдэхүүнд экспортын гаалийн татвар тэг хувиар ногдуулах аж. Харин тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол руу нэвтрүүлэхэд өндөр татвартай. Тэгэхээр Халхголын хөрс шороо, чөлөөт бүсийн ашгийг хэн хүртэж таарах нь вэ!

Гадаад орнуудад хөдөө аж ахуйгаар дагнасан чөлөөт бүс байдаггүй бөгөөд газар нутгийн хэмжээний хувьд бага байдаг. БНХАУ-д л гэхэд хамгийн ихдээ 10-12 мянган га талбайтай чөлөөт бүс гэж байх аж. Манайхтай бөөр нийлэн орших Казакстан улс 6 000 га талбайгаа чөлөөт бүсэд зориулжээ. Үүнээс харахад хамгийн өргөн уудам газар нутгаа чөлөөт бүс болгон зарласан улсаар Монголчууд бид тодроод байна.

Саяхан энэ оны намар хойд хөрш маань гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 10 жилээс дээш хугацаагаар газар ашиглуулах, түрээслэхийг хориглосон хууль гаргалаа. Өвөр байгалийн хязгаарт хэдэн арван мянган га газрыг хагас зуун жил хүртэлх хугацаагаар Хятадуудад түрээсэлсэн нь ихээхэн маргаан дагуулж, эцэстээ ийм шийдэлд хүргэсэн болов уу. Бид ч бас үүнээс сэрэмж авч, алхам тутамдаа анхаарах л учиртай.

"Эрүүл, органик хүнс ногоо, мал, махан бүтээгдэхүүнээр импортыг орлуулж, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэх” гэсэн салбарын яамны бодлогыг хэн ч эсэргүүцээгүй. Харин дэлхийн хаа ч байхгүй өрөөсгөл жишиг тогтоож, асар уудам талбайг чөлөөт бүс нэрээр талхлан доройтуулах, хилийн гүн дэх их хэмжээний газар нутагт харь иргэдийн бүхэл бүтэн суурьшил үүсгэх гэсэн "оролдлого” нь л Монгол хүн бүрийг бухимдуулаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд жирийн иргэдээс эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, улстөрийн хүрээнийхэн дунд Халхгол чөлөөт бүсийг эсэргүүцсэн, цуцлахыг уриалсан тэмцэл хөдөлгөөнүүд хүчтэй өрнөсөн. Гэвч 75-р тогтоолыг санаачлан батлуулсан сайд Р.Бурмаа тэргүүтэн "ичсэн хүн хүн ална” гэгчээр зүтгүүлсэн хэвээр байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй биш биз хэмээн хардахад хүргэж байна. Салбарын сайд нь ХАА-н мэргэжилгүй, тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч үзээгүй нь орон нутгийн иргэдийн ажил төрөл, амьдралын онцлог, уламжлалт хэвшлийг эс хайхрахад хүргээд байна уу? Ядахдаа л ХАА-гаа эрүүл цэвэр, органик байдлаар хөгжүүлэн бүтээгдэхүүнээ экспортлож буй бусад орны жишгээс гажмааргүй юм.

Харин УИХ иргэд олон нийтийн хүчтэй эсэргүүцэл дунд удтал таг дуугүй суусны эцэст чөлөөт бүсийн тухай. 75-р тогтоолоо эргэн харж магадгүй болсон нь "Халхголд Органик үйлдвэрлэлийн бүс байгуулах тухай” тогтоолын төсөл гэнэ. УИХ-ын арваад гишүүн хамтарч өргөн барьсан энэхүү төсөл батлагдчихвал Халхгол дахь ХАА-н үйлдвэрлэлийг Чөлөөт бүсийн хуулиас "суга татан” гаргана гэсэн үг. Тогтоолын төслийг 12-р сардаа багтаан хэлэлцэнэ гэсэн сураг байна.

Монголын баялаг болсон байгаль орчин, хөрс шороог Монголчууд биднээс өөр хэн ч хайрлахгүй. Төрийн эрх барьж буй нам хүчин, улстөрчид маань атга сөөмхөн газар шорооны төлөө амиа өргөн тулалдаж явсан баатарлаг дээдсийнхээ түүхийг санаж, Халхгол чөлөөт бүсийн асуудалд эх оронч байдлаар хандаасай. Халх голыг харлуулах чөлөөт бүс цуцлагдаж, хамаг олныг баясгаасай.

Г.Алтанхуяг

ХАЛХ ГОЛ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЦААНА..!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани