- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хоёр тэрбум доллараар хэмжигдэх алтны 10 хувийг авахын төлөө байгалиа сүйтгэж болохгүй
УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх
асуудлуудаар байр сууриа илэрхийллээ. УИХ-д татварын хэд хэдэн хууль орж
ирж байгаагаас Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулиудын
хэрэгжилтийг хангахад чиглэсэн дагаж мөрдөх журмын тухай хууль, Хүн амын
орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн
төслийг бие даагчид дэмжиж байгаа гэв. Уг хуулиар нийслэлээс 600, 1000
км-ийн зайтай аймаг,сумдад хүн амын орлогын албан татварыг
Улаанбаатарынхаас бага байх гэх мэт хүн амын нягтаршлыг эдийн засгийн
аргаар сааруулах зохицуулалт орж байгаа аж.
Харин архи,
согтууруулах ундааны бизнес эрхлэгчдийг дэмжихээр оруулж ирж байгаа
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн
төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв. Архи, спирт, бензин зэргээс Онцгой албан
татвар авахгүй бол төсөвт ихээхэн хүндрэл үүснэ гэж УИХ-ын гишүүн
Ц.Даваасүрэн хэлж байв. Тэрбээр мөн "Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө
2014 онд дэлхийд 3 дугаар байрт орсон. Гэвч хамгийн их зээл тусламж
авсан орны эхний 10т мөн орсон. Энэ нь юуг харуулж байна гэвэл Монгол
Улс газрын баялгаасаа олсон орлогынхоо дөнгөж 5-20 хувийг л авч үлдэж
үлдсэнийг нь гадагшаа гаргаж байна. Татвар маш бага авч, орлогоо зүгээр л
өгөөд явуулчихаж байгаагаас ялгаагүй байна” гэлээ.
Өнгөрсөн долоо
хоногт УИХ-аар баталсан Эрүүгийн болон Зөрчлийн хуульд маш болгоомжтой
хандаж байгаа гэдгээ бие даагчид мөн илэрхийлэв. Хүнийг онц ноцтой
гүтгэх, садар самуун сурталчлах, буу зэвсгийн наймаа, татвараас
зайлсхийх зэргийг зөрчил гэж үзэн зөвхөн торгоод өнгөрөх болсныг
шүүмжилж байв.
Засгийн газраас "Гацууртын ордын төрийн эзэмшлийн
хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр
гурав дахь удаагаа оруулж ирээд байна. Үүнд бие даагч гишүүд эсрэг байр
сууриа хэвээр хадгална гэв. Ц.Даваасүрэн гишүүн "Орхон голын саваар
амьдарч байгаа иргэд, гол усны ундаргыг бодсон ч үүнийг дэмжих ёсгүй.
Уулын оройг нь л тусгай хамгаалалтад авсан нэрээр бэлд нь байгаа
олдворуудаа устгаж, алтыг нь ухах гэж байна. Хоёр тэрбум ам.доллараар
хэмжигдэх алтнаас зөвхөн 200 сая ам.доллар буюу аравхан хувийг Монгол
Улс авч үлдэхийн төлөө байгалиа сүйрүүлэх гэж байгаа учир үүнийг
эсэргүүцэж байна” аж.
Бие даагч гишүүд иргэдийн газрыг үл маргах
журмаар хураан авч, худалдах заалттай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны
тухай хуулийн заалтыг хүчингүй болгох нь зөв гэж үзэж байгаа. Уг хуулийн
заалтаар банк болон мөнгө хүүлэгчдийг өөгшүүлсэн, газрыг хэн дуртай нь
хураан авч, худалдан борлуулахыг дэмжинэ гэж үзэж байгаа юм. Харин
Үндсэн хуулийн цэц энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг олж
тогтоогоод түдгэлзүүлснийг УИХ дэмжиж хүлээж авах ёстой гэж С.Ганбаатар
гишүүн тайлбарлав. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан, албан хаагчдад
хэд хэдэн халгаатай заалт орж ирж байгааг шүүмжилж, энэ хуулийн алдаатай
заалтуудыг залруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Н.Гантуяа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||