- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Батболдыг засгийн эрхэнд, намын андаа АМГ-ын дарга байхад Б.Чойжилсүрэн лиценз авчээ
Төрийн тусгай хамгаалалтад авахаар яригдаж буй Тост, Тосон бумбын нуруунд одоогоор 18 лиценз олгогдсон бөгөөд 1-нь ашиглалтынх, бусад нь хайгуулынх байгаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Саус гоби коэл транс” хэмээх уул уурхайн компанийнхаа нэр дээр 2012 онд Тостын нуруунд 37.773.24 га талбайд нүүрс оборлох тусгай зөвшөөрөл авчээ.
Тостын нуруунд байгаа Б.Чойжилсүрэнгийн ашиглалтын цорын ганц гэх лиценз нь өнөө жил гэнэтхэн хоёр болжээ. Өмнөх ашиглалтын лицензийг эсэргүүцсэн нутгийн иргэд тэднээ компанийг шүүхэд өгсөн боловч Саус гоби коэл транс ялалт байгуулсан байна. Харин одоогоор өөр нэг лицензтэй нь холбогдуулан дахин шүүхэд өгсөн бөгөөд, шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж.Тодруулбал 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөвшөөрлийг мөн авч байсан юм байна. Үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын лиценз болгочихжээ.
Тэгэхээр Тост, Тосонбумбын нуруунд нүүрс олборлох хоёр ч эрхтэй цорын ганц компани байгаа нь Б.Чойжилсүрэнгийн "Саус гоби коэл транс” гэсэн үг. Өөр нүүрс олборлох эрхтэй компани байхгүй. Харин хайгуул хийх зөвшөөрөлтэй жижиг компаниуд бий. Мөн уг хоёр тусгай зөвшөөрөл нь Тостын нуруунд бөгөөд, нэг дор үргэлжилсэн асар их талбай байгаа юм. Өөрөөр хэлбэл Гурван тэс суманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 4 уурхайн компаний газрыг, бүгдийг нийлүүлсэнээс ч дариу 5 дахин их талбай юм байна. Тэгвэл энэ их талбайг ганцхан компанид өгсөн эрх мэдэлтнүүдийн буруу гэх хүмүүс цөөнгүй байгаа. Тиймээс үүнийг түүнд хэн олгов гэдгийг эргэн сөхье.
Б.Чойжилсүрэнг лиценз авахад АТГ-ын даргаар Г.Алтансүх ажиллаж байжээ
Түүх сөхвөл 2012 оны 05 сарын 18 буюу лиценз олгож байх үе гэдэг нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад нь МАН-аас УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн лиценз авч чаджээ. Үүнд өөрийн намынх нь нөлөө байсан болохыг үгүйсгэх аргагүй юм. Н.Номтойбаярын хүн гэх Г.Алтансүх нь одоо Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байгаа. Харин Ерөнхйи сайд асан С.Батболд намын дүүгээ хууль зөрчсөн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон одоогоор ял эдэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж хэн бэ
Баттогтохын Чойжилсүрэн нь 1970 оны 10 сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. Түүнийг I курст орж байхад З.Энхболд гишүүн V курст төгсч байсан гэдэг. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал,3-р курсэд байхдаа буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. Тэр ч бүү хэл, тэрбээр 11 ажилтантай тарваганы арьсан малгайны цех хүртэл ажиллуулж үзсэн нэгэн аж. Ингээд хожим нь 1995 онд авто машины орос дугай борлуулдаг "Хурд” нэртэй компаниа үүсгэн байгуулж 1997 онд МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг. "Яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” хэмээх Орос номыг дахин, дахин уншиж, тэнд өгүүлсөн зарчмаар, тэбээр баяжих замаа олсон гэдэг юм билээ. Харин 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа "Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон бөгөөд шинээр зургаан ч компани үүсгэн байгуулсан байдаг.
Н.Ганаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||