- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна
Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах
төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд байгаа нь. 2013
оны 6 сарын 13
2015-11-28
Өнгөрсөн сард Киодо Ньюс сониноос явуулсан судалгаагаар Японы 47 мужаас
ганц нь ч цөмийн хаягдал хадгалах байгууламж байршуулахыг
зөвшөөрөөгүйгээр барахгүй 14 муж "Хэрхэвч үгүй” гэдэг хариу өгчээ.
2011 оны 3 сард болсон Фукушимагийн цөмийн ослын улмаас асар их
хэмжээний цацрагтай хог хаягдал үүссэн бөгөөд засгийн газраас цагт 8
мянган Беккерэлээс дээш цацраг ялгаруулдаг хаягдлыг тусгайлан ангилдаг
болсон юм. Улмаар Японы засгийн газраас онцгой байдал зарлаж, хэд хэдэн
мужид цацрагт хог хаягдал түр хадгалах цэгүүд байгуулсан байна. Анхлан
газрын эздээс газрыг нь 2 жилийн хугацаагаатайгаар түрээслэн аваад,
гялгар уутанд савласан хорт хаягдлыг түр хугацаагаар агуулжээ. Гэвч
засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Засгийн газарт 2 жилээр газраа
түрээслүүлсэн 73 настай Шигетаро Чиба гэгч фермер ярихдаа "Анх тохирсон 2
жилийн хугацаа өнгөрөхөд засгийн газраас түрээсээ сунгахыг надад
тулгасан. Шинээр байгуулсан гэрээндээ тэд дуусах хугацаа заагаагүй”
гэжээ.
2014 онд Японы Цөмийн хаягдал зохицуулах газраас (ЦХЗГ) цөмийн хаягдал
хадгалах удирдамж бичгийг шинэчилж, 7 хавтгай дөрвөлжин км талбай бүхий
цөмийн хаягдлын байгууламжийг газар дор байгуулан ажиллуулах төлөвлөгөө
боловсруулж эхэлжээ. Тус байгууламжийг эхний 50 жил удирдан ажиллуулж,
дараа нь 300 жилийн туршид хянасны эцэст бүрмөсөн хааж булшлахаар
төлөвлөж байгаа юм байна.
ЦХЗГ-аас боловсруулсан цөмийн хаягдал булшлах агуулахын загвар
Цөмийн хаягдал булшлах газар нутагт мөрдөх удирдамж бичгийг шинэчлэх ажил
ЦХЗГ нь Японы АЦС ажиллуулдаг эрчим хүчний компаниудын төлбөрөөр
санхүүждэг ба жилд хэдий хэмжээний цацраг идэвхит хог хаягдал бий
болгосноос хамааран төлбөрийг ялгаатай тогтоодог аж. ЦХЭГ-аас цөмийн
хаягдал авч байршуулахыг зөвшөөрсөн мужид олон тэрбумын татаас өгөхийг
амласан ч саналаараа цөмийн хаягдал булшлах газар нутаг ганц ч гараагүй
байна.
Шинэчлэгдсэн журманд цөмийн хаягдлын агуулахыг Японы аль нутагт
байршуулах талаар маш нарийн тодорхойлсон байна. Тухайлбал, геологийн
идэвхтэй хагаралын ойр орчимд, эсвэл галт уул, цөмийн реактороос 15 км
хүртэлх зайд, мөн сүүлийн 100 мянган жилийн хугацаанд далайн түвшнээс
150 метр өргөгдсөн газар нутагт болон усанд автах эрсдэлтэй газарт
цөмийн хаягдал хадгалах байгууламж байгуулахыг хоригложээ. Тус
удирдамжинд Японд харьялагддаг нутаг дэвсгэрийн хуурай газар бүрийг нэг
бүрчлэн шүүж авч үзжээ.
ЦХЗГ-аас засгийн газрын тусгайлан байгуулсан зөвлөлд цөмийн хаягдал
хадгалах газрыг сонгох тухай төлөвлөгөөг өргөн барьсан байна. Улмаар
2015 оны 5 сард өндөр түвшний цацраг бүхий цөмийн хаягдал хадгалах газар
нутгийг сонгохдоо мужуудыг сайн дураар хүсэлт ирүүлэхийг нь хүлээх биш
харин шинжэх ухаанд суурилсан дүн шинжилгээнд үндэслэн засгийн газар
өөрөө сонгох болно хэмээн зарласaн байна.
Шинжлэх ухаанд суурилсан дүн шинжилгээ гэдгийг хүн бүр өөрийнхөөр
ойлгож байгаа ч Жапан Таймс сонинд бичихдээ засгийн газар ингэж бодлогоо
өөрчилсөн нь 2002 онд цөмийн хаягдал булшлах газар нутаг хайж эхэлснээс
хойш тэр ажилд ахиц огт гарахгүй байгаатай холбоотой гэж тэмдэглэжээ.
Майничи Ньюс сонинд Японы газар нутгийн 70 хувь нь цөмийн хаягдал
агуулах байгууламж барих шаардлагыг хангахгүй. Тиймээс шинжлэх ухаанд
суурилсан дүн шинжилгээнд үндэслэх биш удирдамжинд орсон шаардлагагыг
хангасан, цөмийн хаягдал булшлахыг зөвшөөрсөн цөөхөн тооны мужуудаас
сонгох гэж байна гэж мэдээлжээ.
Гэвч цөмийн хаягдал булшлах эцсийн байгууламжийн газрыг сонгох энэ
дуулианы зэрэгцээ Япон улсад өөр нэг ноцтой асуудал тулгараад байна. Энэ
бол цацрагтай хог хаягдлыг Япон даяар байрлах олон газруудад түр
хадгалж байгаа явдал юм. Японд газар хөдлөлт тогтмол тохиолддогоос гадна
галт уулын дэлбэрэлт, хүчтэй салхи шуурга, үер усны болоод хөрсний
гулгалт гээд бусад олон эрсдэл бий. Тэдэн дээр цөмийн хаягдал нэмэх нь
ард иргэдээ улам бүр ноцтой аюул заналхийлэлд оруулж байгаа явдал юм.
Хүндэтгэсэн, Амарлин
Эх сурвалж:
http://www.digitaljournal.com/news/environment/japan-s-166-000-tons-of-nuclear-waste-still-waiting-to-be-buried/article/450730
Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани