Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрийн тэнгэрт ТАС эргэлдэв

Монгол Улсын гадаад өр эхний хагас жилийн статистикаар 43 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 180 хувь давчихсан гэсэн үг

Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдан нууцын зэрэглэлээр нэгэн асуудал хэлэлцсэн нь энэ жилдээ амжиж босгох шинэ бондын чимээ байлаа Хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаагаар, хаанаас босгох нь нууц

 
хэмээх тамганы ард нуугдчихаад байсан эл бондын зах сэжүүр эхнээсээ ил гарч байна Засгийн газрын шинэ бонд нь нэг тэрбум ам доллар байх ажээ.

 

Засгийн газраар хэлэлцсэн ч өдгөө хүртэл нууцалж байгаагийн шалтгаан нь өдгөө 43 их наядад хүрчихээд байгаа гадаад өрийн хэмжээг гадагш задлахаас халгасантай холбоотой ажээ. 43 их наяд гэдэг бол үнэхээр халгамаар их тоо. Энэ зээлийн үйлчилгээний төлбөрт ирэх онд 960 тэрбум төгрөг төлөхөөр төсөвлөөд байгаа бол энэ онд 717 тэрбумыг төсөвлөсөн байв. Жилээс жилд төсөвт ачаалал нэмэх зээлийн үйлчилгээний төлбөр дээр 2017 оноос эхлэн үндсэн төлбөрөө төлж эхэлнэ

 

Ирэх жилийн Төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн орлогыг долоон их наядаар баталсан байгаа. Зардлаа, цалингаа хасаж, танаж, халгаж байж баталсан төсвийнх нь бараг нэг их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөр буюу өрийн төлбөрт явна гэсэн үг л дээ. Гэтэл өдгөөгөөс дөрөвхөн жилийн өмнө өрийн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг л төлдөг байлаа. Нэгэн сонгуулийн хугацаанд энэ төлбөр 30 дахин нэмэгджээ. Гадаад өрийн, гоёор хэлбэл зээлийн хэмжээ ийн ихэссэнийг эрх баригчид айх аюул биш ээ хэмээж байгаа. Гэсэн ч айх аюул мөн үү биш үү гэдэгт ирэх сонгуульд бэлдэх улстөрчид биш, эдийн засгийн экспертүүд хариулт өгч байна. "Renaissance capital”-ын саяхны судалгаагаар улс орнуудын гадаад өрийг, ДНБ-тэй нь харьцуулан эрэмбэлэхэд манай улс 108 орноос хоёрдугаарт орсон байсан. Исландын дараа, Грекийн өмнө эрэмбэлэгдсэн гэсэн үг. "Renaissance capital”-ын үнэлгээгээр дампуурах эрсдэлтэй гэсэн ангилалд орсон манай улсын хувьд бас нэгэн таагүй мэдээг саяхан дуулсан нь "Fitch”зэрэг санхүүгийн агентлагаас зээлжих зэрэглэлийг хоёр шатаар бууруулсан тухай байв. ‘Jubilee Debt Campain”-ы наймдугаар сарын судалгаагаар Грекийн араас өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй 14 улсыг зарласны нэг нь манай улс байлаа. Дээрээс нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол түүхий эд зэсийн үнэ он гараад 4000 доллараас буух прогнозтой байгаа зэргийг тооцвол шинэ өр, шинэ бонд, Засгийн газрын шинэ баталгаа зэрэг одоо бидэнд хэрэгтүй. Энэ нь өмнө нь хуульд заасан өрийн босгын хэмжээгээр хязгаарлагддаг, улстөрчид хүссэнээрээ өр тавьж, бонд босгох нь хазаарлагддаг байлаа. Харин Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсанаар бонд босгож мөнгө олох улстөрчдийн хүсэлд хязгаар үгүй болсон. Энэ хүслээ тэвчиж үл чадан ийн тэрбум долларын бонд босгохоор

"Пол Зингерийн тэргуүлдэг "Тасын сан”-гийнхан бондын төлборийн дийлэнх хувийг худалдан авсан байдаг. Дараа нь тэд худалдаж авснаасаа 1300 хувь илүү төлбөр Аргентинаас нэхэмжилсэн бөгөөд үнийг нь төлөх чадваргүй болсон тус улс ",Тасын сан”-гийнхны эсрэг гомдол гаргаад байв. Аргентины энэ гомдлыг дэлхийн 140 гаруй орон дэмжиж буйгаа илэрхийлж, ",Тасын сан”-г зогсооё хөдөлгөөнд нэгдээд буй.”

ярьж эхэлжээ. Пэгэнт мөнгөгүй болсон улс бонд босголоо гэж бодьё. Магадгүй бага хүүтэй зээлээр өмнөх өр төлбөрөө дараад явах нь зах зээлийн зарчим байж болох. Гэтэл одоо бол Чингис бондыг босгож байх үеэс огт өөр нөхцөл байдал үүсжээ. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрч, доллартай харьцах төгрөгийн ханш 1350 байв. Бонд худаддан авагчдын Монголын Засгийн газарт итгэх итгэл өргөн, Монголын Засгийн газрын нэр хүнд өндөр байлаа. Ийм үед босгосон Чингис бондын хүү 4.125-5.125 хувь байв. Харин одоо бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 149.8 сая доллар болтлоо буурч, төгрөгийн ханш 45 хувиар унажээ. Ийм үед босгосон бонд ямархуу үр өгөөжтэй байх бол? Үүнд хариулт өгөхийн тулд бондын үр өгөөж хийгээд олон улсын санхүүгийн экспертүүдийн судалгааг харах хэрэгтэй. Санхүүгийн экспергүүд Монгол Улсын Засгийн газар энэ цаг үед бонд гаргавал тэр нь Чингис бондгой харьцуулахад өндөр хүүтэй, богино хугацаатай байна хэмээж байгаа. Харин Засгийн газрын бондын хүү 8-9 хувь, Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатай гаргасан бонд 10-аад хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа юм.

 

Түүнээс гадна бондын зарцуулалт үр ашигтай байна уу үгүй юү гэдэг нь дахин бонд босгоход гол үзүүлэлт болж өгдөг. Мэдээж бондын зарцуулалт үр ашигтай хийгээд ашштүйн тухай маргаан энэ цагийн улс төрийн халуун сэдэв болоод байгаа үед бонд босгоно гэвэл өмнөх худалдан авагчид лав таатай хүлээн авахгүй. Үүнээс үзвэл одоо бонд гаргавал өндөр хүүтэй, богино хутацаатай бонд л гаргах боломж Засгийн газарг байна. Ийм л эгзэгтэй үед Засгийн газар дахин тэрбум долларын бонд босгохоор ярьж эхэлжээ. Одоо тэд ажлын хэсэг гарган хаанаас босгох, хэдэн хувийн хүүтэй байх, ямар хугацаанд буцаан төлөх вэ зэргийгээ судалж байгаа. Магадгүй өрийн босго үгүй болсон энэ цагт бонд босгох нь хууль эс зөрчих ч, хэм хэмжээг давж байна.

 

Яагаад гэвэл манай улсын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад 180 хувь давчихаад байгаа. Энэ бол өрийн босго зэрэг хуулийн зохицуулалтын дайтай аюулын харанга. Учир нь Грекийн хямрал гадаад өр нь ДНБ-ийнхээ 165 хувь давснаар л эхэлсэн гэдэг шүү дээ. Цаг хугацааны ийм ойрын жишээ байхад улсаа барьцаалж өр тавиад байх нь оновчтой сонголт биш. Тэгээд ч шинэ бондын сурагтай зэрэгцээд Монголын тэнгэрт "тас” эргэлдэж эхэлсэн байж магадгүй гэсэн түгшүүрт мэдээлэл гарах болов. Өрөө төлж чадахгүй улсын өрийг худалдаж авдаг "Тасын сан”-гийнхан манай улсад хэзээ мөдгүй ороод ирж мэдэх юм. Манай улс 2017-2023 оны хооронд 4.4 тэрбум долларын гадаад өр төлөх учиртай. Гэтэл эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт хасах руу уруудсан, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж байгаа улс өрөө хугацаанд нь төлж чадах уу? Гадаад зах зээлд нэр хүнд өндөр цагт бонд босгоод өрөө дараад явж байж болдог л байх. Гэтэл өмнөх бондын зарцуулалт хийгээд эдийн засгийн үндсэн үнэлгээ асар муу ийм цагт бидний гаргасан бондыг хуцалдаж авах хамтрагч олдох уу? Олдохгүй гэж бодож байна.

 

Харин Уоллстрийтийн буруу гараар хөрөнгөжсөн бүлэглэл баахан өмгөөлөгч хуульчдыг хөлслөн байгуулсан гэгддэг "Тасын сан”-гийнхан өр худалдаж авдаг олон улсын жишиг, сургамж бий. "Тасын сан”-гийнхан өр ихтэй улс орнуудын эдийн засгийг сайжруулахаар өрийг нь хуцалдан авдаг гэдэг ч эсрэгээрээ эдийн засгийг нь бүр мөсөн сүйрүүлж орхисон жишээ олон байдаг. Хамгийн сүүлд гэхэд л "Тасын сан”-гийнханд луйвардуулсан улс орны жишээнд Аргентиныг дурдаж болно. 2000 оны эхний хямралаар лус улсын эдийн засаг дампуурч үндсэндээ гаргасан бондоо төлж чадахгүйд хүрсэн. Улмаар Пол Зингерийн тэргүүлдэг "Тасын сан”-гийнхан бондын төлбөрийн дийлэнх хувийг худалдан авсан байдаг. Дараа нь тэд худалдаж авснаасаа 1300 хувь илүү төлбөр Аргентинаас нэхэмжилсэн бөгөөд үүнийг нь төлөх чадваргүй болсон лус улс "Тасын сан”-гийнхны эсрэг гомдол гаргаад байв. Аргентины энэ гомдлыг дэлхийн 140 гаруй орон дэмжиж буйгаа илэрхийлж, "Тасын сан”-г зогсооё хөдөлгөөнд нэгдээд буй. Оффшор данстай, улс орнуудын хуулийн цоорхойг ашиглан гүйлгээ хийдгээрээ алдартай энэ байгууллагыг нобелийн шагналт эдийн засагч нар ч улс орнуулыг нураах аюулын уурхай хэмээн тодорхойлжээ.

 

Ийм байгууллагууд орж ирэх нөхцөлийг нь бүрдүүлж Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 180 хувь давсан өрөө улам л нэмээд байх уу, эсвэл гаднын хөрөнгө оруулалт татах суурийг одооноос тавьж эхлэх үү гэдэг сонголт бидний өмнө иржээ.

 

 

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Өрийн тэнгэрт ТАС эргэлдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани