- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Туркойз Хилл” Оюутолгойг 14 банкны барьцаанд тавьж мөнгө босгоно, төлж чадахгүй бол бид Оюутолгойгоо бүр мөсөн алдах уу
Монгол Улс газрын доорх баялагийнхаа ачаар хэнээс ч дутахгүй амьдрах боломжтой. Гэвч улс төрийн болоод эдийн засгийн буруу бодлогоос болж өнөөдөр бидний эдийн засаг дампуурлын ирмэг дээр ирээд байна. Энд тэндгүй том, жижиггүй өр зээл тавьсаар төсвийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсоор байна.
Хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх нэрийдлээр гадныханд сүүлийн үед арай л хэтэрхий "хормой дэвсэж" байгаа. Баялагийн хараал гэгч зүйлийг шат дараалалтайгаар амсаж ч байх шиг.
Оны төгсгөлд их хэмжээний мөнгөний урсгал манайд орж ирэх бололтой. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө" гэх баярт мэдээ дуулгалаа.
Эдийн засгийг эргээд сэргэлтэд оруулахуйц хэмжээний мөнгөн урсгал энэ сарын дундуур орж ирэх нь бололтой. Шинэ жилээр бид золтой л "мөнгөнд даруулчихгүй" баярлах нь. Харин баяртай мэдээ юу, балагтай мэдээ юу гэдгийг ялгаж салгах ойлгохгүй бол Оюутолгойгоо алдах дээрээ тулжээ.
Өнгөрсөн хавар Ерөнхий сайд Дубайн гэрээнд гарын үсэг зураад ирсэн даруйдаа "Би эх орондоо хэрэгтэй гэрээ хийлээ. Аяны богц дүүрэн ирлээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж ярьсан. Гэтэл үүнийг бие даагч гишүүд болон Г.Уянга гишүүд эсэргүүцэж "Эх орны худалдаад ирлээ. Оюутолгойг ломбарданд тавьчихлаа" хэмээн байр сууриа илэрхийлж, түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хариуд нь Ерөнхий сайд "Популизмаа зогсооё, Оюутолгойгоор улс төр хийхээ боль. Одоо бид Оюутолгойг компанийн төвшинд ярих нь зүйтэй" гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлийнхээ дараагаар өнгөрсөн даваа гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Оюутолгойг олон улсын 14 банкинд барьцаанд тавьж 4.2 тэрбум ам.долларыг авах гэж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр "Оюутолгойн гүний уурхайн 80 хувийг ашиглахын тулд хөрөнгө оруулалт босгох шаардлагатай. Ингэхийн тулд "Туркойз Хилл” манай Оюутолгойг олон улсын 14 банкины барьцаалж зээл авч байгаа нь үнэн. Энэ бол зээл" гэв. Гэтэл нөгөө "Туркойз Хилл" компани нь өөрийн компанийн вэбсайт дээр нөгөө 4.2 тэрбум доллар Оюутолгойгоор дамжаад "Рио Тинто"-д очих ийм нэгэн схем зураг, мэдээлэл гаргасан байна.
Ямартаа ч бид Оюутолгойгоо "ломбардаж" байгаа нь тодорхой боллоо. Ерөнхий сайд өнгөрсөн хавраас хойш үгүйсгэж байгаад өнөөдөр нэг юм үүнийг хүлээн зөвшөөрлөө. Хамгийн хортой нь бид Оюутолгойгоо бусдын өмнөөс барьцаанд тавьсан бололтой. 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гэж байгаа нь ч тодорхой биш байна. "Туркойз Хилл" компани олон улсын зах зээл дээр манай нэр дээр мөнгө босгож авчихаад бид төлж чадахгүй гэхэд бид ганц сохор зоосгүй, гартаа Оюутолгойнхоо ширхэг чулуу ч үгүй хоцрох магадлалтай боллоо.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||