- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засгийн чуулганаар Монголчууд юу бүтээж чадахаа тодорхойлно
Өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумаар "Монгол брэндийн эрэл”-д мордсон бол энэ удаагийн чуулганаар "Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлэн чуулж байна.
Эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар ярилцдаг энэ арга хэмжээ тав дахь жилдээ болж буй юм. Төрийн ордонд эхэлсэн Монголын Эдийн засгийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож буйгаас дийлэнх нь хувийн хэвшлийнхэн байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээж хэлэхдээ, "Монголчууд бид гардаад хийдэг, бүтээгээд босгодог зүйлс ховор. Тиймээс энэ удаагийн чуулганаар "бид юу бүтээх вэ” гэдэгт төвлөрч ярилцана. Хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг, экспортын 90 гаруй хувь нь түүхий эд байна. Энэ тогтолцоогоо засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэхэд ойрхон байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээлч улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг Монголдоо бүтээх жил болгон зарласан. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлогоо тууштай барина. Бид одоо л бүтээхгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэнэ. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм. Засгийн газраас олон ажил төлөвлөсөн, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ онд үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулна. Хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын материал, арьс, ширэн эдлэл, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэр бий болно. Бүтээхийн тулд бидэнд шинэ санаачилга, шилдэг инноваци, технологийг бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Эдийн засгийн форумын салхийг "Монгол
Улсын онцлог, харьцангуй давуу тал” сэдэв хагалсан юм. Эл сэдвийн
хүрээнд ирээдүйд ямар салбар эдийн засгийн зүтгүүр болох вэ гэдэгт
хэлэлцүүлэг өрнөв. "Монгол Улсын экспортолж буй бүтээгдэхүүний нэр төрөл
бага байна. Улс орнуудад экспортын бүтээгдэхүүний сагс нь өсөлттэй
байхад манайд харьцангуй бага юм. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх,
хоорондоо хамаарал бүхий кластерын загвар бий болгохын тулд тодорхой
хугацаа шаардлагатай. Гэтэл манай эдийн засаг төрөлжиж, сууриа тавьж
чадаагүй байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд экспортод гаргаж буй
бүтээгдэхүүний нэр төрлөө өөрчилж чадаагүйгээс эхлээд анализ хийх
хэрэгтэй. Аль ч салбарт гараан дээрээ явж байна. Иймд олон улсын зах
зээлийн орон зайд нэвтрэхийн тулд голидролоороо явъя гээд орхиж
боломгүй. Зах зээлийн жамаар явна гэвэл 30-40 жил зарцуулна. Тиймээс
төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөгжлийн стратегиэ тодорхойлж нэгдсэн
ойлголтод хүрмээр байна” хэмээн үндсэн илтгэл тавьсан Үндэсний хөгжлийн
хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль тодотгосон юм.
Харин эдийн засгийг
түргэтгэхийн тулд ямар салбарыг хөгжүүлэх боломжтой вэ гэдэгт оролцогсод
өөр өөрөөр тодорхойлж байлаа. Төлөөлөгчдийн ихэнх нь юуны өмнө эдийн
засгаа томъёолох шаардлагатай бөгөөд Монгол Улсыг хөдөө аж ахуй, мал аж
ахуй, уул уурхайн салбар урагшлуулна хэмээн саналаа хэлж байв.
Тодруулбал дөрвөн улирал бол Монголын өөрийнх нь баялаг гэх хүн байсан
бол эдийн засгийн голлох зүтгүүр нь нүүрс хэмээн зарим төлөөлөгчид
онцлов. Уул уурхайн салбарын хувьд нүүрс гэхээсээ илүүтэй цайр, төмөр,
алт, зэс эдийн засагт ташуур өгнө. Тиймээс үүнд жигд хандах ёстой гэсэн
саналыг уул уурхайн эдийн засагчид хэлж байлаа.
Юутай ч энэ удаагийн чуулганаар ерөнхий сэдвийг хөндсөнгүй. Монгол хүн эрүүл байж баялгийг бүтээнэ гэсэн үүднээс "Эрүүл мэндийн салбарын засаглал” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөхийн зэрэгцээ "Хүн өөрөө баялаг” гэдэгт төвлөрөн ярилцаж байна. Ногоон эдийн засаг, Судалгаа шинжилгээг хөгжүүлэх, Импортыг орлох бүтээгдэхүүн, Зээлийн түүх, Боловсролын бодлогын тогтвортой байдал, Хүний нөөцийн бодлого, Даатгал – эрсдэлгүй орчин, Төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд зэрэгцэн оршин тогтнох нь, Экспортыг нэмэгдүүлэх, Ажилгүй юу эсвэл чадваргүй юу зэрэг 30 гаруй сэдэвт хоёр өдрийн туршид хэлэлцүүлэг өрнөж шийдлээ тодорхойлох юм.
Б.Заяа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||