- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Юанийн дэвшилт
Ардын зоос дэлхийн валют болох уу
"Юань олон улсын нөөцийн валют болсноор хөрвөх чадвар нь өснө. Хятад манай худалдааны гол түнш тул экспортын орлогоороо бид валютын нөөцөө бүрдүүлэх боломжтой” гэж Монгол банкны ерөнхийлөгчийн зөвлөх, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Мөнхбаяр үзэж байна. Өөрөөр хэлбэл, юанийн дэвшилт Монгол Улсын валютын нөөц бүрдэлтийг бэхжүүлэх нь.
Юань дэлхийн валютын нөөцийн 14-16 хувийг эзлэх төлөвтэй
Юанийг Олон улсын валютын сангийн нөөцийн сагсанд оруулах нь Хятадын есөн жилийн хүсэл байлаа. Тус улс мөнгөн тэмдэгтээ "ренминби” буюу "ардын зоос” хэмээн нэрлэдэг. Харин юань нь "ренминби”-ийн хэмжүүр аж. Тэгвэл ардын зоос дэлхийнх болж магадгүй байна. Эл шийдвэрийг Олон улсын валютын сангийн зөвлөл хуралдаж, гаргана. Хуралд 188 гишүүн орны төлөөлөгч оролцох бөгөөд Хятад улс 3.8 хувийн саналын эрхтэй байдаг аж.
Хэрэв юанийг дэмжвэл тус мөнгөн тэмдэгт ам.доллар, евро, иен, фунттэй хамт нөөцийн сагсанд багтана. Улмаар зээлийн тусгай эрхтэй валют болж, гадаад валютын хомстолд орсон Олон улсын валютын сангийн 188 гишүүн оронд тусламж үзүүлэхэд ашиглах юм. Хэдийгээр шийдвэр даваа гарагт гарах боловч ирэх оны есдүгээр сараас албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Олон улсын валютын сангийн хяналтын баг энэ сарын 13-нд мэдэгдэл хийж, юанийг нөөцөд багтаах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тус сангийн тэргүүн, хатагтай Кристин Лагард ч үүнийг дэмжихээ мэдэгдсэн юм. Тиймээс зөвлөлийн хурлын үеэр санал хураахаас илүү юанийг албан ёсоор зарлана гэсэн хүлээлттэй байгаа юм.
БНХАУ 2006 оноос юанийг олон улсын нөөцийн валют болгох хүсэлт тавьж эхэлсэн байдаг. Мөн үе шаттай мөнгө, хөрөнгийн бодлогоо цэгцэлж, сайжруулсан. Тус улсын хөрөнгө, мөнгөний бодлого нь юанийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байсан. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Ардын банк юанийн ханшийг хоёр хувиар сулруулсан нь ч юанийн давшилтын нэг хэлбэр гэж шинжээчид үздэг.
Юань нь өргөн хэрэглэдэг, чөлөөтэй ашиглах боломжтой гэсэн Олон улсын валютын сангийн үндсэн хоёр шалгуурыг хангаж байгааг тус сангийн хяналтын баг онцолсон. Гэхдээ дэлхийн хамгийн том худалдаачин улсын мөнгөн тэмдэгт өргөн хэрэглэгдэх нь зүйн хэрэг гэж барууны орнууд шүүмжилж байгаа юм. Тиймээс Олон улсын валютын сан чөлөөтэй ашиглах боломжтой гэх шалгуурыг жанжин шугамаа болгожээ.
"Юань нөөцийн валют болсноор дэлхийн мөнгөний урсгалыг өөрчилж, Хятад тэргүүтэй BRICS-ийн зүг чиглүүлнэ” гэж Олон улсын валютын сангийн эдийн засагч асан Есвар Прасад үзэж байна. Барууны шинжээчид юанийн давшилтад Хятадын Засгийн газрын нөлөө их байсан гэж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, юаниас гадна Швейцарын франк, Канад доллар зэрэг мөнгөн тэмдэгт дэлхийн нөөцийн валют болох боломжтой аж. Гэвч сангийн зүгээс ямар нэг улс төр, геополитикийн нөлөө байхгүй гэдгийг удаа дараалан мэдэгдэж байгаа юм.
Тэрчлэн юанийн хэрэглээ Ази, Номхон далайн орнуудад түгээмэл байгаа ч, Хойд Америк, Европын орнуудад хангалтгүй байсан нь сорилт болсон. Тиймээс Хятадын Ардын банк Аргентин, Бразил тэргүүтэй 20 улсын Төв банктай юанийн своп хэлцэл хийж эхэлсэн юм.
Мөн зайлшгүй шаардлагын улмаас дэлхийн нөөцийн валютын сагсанд шинэ мөнгөн тэмдэгтийг нэмдэг гэж шинжээчид үздэг. Өөрөөр хэлбэл, ам.долларыг дэлхийн хоёрдугаар дайны дараах санхүүгийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд багтааж байжээ. Тэгвэл юанийг шинэ шилжилтийн улмаас хүндэрсэн Хятадын хөрөнгө, санхүүгийн зах зээлийг сэргээхийн тулд энэ сагсанд оруулж байна гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Хятадын Ардын банк Олон улсын валютын сангийн хяналтын багийн мэдэгдлийн дараа байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, юань олон улсын мөнгөний системийг дэмжинэ гэж үзэж байна. Мөн Хятад төдийгүй дэлхийн эдийн засагт эерэг нөлөөтэй гэж мэдэгджээ.
Дэлхийн Төв банкуудын нөөцийг харвал ам.доллар 41.9 хувь, евро 37.4 хувийг бүрдүүлдэг. Харин юань энэ сагсанд багтвал дунджаар 14- 16 хувийн жин дарна гэж Олон улсын валютын сан таамаглаж байсан юм. Өөрөөр хэлбэл, евро, ам.долларын эзлэх хувь буурна гэж шинжээчид таамаглаж байна.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||