Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн чуулганаас иргэд юу хүлээх вэ?

Монголын эдийн засгийн салбарынхан хоёр өдрийн турш чуулж, салбартаа тулгарч буй асуудлыг хэлэлцэхээр Төрийн ордонд цуглараад байна.

Хэлэлцэх гол асуудал нь Монгол Улс 2040 он хүртэл хөгжих гурван арга зам.
 
Чуулганы эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тавьсан илтгэл ерөнхийдөө Шинэчлэлийн Засгийн газрын "Монголдоо бүтээх шаардлага” буюу хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих хөгжлийн бодлогын талаар дэлгэрүүлэн мэдээлэл хийж, цаашид баримтлах эдийн засгийн үзэл баримтлалын талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ.
 
Тэрээр дэлхийн хүм ам цөөтэй улс орнууд эдийн засгийн хувьд асар хүчтэй, чадамжит нөхцөл байдлыг төрийн бодлогоор бий болгож буй жишгээр Монгол Улсын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох нь зүйтэй, тийм ч учраас импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг зөв тусгалаа олно хэмээн найдаж байгаа талаар онцлосон юм.
 
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын үг хэт ерөнхийлсөн маягтай байв.
 
Гэтэл үнэндээ Монгол Улсад хэрэгжих нэг их наяд төгрөгийн зээлжилт, үйлдвэрлэл, үйлчилгэээг нэмэгдүүлэх асуудал иргэн бүрийн амьдралд ямар нөлөөлөл үзүүлэх бол?
 
Тийм ч учраас эдийн засгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал монгол айл бүрийн амьдралд тулгарч буй тааламжит бус хэрэглээний хомсдлоор илэрхийлэгдэх дээрээ тулаад байгаа өнөө үед чуулганаас өдөр тутмын хоногийн хоол, түлээ нүүрснийхээ төлөө цаг наргүй зүтгэж буй энгийн иргэд юу хүсэх бэ? гэдэг нь хамгаас чухал юм.
 
Иргэд валютын ханш, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдалд санаа зовж байна. Харин чуулган уг асуудлуудад шууд болон шууд бус замаар нөлөөллөө үзүүлж байгаа Монгол Улсын макро эдийн засгийн цаашдын хөгжлийн зохистой чиг хандлагыг зөв тодорхойлох арга зам, гарцыг бодлогын түвшинд хэлэлцэнэ.
 
Чуулганаар Монгол Улсын эдийн засгийн харьцангуй давуу тал, татварын бодлого, ногоон эдийн засаг, даатгал-эрсдэлгүй орчин, ажилгүйдэл, төрийн болоод хувийн хэвшлийн компаниудын үүрэг оролцоо, боловсролын бодлогын тогтвортой бодлого, эдийн засагжсан гадаад бодлого, хүний нөөц зэрэг 30 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Хэлэлцэж байгаа асуудлуудыг ерөнхийд нь авч үзбэл, өмнөх жилүүдээс илүү дэлгэрүүлэн, нарийвчилсан байдлаар тусгасан гэж зохион байгуулагчид тайлбарлаж байгаа хэдий ч "хэт бутаргасан”, хоёр өдрийн хугацаанд "томдсон” шинжтэй харагдаж байгаа юм.
 
Гэхдээ шинээр тусгагдсан хэд хэдэн асуудал, хэлэлцүүлгүүд олны анхаарлыг татаж байгаа нь учиртай. Тухайбал, Төрийн болоод хувийн хэвшлийн компаниудын үүрэг оролцоог илүү тодорхой болгох хэлэлцүүлэг. Уг илтгэлийг тавигчдын зүгээс тайлбарлаж буйгаар өнөөдөр Монгол Улс төрийн томоохон компаниудыг хувийн хэвшлүүдтэй зэрэгцүүлэн үйл ажиллагааг явуулах бодлого барьж буй нь туйлаас буруу аж.
 
Хувийн хэвшлийн байгууллагуудаа урт хугацааны бодлогоор дэмжсэнээр зах зээл дээр илүү бат бөх байрт суурьтай болох үндсийг төр өөрөө тавьж өгдөг гадны орнуудын туршлагууд байсаар байтал Төр- Хувийн хэвшлийн компаниудыг бодлогоор "өрсөлдөгч” болгож байгаа нь эргээд иргэдийн өдөр тутмын амьдралд үнийн өсөлт болон нөлөөлж буйг холбогдох албаныхан онцлосон юм.
 
Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын "Монголдоо бүтээх шаардлага”-ын хүрээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр шинэ компаниудыг түлхүү дэмжих бодлогыг эсэргүүцэх нэгэн ч байлаа. Учир нь, үндэснийхээ томоохон компаниудыг зохистой бодлогоор дэмжвэл хөгжил маргааш, нөгөөдөр ирэх байтал 20-30 жилийн дараа хөгжих хэлбэрийг сонгож байгаа нь "тэнэглэл” гэж байв.
 
Харин чуулганд оролцогч төрийн байгууллагуудын төлөөллийн зүгээс хувийн хэвшил, арилжааны банкуудыг гаднаас ихээхэн хэмжээний зээл авах, бонд босгох боломжит нөхцлүүдийг бодлогоор дэмжиснээр эдийн засгийн хөрвөх чадварыг сайжруулж, валютын ханш, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд иргэдийн амьдралд өгөөжөө өгнө гэх байр сууринаас хандаж байлаа.
 
Цаашлаад Монгол Улсын эдийн засагт "шинэ тоглогчид”-ыг татан оруулах нэгэн шинэ асуудал чуулганы үеэр яригдах нь олзуурхууштай. Эхнээсээ ажил хэрэг болсоор байгаа шинэ тоглогчийн байр суурийг бэхжүүлэх, иргэдэд үйл ажиллагааг нь таниулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төр анхаарлаа хандуулахаа илэрхийлээд байгаа.
 
Тэгвэл "шинэ тоглогч” гэх нэрийн хүрээнд хэнийг дурдаж болох бэ? Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан "Хадгаламжийн даатгалын корпораци”. Уг корпораци нь байгуулагдсанаар иргэдийн арилжааны банкин дахь 20 хүртэлх сая төгрөгийг батлан даах болсон.
 
Энэ нь манай улсын 99 хувь хүртэлх хадгаламжийн хэмжээг эзэлдэг үзүүлэлт бөгөөд иргэдийн талд төр найдвартай үйлчилгээг санаачилсан амжилт байлаа. Тиймээс энэ мэт байгууллагуудын үйл ажиллагааг илүү ончтой, иргэнд хүрч ажилладаг байх шаардлага үүсээд байгааг чуулганы үеэр хэлэлцэх юм.
 
Энэ мэтээр чуулганыг тойрсон олон асуудал байгаа хэдий ч ерөнхийд нь тоймлон хүргэвэл ийм байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганаар улс төрийн намын дотоод асуудал хэлэлцэж буй хуралдаан мэт хурц маргаан өрнөж, бодлого тодорхойлогчид тэр дундаас иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц "шүр сувд” мэт санааг шүүрдэн авах нь туйлаас чухал.
 
Хэлэлцээд тарах биш үйл хэрэг, ажил болон өрнөж, амьдралд эерэг нөлөөллөөр ил харагдах тийм л бодит үр дүнг иргэд хүлээж байна.


эх сурвалж: mnb.mn

Эдийн засгийн чуулганаас иргэд юу хүлээх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани