Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросын талд 47 сая ам.доллар өгснөөр “Эрдэнэт” дампуурахгүй

"Эрдэнэт үйлдвэр” ХХК нэг жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх бүтээн байгуулалт хийсэн тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаа энэ үед улс орны эдийн засгийн нэгээхэн хэсгийг үүрч яваа "Эрдэнэт үйлдвэр” ХХК хэрхэн ажиллаж байгаа талаар тус байгууллагын ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер И.В.Рой нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Эндээс тус үйлдвэрийн одоогийн болон цаашдын ажил, байдал, нөөц, зэсийн үнэ зэрэг олны дунд зөрүүтэй цацагддаг олон асуултын бодит хариултыг авах болно.

 

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уналаа. Танай компани хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаад байна. Өнгөрсөн долоо хоногт манай үйлдвэрийн төлөөлөгчид Шанхайн биржийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Өмнө нь 10 дугаар сарын эхээр Лондонгийн металийн бирж дээр уулзалт, танилцуулга явагдсан. Сая дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зэсийн үйлдвэрлэлтэй холбоотой хүмүүс уулзлаа. Ойрын хугацаанд зэсийн үнийн өсөлт харагдахгүй байна. 2016 оны нэгдүгээр улирлыг дуустал өнөөгийн байгаа түвшнээс өсөхгүй байх гэсэн хандлага яригдлаа. Хэн нэгэн алх цохиод үнэ тогтоочихгүй, зах зээлийн үндсэн зарчмаараа бодит хэрэглээнээс хамаараад зэсийн үнэ өсөх, буурах нь тодорхойлогдож байна. Ойрын хугацаанд хэн нэгэн хөдөлгөчихнө гэсэн найдвар алга. Шанхайн биржийн чуулга уулзалтад цугласан бүх хүн хэмнэлтийн бодлого барих ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

 

Өнөөдөр байгаа 4500-5000 ам.доллар манай үйлдвэрийн 1 тн зэс үйлдвэрлэх дундаж үнэ гэж харж байгаа. Тиймээс хэмнэлтийн бодлого сайн барьж байж үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг хэвийн авч үлдэнэ гэдэг асуудлыг бүгд ярилаа. Яаж бага зардлаар оновчтой үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Өнөөдрийн ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт бодитой хэмнэлт болно.

 

-Зэсийн үнэ хэдэн ам.долларт хүрвэл Эрдэнэт үйлдвэрт ашиггүй ажиллах эрсдэл бий болох вэ?

-Манай эдийн засгийн хэлтсийнхний хийсэн судалгаа бий. Тэрүүгээр зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орох юм бол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам манай бодит орлого буурч байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөн хомсдол бий болж байгаа. Бид технологийн шинэчлэл хийхээс илүү үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн барих, технологийнхоо үндсэн материалуудыг таслахгүй авч явах зорилготой байна. Ингэхдээ  аль болохоор цомхтгол хийгүй, ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүй байхыг хичээнэ. Зэсийн үнэ дээр хэлсэн үнэд хүрвэл байдал маш хүндэрнэ. Гэхдээ 2013 оны эхний байдлаар үйлдвэрлэх 1 тн цэвэр зэсийн өөрийн өртгийг 6625 ам.доллар байна гэж тооцсон байсан. Харин 2015 оны эхний есөн сарын тайлан гарахад зэсийг үйлдвэрлэж байгаа өртөг 5035 ам.доллар болсон байгаа. Тэгэхээр бид энэ хоёр жилийн хугацаанд 1 тн зэсийн өөрийн өртгийг 1600 ам.доллараар бууруулж чадсан. Энэ бол манай хамт олны том амжилт.

 

-Зэсийн үнэ унаж байгаа ч танай үйлдвэр нэг жилийн дотор хоёр томоохон үйлдвэрлэлийг нээлээ.

-Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого концевцийг бид боловсруулж ирсэн. Дунд шатных нь энэ 2015 оны төлөвлөгөө хэрэгжээд үндсэндээ дуусаж байгаа. Нэлээн олон зүйлийг төлөвлөж хийсэн, амжаагүй ажил ч байна. Ажлын баг гараад ойрын 10 жил Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулж ирэх 12 дугаар сард болох "Совет”-ын хурлаар танилцуулж, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Технологийн нэлээн өөрчлөлтүүдийг багтаасан. Урьдын 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ санхүү эдийн засагтайгаа маш бага холбож ирсэн. Тиймээс манай ашиг бол хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болж хувирчихаад байсан. Гэтэл үйлдвэр хөгжүүлэх эх үүсвэрт бага мөнгө тавьж өгсөн учраас технологийн хөгжлийг том хэмжээгээр хийж чадаагүй ирсэн асуудлууд бий. Тэгэхээр ойрын 10 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг эдийн засагтайгаа сайн холбож өгч, ногдол ашгийн бодлогыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хурал дээр ярина.

 

-Эрдэнэт үйлдвэрийн анх тогтоогдож байсан нөөцийн хэдэн хувийг ашиглаад байгаа вэ. Цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой вэ?

-Эрдэнэт үйлдвэр дахиад 30 гаруй жил ажиллах нөөц байгаа. Гэхдээ энэ нөөцийг ашиглахдаа мэдээж өнөөдрийн байгаа нөхцлөөр биш дахиж техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрийг өргөтгөх замаар цаашид 30 гаруй жил ажиллах боломж бий.

 

-Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 30 гаруй жилийн дараа яах вэ. Шинэ удирдлагын багийн хэрэгжүүлж байгаа Хаалт хөгжлийн менежментийн талаар мэдээлэл өгөөч. 30-40 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн суурин дээр томоохон үйлдэр босгох боломж бий юу?

-Манай үйлдвэрийн хамт олны зүгээс барьж байгаа нэг том бодлого бол энэ хаалт хөгжлийн менежментийн асуудал байгаа. Хаалт хөгжлийн менежментийг нэг хэсэг ойлгож байсан. Энэ бол шинэ асуудал биш уул уурхай эхэлсэн цагаасаа эхлээд нөөцөө ашиглах, цаашдаа хөгжих асуудалтай холбогдож хөгжиж ирсэн. Ерөөсөө уурхайг нээхэд, хаасны дараа яаж хөгжих ёстойг Хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох ёстой гэж үздэг. Тэгэхээр зөвхөн нөөцийн хэмжээгээр тухайн үйлдвэр ажиллаад зогсохдоо биш нөөцийг ашиглахад  бий болсон материаллаг бааз, мөнгө хөрөнгийнхөө боломж дээр тулгуурлаад цаашаа хөгжих нь хамгийн чухал. Үйлдвэрийн суурь бааз дээр өөр үйлдвэрлэл хөгжих, өөрсдийн олж авсан туршлага мэдлэгэр цаашид энэ салбарыг хөгжүүлээд явах боломжийг бид олж харах ёстой. Тиймээс Хаалт хөгжлийн бодлогыг эртнээс ярих хэрэгтэй. Нөөц дуусах үед дөхүүлээд яривал оройтчихсон, санхүү мөнгөний боломжгүй болчихсон байдаг.

 

Энэ асуудал өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт яригдаж байгаа нь цагаа олж байна. 30 жилийн дараа Эрдэнэт үйлдвэр яаж хөгжих ёстой гэдгийг өнөөдөр бид зөв харж, зөв төлөвлөх хэрэгтэй. Тэрэнд шаардлагатай хөрөнгийг Хаалт хөгжлийн менежментийн фонд гэдэгт тусгаж өгөх ёстой асуудал. Нөгөө талаараа цаашаа хөгжих боломжтой салбар юу байна гэдгийг олж харж боломжийг нээж өгөх. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Засвар механикийн завод. Энэ заводыг уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгох. Эрдэнэт үйлдвэрийн геологийн нөөц дууссан ч уул уурхайн салбартаа тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, технологи хөгжүүлдэг чиглэлээр энэ заводыг цааш нь явуулбал гэж бид ярьдаг. Ер нь энэ асуудлын төлөвлөөд эхэлчихсэн хөгжлийн хэлтсийнхэн ажиллаж төлөвлөгөө боловсруулаад явж байна.

 

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

-Үнэ өртгийг бууруулах боломжийг бид хайж, эрэлхийлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, болж өгвөл үйлдэрлэгчээс нь хямдаар олж авах чиглэлээр зарим ажил хийж байгаа. Ган бөөрөнцөг цувих цех 20 гаруй мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.  Бүтээгдэхүүний тоо хэмжээ, орлогоо нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийсэн.  Өөрийн хийж болох зүйлийг импортоор авахгүй байхаар Засвар механикийн заводынхан маань шинэ насос шахуургын зураг төсөл хийгээд үндсэн ажил эхлэх гээд явж байна. Бид хичээж байгаа.

 

 -Дагавар металууд ямар ашиг өгч буй юм бол?

-Дагавар бүтээгдэхүүний хувьд молибдины баяжмалыг шинэ технологиор боловсруулдаг. 3600-4000 тн молибдины баяжмалыг дотоод болон гадаадад борлуулж байна.

 

-Эрдэнэт үйлдвэр дээр онцгой комисс байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэд ямар ажил хийж байна. Цаашид зэсийн үнэ унавал яах вэ?

-Зах зээлийн үнийг зохицуулж чадахгүйгээс хэмнэлтийн бодлогоо барина. Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг хоёр жилийн өмнө боловсруулсан. Зэсийн үнэ ямар байхад яаж ажиллахыг нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өөрийн чинь хэлсэн онцгой комисс гэдэг бол үйлдвэрийн техник, технологийн гол бодлого барьж байгаа 40 гаруй хүнээс бүрдсэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа явуулахад хамтын шийдвэр гаргадаг комисс. Онцгой комисс нь шахааны буюу энийг, тэрийг ав гэсэн асуудал байхгүй, үйлдвэрт хэрэгтэй шударга шийдвэр гаргаж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.  

 

-Оросын талд өгөх ёстой хоёр жилийн ногдлол ашгийг хүлээн авагч тодорсон. Энэ мөнгийг оросын талд өгснөөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

-Нэгдүгээрт "Рос тех” нь Эрдэнэтийн 49 хувийг эзэмших нь сая баталгаажиж байгаа болохоос шинэ компани биш. Энэ үйл явдлаас болж үйлдвэрийн хэвийн ажиллагаад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. 47 сая ам.долларыг бид оросын талд төлнө. Энэ мөнгө манай үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд байна. Үүнийг өгснөөр Эрдэнэт үйлдвэр дампуурахгүй. Манайх жилдээ 600-800 сая ам.долларын борлуулалт орлоготой байна. Манай үйлдвэр ашигтай ажиллаад түүнийхээ ногдолыг л өгөх гэж байгаа асуудал шүү дээ. Цагт нь өгчихөөд яваад л ирсэн. Энэ мөнгийг өгснөөр Эрдэнэтийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэснийг улс төрийн өнцгөөс тайлбар хийсэн гэж хараад байгаа. 2013, 2014 оны ногдол ашгийн зөвлөл хуралдаагүй учраас л хуваарилаагүй байсан юм.

 

-Эрдэнэт үйлдвэр "Шилэн дансны тухай хууль”-ийг мөрдөхгүй байна гэдэг асуудал яригдсан. Энд тайлбар өгнө үү.

-Ер нь бол Шилэн дансны тухай хуулийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүд мөрдөх чиглэл нь өөрөө заагдсан. Манайх энэ хуулиа мөрдөөд явж байгаа, байгууллагын цахим хуудаснаас харж болно. Энэ тухай ярьсан тэр залуу / "шилэн” Цогоо/ өөрөө Шилэн дансны хуулийг яаж мөрдөх талаар мэдээгүй, хуулиа уншаагүй юм шиг байна лээ. Эрдэнэт үйлдвэр ямар мэдэлэл тавих ёстой тэрийгээ тавьчихсан байгаа.

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой: Бид Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллээ ил тод тавьж байгаа. Мэдээж Нууцын тухай хууль ч үйлчилнэ. Гуравдагч этгээдэд задруулж болохгүй үнийн дүнтэй холбоотой заалт гэрээнд байдаг. Үйл ажиллагааны тодорхой хэсэг нууц байх тухай ч гэрээнд заасан бий. Та бүхэн ямар ч томоохон компанийн сайт руу ороод өөрсдийн бүтээгдэхүүний үнийн талаар тавьсан байхыг харахгүй байх.

 

Б.Буд

Эх сурвалж: Shuud.mn

Оросын талд 47 сая ам.доллар өгснөөр “Эрдэнэт” дампуурахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани