Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ган зам газарт зурайхгүй нь ээ

Ган зам газарт зурайхгүй нь ээДалд нэртэй ч бараг ил болж байгаа төмөр зам дээрх улс төрийн нууцуудыг тайлах эрлээ зогсоож, тас гацсан эхний тогтоолын төслийг ч сонсоогүй больё. Тодорхой болсон 40 гишүүний гарын үсэгтэй шинэ тогтоолын төслийг ч орхиё. Нүүрсээр гал түлж ган цутгадаг Хятад хөршид далай гаталж хүрдэг Австрали нь нүүрсээ шахна уу, Индонези нь илүүрхэнэ үү яахав. Бид болчихьё. Нүүрсний энэ өрсөлдөөнд хүрэх бидний зам дэндүү үнэтэй босч байна.

 

Нүүрсийг уурхайгаас ачаад хоолны мөнгө нэмээд зардаг портертой иргэд шулаач гэж адлагдах бол байх зүйл. Явган яриа төдий байлаа. Харин сүүлдээ дэндлээ. Тортой нүүрсийг шуудайлж зарсан нь шоронд сууж, улс төрд "нүүрсчдийн нам” гэдэг хэллэг бий боллоо. Стратегийн ордуудад цаг гарган хуралдаж өмчлөх тогтоол шиг хууль гарган суудаг парламенттай болчихлоо. Хэрэгтэй байгаа газарт нь нүүрсээ хүргээд зарчих энгийн бизнес ойлголт одоо улс төр хийдэг индэр бас хүчээ шавхаж уралцдаг талбар нь боллоо. Нүүрсээр мөнгө олох гэсэн энэхэн зайд олон ч эх орончийг төрүүлж, мөн тэр хэрээр олон гадаадын шуналтангуудтай нийлсэн урвагчдыг тодрууллаа. Нүүрс чинь одоо байн байсаар их улс төрийг эзэлж Засгийг ч хазайлгаж чадахаар байгаа гэнэ.

 

Миний энэхүү бичлэгт нүүрс гэж үг хэд орсон байгааг тоолох бол дэмий ажил. Харин ойрын 10 жил тэр дундаа сүүлийн 4 жилд нүүрс тойрч хийсэн нийтлэл ярилцлагууд, үүн дээр хийсэн улстөрчдийн хурц мэдэгдэл, хэрүүл талцаан зэргийг нэмээд харвал монголчууд ер нь өөр зүйлийн тухай ярьдаг юм уу гэмээр. Нүүрсчин улс орон мэт төсөөлөл бууна. Хэчнээн ч ТЭЗҮ хийгдэж, хэдэн ч санамж бичиг үзэглэж, хэчнээн ч ажлын хэсэг томилогдож, гадаадын хөрөнгө оруулагч нартай хэдэн ч удаа юм гэрээ байгуулахаар тогтож түүнээсээ булзаж, тэр бүрт нэр нүүрээ барж байгаа билээ. Харин эдийн засагт нүүрс ганц ч центийн ашиг өгсөнгүй.

 

Үнэндээ бол иргэд гайхшаа барж эхэлж байна. Чухам бид нүүрсээ зарахын тулд төмөр зам тавих тухай ярьж эхэлсэн билүү. Яалаа. Төмөр замаар хүрэх зах зээл нь тодорхой. Хятад улс гэдэг. Одоо төмөр зам нь тусдаа улс төр болчихож. Зааг нь ч маш хатуу болж.  Манай төслийг дэмжсэн нь эх оронч дэмжээгүй нь ...бүү мэд. Урвагч арай болчихгүй байх. Хэлбэрдсэн эх оронч гэдэг нэр томьёо л ойрхон очих байх.  

 

Бид нүүрсний тухай дагнан ярих болсон нэг гишүүний ярилцлагыг элдэв комментоор шараад л байна. Харин ч ухаарч, сайн анхаарч унших учиртай санагдлаа. Нүүрс тойрсон манай улс төрийн нүүр царай нь энэ шүү дээ. М.Энхсайхан нарын төслөөр явбал тэр хүрээд баларна. Манай тогтоолын төслөөр явбал энэ хүрээд бурзайна гээд байгаа ч эцсийн дүндээ энэ талцаан даамжирвал улсын эв нэгдэл алдагдлаа гэж аль ч тал нь хэлэхгүй л байгаа шүү дээ.

 

Л.Эрдэнэчимэг гишүүн нүүрснийхээ импорт экспортоо андуураад хэлсэн байж болно. Гэхдээ төмөр замыг тавиулах нөхцлийг зааж хэлэхдээ нэг ч андуурал гаргаагүй гэж найдаж байна. Төмөр зам дээр нь төр 51 хувиа эзэмших талаар хэлсэн байна. Мөн энэ нөхцөлд манай төр өөрийн эзэмших хувьдаа тулгаад гаргах хөрөнгийг өрийн таазаа нэмээд зээл авах байдлаар шийдчих амархан гэж ухуулаад байх шиг. Япон бол бараг зээл өгчих гээд байгаа бололтой. Гэхдээ "дэлхийн номер нэг” болоод байгаа ах хамар дор нь ийм Геополитик явахыг зүгээр хараад суух болов уу.

 

Цөөнх болоод энэ төсөл маань унавал М.Энхсайханы төсөл явчихна. Тэгэхээр найдвартай гээд 40 гишүүнтэй биечлэн уулзаж гарын үсэг зуруулсан гэсэн учирлал тэр ярилцлагад мөн байна лээ. Энэ бүхэн үнэн бол манайд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх найдлага алга даа. Гурван сар тулж ажиллахад л эх орноо аврах 51 хувийн боломж байгааг ойлгож шийдвэрээ өөрчлөх түшээд захаас байх. Нүүрсэн дээрх Мега төсөл дээр бол үнэндээ Микро зайнд эргэлээ дээ. 

 

Үндсэндээ сүүлийн 6 жил бидний чухал болгоод байгаа сэдэв хэдэн толгой байсаар. Тэр дунд Тавантолгойн ордын нүүрс босоо хэвээр тунаж үлдээд байна. Нүүрсийг хог гэж үзээд ачиж зайлуулах тухай 10 жил яриагүй. Мөнгө олох тухай л яриа. Доллар болж хөрвөж чадах учраас баялаг гэж нэрлээд байгаа болохоос хөрсөн дороо хэвтэж байгаа "түлээ” шүү дээ. Хэн ч авч түлэхээ болчихвол юу ч биш болно. Зуу биш 50 жилийн дараа хар алт, хар зурагт хоёр хэнд ч хэрэг болохгүй гэж бас хэн нотлоод байгаа билээ. Хүнд үйлдвэрийг эс тооцвол нүүрс технологийн дэвшилд шахагдсаар байгаа.

 

Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн тодотголтой ч М.Энхсайханы гэдэг нэр зүүгээд байгаа эхний төсөл, Л. Эрдэнэчимэг гишүүн автор нь болоод байгаа төр 51 хувь эзэмших төсөл, энэ дундаас гарч мэдэх бас нэг алтан дундаж төсөл ч байлаа гээд ган зам газарт зурайх найдвар үнэндээ харагдахаа болилоо.

 

Тавигддаггүй төмөр замтай. Эвлэрдэггүй улс төрийн талцаантай 6 жилийг ардаа хийлээ. Бодит байдал дээрээ нүүрс Монголд баялаг ч болоогүй байхдаа балаг болох дээрээ хүрснийг л харуулсан үйл явдлууд Тавантолгойн нүүрсэн дээр төвлөн явагдаж байгааг та бид харж байна. Энэ балаг нь эвээ эвдэж гэрээ нураах шахуу болчих шиг санагдаж түгшүүр төрүүлж байна.  

 

Монголын баялаг алт зэс, нүүрс биш ХҮН гэж л улстөрчид ярьдаг даа. Үнэндээ бид нүүрс төвтэй эдийн засаг яриад хэчнээн жил болов. Энэ хооронд "ХҮН”-ий олонх нь наад захын стандартгүй модон жорлондоо морь харсан хэвээр, үүнд нь наян жил бохирдсон хөрснөөсөө гүний худаг гаргаж, 40 жил гар хүрээгүй цэвэрлэх байгууламжаар ундны усаа шүүлгэж төр маань 21 тэрбумын гадаад өртэй болчихоод байна.

 

Товчдоо түлээгээ гаргаж ирээд дулаахан тухтай суух ХҮН баялаг хөөрхий болж ирлээ. Ингэхэд бид 10 жилийн өмнө анх нүүрсээ олборлож зарья гэж ярьсан билүү. Төмөр зам эхлээд тавья гэж ярьсан билүү. Яалаа...   

 

Б.Хэгжүүн

 
shuud.mn
Ган зам газарт зурайхгүй нь ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байна

10-р сарын 14-ний өдөр "Ногоон ирээдүй”Хятад, Монгол,Оросын ...

Өнөөдөр, 16:17
Өвөр Монгол орон Зүүн хойдын хөгжилд хувь нэмэр оруулж байна

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 16:11
ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн цахимаар холбогдож үг хэллээ

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 16:08
Бугатын гангийн 70 жилийн хөгжил түүх/Нэг/

Бугатын гангийн үйлдвэр нь Хятадын ӨМӨЗО-ы Бугат хотод байршдаг.Бугатын ...

Өнөөдөр, 16:02
“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхлэв

“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан ...

Өнөөдөр, 15:59
“Зүүн хойдыг сурталчлан танилцуулах хурал”-ын хэвлэлийн бага хурал

“ХКН-ын үлгэр - Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 15:56
Алтны үнэ дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 18 /Forbes/. Пүрэв гаргийн ...

Өнөөдөр, 13:28
Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж буй энэ үед газрын тосны үнэ эргэн сэргэв

 "Saudi Aramco” компани Саудын Арабд химийн үйлдвэр барих төслөө ...

Өнөөдөр, 11:56
Сэтгэлээс ундарсан мөнхийн зөгнөл

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулав [video=] Баян намрын ...

Өнөөдөр, 11:53
Дэлгэрэх үйлийг ивээсэн дорнод хилийн Хармөрөн

Нарны илч буурсан намар цагийн тэнгэр дор намирсан тариа халиурсан ...

Өнөөдөр, 11:47
Хөгжил дэвшилд хурайлсан хилийн цэнхэр хязгаарт

"Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хилийн аялал-Хармөрөн мужтай ...

Өнөөдөр, 11:43
Өнөөдөр, 08:29
Ж.Ганбаатар: Нүүрснийхэн их том болох нь л дээ. Биржээр нүүрсээ заруул л даа

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор "Төрөөс мөнгөний ...

Өчигдөр, 15:24
Өчигдөр, 15:23
Intellinews: Хармагтайн орд зэсийн томоохон нийлүүлэгч болохоор байна

 Монгол Улсын Өмнөговь дахь Хармагтай зэс, алтны төсөл нь дэлхийн ...

Өчигдөр, 12:17
Өчигдөр, 10:09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзав

  Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж ...

Өчигдөр, 09:13
Өчигдөр, 08:59
Украины ган хайлуулах аж үйлдвэр сүйрэх аюул нүүрлэж байна гэж тэмдэглэжээ

 Оросын цэрэг Красноармейск (украин нэр нь Покровск) хот руу ойртож ...

2024 оны 10 сарын 16, 20 цаг 15 минут
Bloomberg: Францын “Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц гарлаа

 "Bloomberg” агентлаг Францын "Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц ...

2024 оны 10 сарын 16, 20 цаг 15 минут
Нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар нэмэгджээ

 Монгол Улс энэ оны төсөвт нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт ...

2024 оны 10 сарын 16, 17 цаг 30 минут
"Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар сайд асан Ё.Отгонбаярыг томилжээ

 Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй "Бадрах ...

2024 оны 10 сарын 16, 14 цаг 17 минут
Тендерийн урилга

  Голомт банкны оффис, салбар нэгжүүдэд хийгдэх их засвар болон ...

2024 оны 10 сарын 16, 14 цаг 08 минут
"Рио Тинто" Литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болно

 Дэлхийн хоёр дахь том уул уурхайн "Рио Тинто" компани АНУ-ын лити ...

2024 оны 10 сарын 16, 13 цаг 44 минут
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо

  Дэлхийн 180 улсад 340 мянган гишүүн байгууллага, 362 сая ажилтныг ...

2024 оны 10 сарын 16, 13 цаг 35 минут
Хүүхэд, залуусын The Color Card шинэчлэгдлээ

  Санхүүгийн боловсролд эртнээс суралцаж, санхүүгээ зохицуулж, ...

2024 оны 10 сарын 16, 11 цаг 46 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр IX сард ₮317.3 тэрбумын арилжаа хийсэн байна

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар есдүгээр сард нийт ...

2024 оны 10 сарын 15, 13 цаг 02 минут
Блүүмберг: Монголын ураны уурхайг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарч байна

 Францын төрийн мэдэлд байдаг "Orano”-гийн Монголд хэрэгжүүлж буй ...

2024 оны 10 сарын 15, 12 цаг 03 минут
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна

  Бридж-II төслийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан баг Өмнөговь ...

2024 оны 10 сарын 15, 11 цаг 38 минут
“Хармагтай” төсөл дээр Монголын төр хувь эзэмших үү

  Монгол дахь томоохон ордуудын нэг, Индонезийн Грасбергийн уурхайтай ...

2024 оны 10 сарын 14, 20 цаг 23 минут
Чулуун нүүрсний экспорт өмнөх оноос 26 хувиар өсжээ

 Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад ...

2024 оны 10 сарын 14, 14 цаг 04 минут
2024 оны 10 сарын 14, 10 цаг 55 минут
АНУ-ын United Airlines компани Улаанбаатарын нислэгийн шинэ чиглэл нээхээр болсноо зарлалаа

  Чикаго хотод төвтэй Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United ...

2024 оны 10 сарын 12, 21 цаг 09 минут
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо

  Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 56 минут
Стратегийн орд гэдэг бүхэлдээ Үндэсний баялгийн сан

  Монголчууд байгалийн баялгаасаа нийтээр тэгш хувь хишиг хүртэх ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 47 минут
Үлгэр дуусах арай л болоогүй

  Өнөөгөөс 30 гаруй жилийн өмнө юм даа, Тамсагийн сав газраас газрын ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 19 минут
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

  Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар ...

2024 оны 10 сарын 11, 19 цаг 20 минут
Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

  Том газар нутаг дээрх цөөн хүн ам, байгалийн асар их нөөц ...

2024 оны 10 сарын 10, 13 цаг 27 минут
Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг уриаллаа

  Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан ...

2024 оны 10 сарын 10, 12 цаг 37 минут
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа

  Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн ...

2024 оны 10 сарын 09, 16 цаг 43 минут
ЗГ байр сууриа эцэслээгүй тул "Антрэ Гоулд"-ын асуудлыг Оюу толгойн ТУЗ дээр хойшлуулсаар байна

 "Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ...

2024 оны 10 сарын 09, 16 цаг 16 минут
Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт

 "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ...

2024 оны 10 сарын 09, 09 цаг 54 минут
Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ

 Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний ...

2024 оны 10 сарын 08, 23 цаг 06 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрс биржээр арилжаалав

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2024.10.08/ Монголын хөрөнгийн ...

2024 оны 10 сарын 08, 23 цаг 00 минут
Нүүрс тээврийн компаниудын төлсөн татвар ₮200 гаруй тэрбумд хүрчээ

 2022 оны аравдугаар сарын 26-нд ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоосон. ...

2024 оны 10 сарын 08, 22 цаг 47 минут
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шинээр зарлалаа

  Голомт банк болон Голомт капитал үнэт цаасны компани хамтран энэ ...

2024 оны 10 сарын 08, 20 цаг 14 минут
2024 оны 10 сарын 08, 18 цаг 19 минут
Урлагийн од Ижил

Ижил, энэ жил 12 настай. ӨМӨЗО-ны Ар Хорчин хошууны Хан-Уул бага сургуульд ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 39 минут
Алдарт дуучин Урнаа

"Чандмань эрдэнэ” дуугаараа ард олондоо танигдсан Хятадын алдарт дуучин ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 37 минут
Боксын дасгалжуулагч Хаданбаатар

Улаанхад хотын Онниуд хошууны Шинэсүм нутагтай Хаданбаатар Өвөр Монголын ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани