- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Сорилтыг давж чадсан нь үлдэнэ”
Хүхэртэй хүдрээ хүхэргүй хүдэртэй хольж зарах шаардлагатай
Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгээс төмрийн хүдрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа. Төмрийн хүдэр олборлож, экспортолж буй компаниудад үүсээд байгаа бэрхшээл, боломжийг тэрбээр ингэж тодорхойлж байна.
-Төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн зах зээл дэх үнэ нь 40-60 ам.долларын хооронд буюу энэ коридор
дотор л хэлбэлзэнэ гэсэн таамгийг зарим судалгаа, шинжилгээний
байгууллага дэвшүүлж байна. Энэ нь уг зах зээлд өрсөлдөж үйл ажиллагаа
явуулж ирсэн компаниудын хувьд томоохон сорилт төдийгүй муу мэдээ.
Өөрөөр хэлбэл, зах зээл хатуу нөхцөл тулгаж байна. Зах зээлтэй холбоотой
гарсан гарсан шинэ тутам судалгааг харахад дандаа л сөрөг мэдээлэл нь
давамгайлах болсон.
-Компаниудын хувьд олборлож буй төмрийн хүдрээ ахин боловсруулах талаар судалж байгаа юу?
-Манайхан аль болох нэмүү өртөг шингээх үүднээс төмрийн хүдрээ баяжуулж
гаргахыг зорьж байна. Гэвч олборлолтоос үйлдвэрлэлийн шилжилт хийхэд
их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Үүнийг өнөөгийн
хүндрэлтэй нөхцөлд бодитой ажил болгоход бэрхшээлтэй тал нь их. Тиймээс
хөрөнгө босгох боломж, бололцоо тааруухан байна.
-Зах зээлийн үнэ тогтворгүй байгаа үед үйлдвэрлэлд шилжих нь нэг талаар эрсдэлтэй алхам уу?
-Үнэ тогтвортой байгаа үед дээрх алхмыг хийх нь чухал. Хэрэв одоо буй
тогтсон үнэ ахиад доош буувал өртөг ихтэй бүтээгдэхүүнийг зах зээл
худалдан авах, эсэх нь тун эргэлзээтэй болно. Тиймээс болгоомжлох нь
эрсдэлээ тооцоолж байгаа хэрэг юм. Энэ нь нэмүү өртөг шингээхээс ухарч
байна гэсэн үг биш ээ.
-Зах зээл хатуу нөхцөл тулгаж байна гэлээ. Энэ нөхцөлд яах ёстой вэ?
-Сорилтыг давж чадсан нь үлдэнэ. Үүнээс өөр арга байхгүй.
Хүхэр ихтэй, цахиурын исэлтэй гэж үздэг. Энэ нь үнэ унагахад хүргэдэг
-Үнэ унасантай холбоотойгоор төмрийн хүдэр экспортолж буй
компаниудад тээвэрлэлтийн зардал бэрхшээл дагуулах болсон. Үүнийг хэрхэн
нааштай шийдвэрлэх боломж байна вэ?
-Бүтээгдэхүүний нэг
тонн тутамд ногдох тээврийн зардал хэт өндөр байна. Тээвэрлэлтийн
тарифыг уян хатан болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Зах зээл үүнийг мөн
адил тулгах болсон. Өртгөө нөхөхөд хэцүү болж байна. Тиймээс төмрийн
хүдрийн зах зээл дэх үнийн өсөлт, бууралттай нь уялдуулж тээвэрлэлтийн
зардлыг тогтоох нь чухал. Энэ нь эргээд компанийн үйл ажиллагаанд ч
нөлөө үзүүлж байна. Олборлолт болон экспортоо хариуцан хийж буй
компаниуд нэг ам.долларын ч гэсэн ашигтай байх ёстой шүү дээ. Компанийн
өнөөгийн ашигт ажиллагааг харж арилжааны банкууд зээл олгох, эсэхээ
шийддэг. Тиймээс тухайн компани жилийн эцэст хасах тайлантай гарахаар
шил шилээ дагасан хүндрэл үүсэх нь бий.
-Тээвэрлэлтийн зардлыг бага зэрэг буулгачихвал ашигтай ажиллах боломжтой гэсэн үү?
-Зах зээлийн нөхцөл байдал болон тээвэрлэлтийн зардлаас болж өнөөдөр
зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ зогсооход хүрээд байна. Төмрийн хүдрийг
задгай байдлаар ачдаг учраас хорогдол ихтэй. Зах зээлийн үнээс үл
хамаарах шалтгааны улмаас экспортлох нь аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн
хувьд алдагдалтай болж байна. Төмрийн хүдрийн хилийн үнэ тонн нь 30
ам.доллараас хэтрэхгүй байгаа үед төмөр замын тээвэрлэлтийн үнийг ядаж л
2-3 ам.доллараар буулгачихвал компани ашигтай тайлан гаргаад, үйл
ажиллагаа нь хэвийн явах боломжтой. Тээвэрлэлтийн үнийг дэлхийн зах
зээл, ялангуяа Эрээний үнийн байдлыг харгалзаж тогтоох нь чухал.
-Уурхайнууд өртгөө цааш бууруулах боломжтой юу?
-Үйл ажиллагаа явуулж байгаа нь бүсээ чангалсан. Үүнээс цааш бууруулах
боломжгүй. Уурхайд голлох гурван төрлийн зардал бий. Үүнд, түлшний,
тэсэлгээний, тээврийн зардал багтдаг. Түлшний зардлын тухайд дэлхийн зах
зээлд шатахууны үнэ хямдарсан ч дотоодын импортлогч компаниуд үнээ
буулгахгүй байгаа нь хүндрэл үүсгэсэн хэвээр байна. Бидний хувьд хамгийн
эцсийн арга хэмжээ гэвэл цалингаа бууруулах л үлдсэн.
-Зарим компани бараг л ашиггүй ажиллаж байгаа гэх юм.
-Компанийн үйл ажиллагаа хүндрэх нь нөхөн сэргээлтээ хийх, цаашилбал,
татварын орлогоо бүрэн гүйцэт төвлөрүүлэхэд бэрхшээл үүсгэдэг. Үүнийг
дагасан сөрөг нөлөө нийгэм, эдийн засагт их.
-"Алтайн хүдэр” компани Бургастайн боомтоор, "Болдтөмөр Ерөө
гол” Замын-Үүдээр Бугат руу төмрийн хүдэр экспортолж байна. Тодруулбал,
"Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьд шууд худалдаа хийж байгаа юу?
-Бугат шууд худалдаж авахгүй, дамжуулан авч байна. Өөрөөр хэлбэл, дунд
нь зуучлагч компани оролцдог. Бугатын хувьд төлбөрөө тухай бүрт нь бус,
гурван сард нэг удаа хийдэг. Үүнийг манайх хүлээж чадахгүй учраас
Эрээнд байдаг дамжуулагч компанид арилжиж байна. Энэ компаниуд дор бүрт
нь төлбөрөө хийдэг учраас цаг хугацаанд баригдах үүднээс зайлшгүй
сонгодог. Манайхны хүдрийг авсан компани 2-3 ам.доллар нэмээд цааш нь
Бугат руу нийлүүлж байна.
-Зах зээлээ алдахгүйн тулд зарим компани экспорт хийж байна гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ, зарим үед компани алдагдалтай ажиллаж байна.
-Манай төмрийн хүдэр зах зээлд хэр өрсөлдөх чадвартай вэ?
-Хүхэр ихтэй, цахиурын исэлтэй гэж үздэг. Энэ нь үнэ унагахад хүргэдэг.
Тиймээс хүхэртэй хүдрээ хүхэргүй хүдэртэй хольж зарах шаардлагатай
байгаа юм. Ингэснээр өрсөлдөх чадвар дээшилж, борлуулалт ч нэмэгдэх
талтай.
-Одоогоор нийт хэдэн компани экспорт хийж байна вэ?
-Экспорт хийж байгаа нь Баргилт, Төмөртэй, Болдтөмөр Ерөө гол, Алтайн
хүдэр гээд 5-6 компани байна. Энэ жилийн хувьд 4-5 тонн төмрийн хүдэр
гаргаж чадвал их юм.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||