- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эздээ хүлээж буй эл хуль далд уурхай
Мянга сонсохоор нэг үз гэдэг. Монгол Улсын төдийгүй уул уурхайн түүхэн бүтээн байгуулалт бол 1300 метрийн гүнд орших Оюу толгойн далд уурхай. Өнөөдрийн байдлаар "Оюу толгой" баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. "Оюу толгой”-н ордын хамгийн сайн чанарын нөөц нь газрын гүнд бий. Далд уурхайн агууламж 3-4 дахин их.Тиймээс блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглах иж бүрэн далд уурхайг барьж байгуулахаар зорьж байна.
Харин далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон байгаа энэ цаг үед 1300 метрийн гүнд орж мянгантаа сонссоноо нүдээр үзэх боломж тохиов.
Компанийн зүгээс сэтгүүлчид далд уурхайг үзэж мэдлэг мэдээлэлтэй болог гэдэг үүднээс энэхүү аяллыг зохион байгуулсан гэдгээ хэлж заавал бичих шаардлагагүйг ч сануулсан юм.
Оюутолгойд долоон жил ажиллахдаа анх удаа далд уурхайгаа үзэж буй ажилтан бидэнтэй хамт орох зөвшөөрөл авч таарлаа. "Далд уурхайд хэн хүссэн нь орохгүй. Та нар азтай юм. Хэрвээ далд уурхайн ажил явагдаж байсан бол 12 ажилтнаа гаргаж байж та бүхнийг оруулах ёстой болохоор ямар ч боломжгүй зүйл. Үйл ажиллагаа нь явахгүй байгаа ч одоо ч хэнийг оруулдаггүй юм. Долоон жил ажиллахдаа би анх удаа л үзэх гэж байна шүү" гэсэн яриа ч өрнөв.
Далд уурхайд орохын тулд эхлээд аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаа авч хүчилтөрөгчийн бортого зүүж зочин бүрт хоёр үнэмлэх олгоно. Лифтэнд суухаасаа өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаа батлан гарын үсэг зурж нэг үнэмлэхээ үлдээнэ. Нэг үнэмлэхээ далд уурхайд ороод үүдэнд өлгөх юм.
Газрын гүнд орших далд уурхайд орохын тулд дөрвөн минут орчим хугацааг лифтэнд зарцуулж доошлов. Секундэд зургаан метрийн хурдтай лифтээр дорхноо 1300 метрийн гүнд очлоо.
Лифтний гаднах байдал
Лифтэнд 26 хүн суух боломжтой
Лифтнээс буухад мэдээж миний төсөөлж байгаагүй орчин угтаж 10-20 метрийн өндөртэй урт хөндлөн хонгилууд, аварга том машин механизм, гэрэлтүүлэг гээд бүгд нүсэр санагдав.
Далд уурхайд Оюутолгой компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Эндрью Хүүпер газарчилж тайлбар өглөө. Аюулгүй ажиллагаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажиллагааг нэгдүгээрт тавьдаг гэдгээ харуулж эхлээд бидэнд хорогдох байрыг зааж өглөө. Агааржуулалтын системд доголдол гарах, аюул осол гарлаа гэхэд хамгийн түрүүнд ажилтнуудын очих газар бол ойролцоох хорогдох байр. 20 хүний хорогдох байранд хүчилтөрөгч, уух уснаас авахуулаад шаардлагагүй бүх зүйл бий. Далд уурхайд өдөртөө 146 хүн ажиллах ёстой байдаг хорогдох байрыг хангалттай буюу 20 байхаар төлөвлөжээ.
"Оюу толгой”-н далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил барьсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар "Оюу толгой”-н ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Далд уурхайн гүнд хүнд машин механизмын засвар, угаалгын газар, ажилчдын оффис, хоолны газар Шатахуун түгээх станц бүгдийг байгуулах болно гэдгээ Эндрью Хүүпер хэллээ.
Ажилчдын хоолны газар байгуулах талбай. Хоёр давхарт оффис.
Хүнд даацын машин механизмаа хэрхэн газрын гүн рүү тээвэрлэдэг бол. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд таван босоо амтай байхаар төлөвлөжээ. Босоо ам нэг, хоёроор машин механизм, тоног төхөөрөмж хүн зөөвөрлөх зориулалттай. Босоо ам хоёр гэхэд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах хоёр лифт, үйлчилгээний нэг лифттэй.
Босоо ам хоёрын доторх байдал
Үйлчилгээний лифт нь есөн метрийн урт, гурван метрийн өргөнтэй. 60 тоннын даацтай учир хүнд даацын машин, томоохон техник төхөөрөмжийн нэг удаагийн үйлдлээр газрын гүнд буулгана. Хүн зөөвөрлөх лифт нь нэг удаад 300 хүн тээвэрлэх боломжтой. Босоо ам тав гэхэд зөвхөн агааржуулалтын зориулалттай.
Энэ бүхний эцэст хамгийн гол бахархах зүйл бол энэ бүтээн байгуулалтад Монголын мянга, мянган залуус гар бие оролцсон. Бүтээн байгуулалтын ажил зогссон хэдий ч далд уурхайд ажилладаг залуучууд өөрсдөө санаачлан уурхайн ханыг тороор бэхэлжээ. "Рио Тинто" группийн санхүү хариуцсан захирал Крис Линч далд уурхайг үзэхдээ энэхүү хананы бэхэлгээг хараад Монгол залуусыг санаачлагыг магтаж бусад далд уурхайд нэвтрүүлэхээр зүйл болсон гэдгийг дахин, дахин хэлсэн талаар Эндрью Хүүпер бидэнд ярьсан юм.
Бэхэлгээ хийсэн хана
Далд уурхайг үзээд Монгол залуусаар бахархаж байгаа тэр хэрээр харамсал төрснөө нуух юун. Та бүхний харж буй зураг бол биднийг далд уурхайд орох үед ажиллаж буй ажилтнуудын үнэмлэх.
Хэрвээ уурхайн бүтээн байгуулалт хэвийн ажиллаж байсан бол 146 ажилтан үнэмлэхээ үүдэнд үлдээх ёстой. 2013 оны наймдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсч ажилтай, орлоготой, хүсэл мөрөөдөлтэй байсан зуу, зуун залуус ажилгүй болсон. Хоёр жил гаруй хугацаанд далд уурхай эл хуль 10 орчим ажилтан машин механизмаа зэврэхээс хамгаалж тослох, бусад ажлыг хийж байгаа юм байна. "Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ гэдэг итгэлтэйгээр байнга бэлэн байгаа" гэдэг үгээр Эндрьв Хүүпер биднийг далд уурхайгаас үдсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||