- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын гүний 1,300 метрийн уурхайд аялсан "тэмдэглэл"
Ханбогдод энэ жил их цас унажээ. Биднийг очиход гадаа дунджаар -20
градусын хүйтэн байв. Говьд олон жил ажилласан хүмүүс ойрын хэдэн жилдээ
л ийм цас унаагүй гэцгээсэн юм.Оюу Толгойн олборлолтын талбайд Далд
уурхай руу ордог гурван ам бий. Эднийг нэг, хоёр, тавдугаар ам гэж
нэрлэнэ. Одоогоор нэгдүгээр амаар доош нэвтэрч байгаа аж.
Юун
түрүүнд бид гадуур өмсөж байсан өвлийн хувцаснуудаа тайлж, аюулгүй
ажиллагааны зааварчилгааны үеэр авсан хүчил төрөгчтэй хайрцаг, урдаа
чийдэнтэй каск зүүцгээсэн юм.
Зааварчилгааны
үеэр тус компани Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэгдүгээрт
тавьдаг нь тодорхой харагдаж байлаа. Энэ тухай "Оюу толгой” ХХК-ийн
Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Аюулгүй
ажиллагааг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүнд
чухалчлах зүйл байсаар байх бөгөөд бид энэ улиралд аюулгүй ажиллагааны
маш сайн үзүүлэлттэй, урьд урьдынхаас илүү бүтээмжтэй байж бодит ахиц
дэвшил гаргаж чадлаа” хэмээн онцолсон байна.
Тухайлбал
2015 оны гуравдугаар улирлын тайлангаас нь харахад компани аюулгүй
ажиллагааны маш сайн гүйцэтгэлтэй буюу сүүлийн есөн сард ажилласан
200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.31 байсан ажээ.
Газрын гүний аяллаа цааш үргэлжлүүлье...
Бид
Далд уурхай доош лифтээр бууж газрын гүний 1,300 метрт очлоо. Энэхүү
лифт нь секундэд 6 метр явах хурдтай, 26 хүний багтаамжтай аж. Лифтээр
зорчиход нэг талдаа дөрвөн минутын хугацаа зарцуулна.
Хөрсөн
дээр их хүйтэн байгаа ч Оюу Толгойн Далд уурхайн 1,300 метрийн гүнд +25
градусын дулаан байв. Мөн биднийг төсөөлж байснаас тэс өөр орчин угтан
авсан бөгөөд "газар доорх хот” гэж хэлмээр бүтээн байгуулалтын ажил
хийгдсэн байсныг хамгийн түрүүнд танд дуулгая. Гэхдээ энэ нь нийт малтах
ёстой 200 км тунелийн 16 км нь гэдгийг дурдах нь чухал.
Далд
уурхайд нэг удаадаа 146 хүн ажиллахаар тооцоолжээ. Хүчил төрөгчийг ч
энэ тоонд хүртээмжтэй байхаар шийдэж өгсөн гэдгийг Далд уурхайн
мэргэжилтэн бидэнд сонирхуулсан юм.
Мөн энэхүү уурхай бүрэн ашиглалтад орсноор үндсэн болон гэрээт нийлсэн 3,000 гаруй ажлын байр нэмэгдэж бий болох аж.
Харин
Монгол Улсад зургаан тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
гэдгийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс мэдээлээд байгаа. Мөн жилдээ 1.8
сая тонн зэсийн баяжмал экспортлох хүчин чадалтай уурхай болно.
ХОРОГДОХ БАЙР УУРХАЙН АЖИЛЧДАД ХАНГАЛТТАЙ БИЙ
Далд
уурхайд ороод бид хамгийн түрүүнд хорогдох байртай танилцлаа.
Мэргэжилтний онцолсноор энэхүү хорогдох байр нь уурхайн хамгийн чухал
зүйлсийг нэг бөгөөд ямар нэгэн байдлаар амьсгалахад хэцүү болох, гал
гарсан тохиолдолд хүмүүс энэ хорогдох байранд орох юм байна. Ингэснээр
уух устай, амьсгалах цэвэр агаартай байх боломжтой гэв.
Нэг доор 20 хүн зэрэг орох боломжтой ийм хорогдох байр Далд уурхайд ажиллаж байгаа нийт хүний тоонд хангалттай байгаа ажээ.
ДАЛД УУРХАЙН ХАНАНЫ БЭХЭЛГЭЭГ КРИС ЛИНЧ ӨНДРӨӨР ҮНЭЛЖЭЭ
Далд
уурхайн ханыг бэхлэх нь хамгийн чухал асуудал. Энэ ажлыг тодорхой
давтамжтайгаа хийдэг бөгөөд зурагт харагдаж байгаа метал торыг Монгол
залуус хийсэн байна.
Хамгийн сүүлд Рио Тинтогийн
Санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирал Крис Линч Далд уурхайд зочлохдоо
энэхүү ажлыг хараад дэлхийн хаана ч гологдохгүй, мэргэжлийн өндөр
түвшинд гүйцэтгэсэн байна гэдгийг тэмдэглэн хэлжээ.
Харин
Далд уурхайн дээд хэсэгт байрлах олон янзын трубанууд нь техникийн
үйлчилгээнийх. Үүгээр цахилгаан эрчим хүч, ус, агааржуулалтыг
зохицуулдаг юм байна.
ГАЗРЫН ГҮНИЙ ДАВСЫГ АМТАЛЖ ҮЗЭВ
Хойд
Хюго ордын Далд уурхай нь бусад далд уурхайтай харьцуулбал харьцангуй
хуурай аж. Биднийг явж байхад нэгэн сонирхолтой зүйл таарсан нь давсны
тогтоц байлаа.
Далд уурхайн энэ хэсэг чийглэг, устай. Хананд тогтсон давснаас гараараа авч долоож үзэхэд маш гашуун амтагдав.
АЖЛАА ХҮЛЭЭЖ БУЙ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ
Одоогоор
Далд уурхай түр зогсолттой байгааг энд сануулъя. Учир нь хувь
нийлүүлэгчдийн саналын зөрүүтэй асуудлаас болж 2013 оны наймдугаар
сараас зогсоосон билээ.
Түүнийг батлах мэт энд
зогсоо техник хэрэгслүүдийг зориулалтын тосоор тосолсон нь зэвэрч,
муудахаас хамгаалсан хэрэг байв. Уг нь ажил нь эхэлчих юм бол энд том
машины дуу хүнгэнэж, бүтээн байгуулалт үргэлжилнэ. Харамсалтай нь энэ
өдрийн хувьд 5-6 хүн л цэвэрлэгээ, арчилгааны ажил гүйцэтгэж байв.
Компани
энэ оны гуравдугаар улирлын тайландаа "Далд уурхайн бүтээн байгуулалтын
бэлтгэл ажил үргэлжилж байгаагийн зэрэгцээ ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын
тооцоог шинэчлэх ажил явагдаж байгаа ба 2016 оны нэгдүгээр улиралд
дуусгахаар төлөвлөж байна.Туркойз хилл ресурс 2016 оны хоёрдугаар
улирлын эхээр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх шийдвэр гаргана гэж
тооцоолсон. Төслийн санхүүжилтэнд 2015 оны эцэс гэхэд гарын үсэг зурна
гэж үзэж байгаа” хэмээн онцолжээ.
Тэдний
тооцоолсноор Далд уурхайн гэрээ, санхүүжилтийн асуудал энэ оны эцсээр
шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлбэл газрын гүний 1,300 метрт ачигч
машинуудын дуу хүнгэнэж, ажил ид үргэлжилнэ.
Үүгээр
ч зогсохгүй дэлхийд гайхагдах зэс, алтны орд Оюу Толгойн жинхэнэ үнэ
цэнэ хөрсөн дээрээ гарч ирж Монголын ард түмэнд өгөөжөө өгөх нь
дамжиггүй юм.
Бид Далд уурхай дахь аяллаа цаг
гаруй үргэлжүүлээд гарч ирлээ. Гадаа хасах 25 хэмийн хүйтэн байсан ч
сэтгэлд дулаахан. Учир нь Монголчууд түүхэнд бичигдэж, үр хойчоороо
бахархуулах нэгэн бүтээн байгуулалтын өмнө ЗОГСОЖ БАЙНА.
Газрын гүний 1,300 метрийн уурхайд аялсан "тэмдэглэл"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани