Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялагт шунасан "хүн сүрэг"

Баялагт шунасан "хүн сүрэг"

...Элсэн цөлийн тэртээд шуудай алт үүрсэн хоёр хүн төөрч будилж явж гэнэ. Авч явсан жаахан усаа гамнах гэж хичээх авч үл хүрэлцэнэ. Алтаа авч амьд үлдэх өчүүхэн хүслээр балга усны төлөө нэгийгээ хөнөөнө.
 
Амьд үлдсэн хүн сүүлийн хүчээ шавхан алсад мяралзах зэрэглээг далай хэмээн андуурч солиорох аж. Хатаж аргасан уруулдаа ганц дусал ч болов ус хүргэхийн төлөө шуудай алтаар худалдаж авах хүсэл нь талаар болж, тэрээр элсэн цөлдөө амь тавив. Хүний амийг аврах балга ус, шуудай алтнаас үнэтэй болох зовлонг бид амсахгүй юмсан.
 
БАЯЛГИЙН ТӨЛӨӨХ УЛАЙРАЛ
 
Монголчууд бид сүүлийн 25 жил зөвхөн баялагт л шунаж иржээ. "Оюу толгой", "Тавантолгой" тэргүүлсэн бусад баялгууд бидэнд олдоогүй бол?" гэж заримдаа харамсан боддог юм. Эдгээр баялгуудыг тойрсон шунал тачаал, улстөрийн хийрхэл, түүхийн дурсгалт олдворуудын тонолт, нинжа нарын ухаж сэглэсэн газар шороо, баялаг тойрсон хэрүүл хараал, хүмүүсийн амьдрал дахь баян ядуугийн ялгаа энэ бүхэн бидний амьдралын буруу үзэгдэл болон хувирчээ.
 
"Олон зүйлүүд сайн талаар өөрчлөгдөж байгаа" гэж тайвшраад ч, улстөр дэх хэрүүл тэмцэл, өшөө авалтуудыг зөвтгөн ойлгох гэж хичээгээд ч "Энэ бүхэн ерөөсөө биш байна" гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Аливаа үйлдлийн бодит үр дүн нь "хэр сайн тайлбарлахдаа" биш, хүмүүсийн амьдрал дээр энэ бүхэн хэрхэн сайнаар нөлөөлсөн бодит үзүүлэлт дээр л нотлогддог.
 
Учрыг нь ойлголгүй аясыг нь харж байсан бүхнээ өнөө цагт бодит байдал дээр анзаараад дүгнэх ахул:
-Ардчиллаас хойш Засгийн эрхийг ээлжлэн барьж байсан МАХН, МАН, АН-уудын эрх баригчид уул уурхайн баялгийн ашгийн хуваарилалт, "хэн нь илүү ашиг хүртэх вэ?" гэсэн сонирхол дээр өрсөлдөж байсан, одоо ч өрсөлдөж байгаа, цаашид ч өрсөлдсөөр байх бололтой. Тийм ч учраас улстөрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, уул уурхайг дагасан бизнесийн үйл ажиллагаатай хэт хутгалдсанаар улстөрийн албан тушаалыг "бизнес" болгон хувиргажээ. 
 
-Томоохон уул уурхайг Гадаадын Хөрөнгө Оруулалтын тусламжтайгаар үр дүнтэй ашиглаж ирсэн олон улсын жишгийн оронд, Төрийн оролцоог "ард түмэн" -ий нэрээр халхавчлан шургуулснаар үйл ажиллагааг нь "гацааж", өрийн сүлжээг бий болгож байна. Энэхүү "гацаа" нь монголчууд бидэнд уул уурхайг олон улсын жишгээр ашиглан алдаа оноон дээрээ суралцан хөгжих боломжийг хааж, хөрш зэргэлдээ бусад орнуудад бизнесийн өрсөлдөөний таатай боломж болгон хувиргаж байгаа төдийгүй, аажим аажмаар Монголын баялгийг "үнэ цэнэгүй" болгох аюул руу хөтөлж буй.
 
-Улс орны амьдралыг уул уурхайн баялгаас хэт хамааралтай болгосны уршгаар, эдийн засгийн өсөлт бууралт нь дэлхий дахин дахь түүхий эдийн өсөлт бууралтаас хамааран хэлбэлзэх боллоо. Бид үйлдвэрлэгч байхаа больж, газрын баялгийг түүхийгээр хямд үнээр гадагшаа гарган борлуулахыг л эрмэлзэж байна. Зөвхөн уул уурхайн баялагт дулдуйдсан өрөөсгөл бодлогын уршгаар, хөгжиж болох бусад салбрууд үндсэндээ зогсонги байдалд оржээ. Энэ нь ажилгүйдэл, ядуурлын нэгэн шалтгаан болон хувирч буй.  
 
-Ард олон нийтийг "баялгийн хувь" хэмээх судалгаагүй амлалтаар "горьдоож", өөртөө итгэх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжуудад тодорхой хэмжээгээр саад болж байна. Хамгийн чухал салбар болох боловсролын салбартаа шинэчлэл хийж чадахгүй, олон нийтийг боловсруулах талаар анхаарахгүй байгаагийн уршгаар "мэдлэг" бус "мухар сүсэг" давамгайлж байна. Сүүлийн жилүүдэд "Эх орон худалдагдаж байгаа тухай", "Эх оронгүй болж байгаа тухай" айдас төрүүлэм, түгшүүртэй мэдээллүүдээр олон нийтийн бухимдлыг дэвэргэж, итгэлийг алдагдуулах боллоо. 
 
НАМ ТӨВТЭЙ ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ:
 
Бид энэ бүхний бурууг хувь хүмүүсээс хайсаар уджээ. Нийтлэгээр ажиглах юм бол сүүлийн 25 жилд улс орны тэргүүнээр ажиллаж асан бүх Ерөнхийлэгчид, бүх намуудын дарга нар, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын сайдууд бүгдээрээ "муу хүмүүс". Эцэстээ улстөрд орсон бүх хүмүүсийг "хулгайч, луйварчин" гэж нэрлэн үзэн ядацгаах боллоо. "Чингис хаан"-ыг дахин төрүүлэх, тодруулах, хүсэмжлэх хөдөлгөөн одоо хэр намжихгүй байсаар.
 
"Ерөнхийлэгчийн засаглал", "Путин шиг удирдагч"-ийн мөрөөдөл ч шинээр гарч ирсээр. "Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажих" үлгэр лугаа бид санаашран мөрөөдсөөр л сууцгаана. Энэ бүхний ард "Хүлэг сайн баатар" эрийн ачаар "Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй дарс залгилж" жаран жил жаргаж, наян жил найрлах нууцхан хүсэл, төсөөлөл ч бас бий. Бид нэг зүйлийг, энэ бүхэн бидний бий болгосон тогтолцоонд байгааг анзаарахгүй байгаа.
 
Бидний сүүлийн 25 жилд бий болгосон буруу тогтолцоо нь "Хичнээн сайн хүнийг сонгоод ч "адилдаа адил, годилдоо годил" болгоод байгаагийн үндсэн шалтгаан. Бид энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй. Эс тэгвэл "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" байсаар л байх болно. 
 
1. Намууд бүхний дээр гарчээ. УИХ-д сонгогдох эрхээ авах гэж намын удирдлагадаа зусардан хандив өгч, эрх мэдэлд хүрсэн хойноо "намаа санхүүүжүүлэх үүрэг" ээр авилгалын сүлжээг үүсгэн, "намын бодлого"-д захирагдан шийдвэр гаргаж, намын эрх ашгийн төлөө сайн муу бүхнийг л үйлдэж буй.
 
Тийм ч учраас намын дарга болно гэдэг улс орны дарга болно гэж ойлгож түүний төлөө "орондоо орох завгүй, хөнжилдөө хөрвөөх завгүй" тэмцэлдэж байна. Бурууг хийвэл өмөөрч хамгаалах намтай байх гэдэг, хууль зөрчвөл өршөөж уучлах намтай байх гэдэг, хулгайг хамтдаа хийж болох намтай байх гэдэг эрх мэдэлд горилогчдийн "нэр төрийн хэрэг" болж байна. 
 
2. Өөрсдийгөө "төлөвшсөн", "төлөвшиж байгаа", "төлөвших ирээдүйтэй" гэж тооцдог хэдэн намууд улс орны эрх ашиг дээр бус өөрсдийн намуудын эрх ашиг дээр нэгдэж, бас салж байгаа. Тэдний эрх ашиг нь  "мөнгөн дээр тогтсон эрх мэдэл". Хэн нь илүү мөнгөтэй, эрх мэдэлтэй байх вэ? гэдэг бол тэдний өрсөлдөөний шалтгаан. Эрх мэдэл болон мөнгөний хэмжээ ихсэх хэрээр тэдний тэмцэл улам улмаар ширүүсч, эцэстээ "өшөө авалт" болон хувирч буй нь нууц биш.
 
Өрсөлдөөн, өшөө авалт гаарах үйлдэл нь намуудын гэхээсээ хувь хүмүүсийн буюу намуудын удирдлагуудын зөрчил болон хувирч байна. Энэ нь нийгэмд болон жирийн иргэдэд маш муугаар нөлөөлж байгааг бид мэдэрч байна. 
 
3. Засгийн эрхийг авч буй намуудын удирдлагууд эрх мэдлийг хуваарилж буй учраас нам доторхи хагарал зөрчилдөөн жилээс жилд даамжирч буй. Сонгуульд "намын жагсаалтаар" орох, шийдвэр гаргах албан тушаалуудад томилогдох томилгоо бүхэн зөвхөн мөнгөөр хэмжигдэж буй нь ил болон далд хэлбрээр шударга бус зөрчилдөөн, хуйвалдах, "хор найруулах" зэрэг ялзралыг бий болгож байна.
 
Ихэнх намууд ийм шалтгаанаар задрах, бутрах байдалд хүрээд байгаа хэдий ч олон жил нэршсэн намуудын "бренд" нэр аргамжаа нь болж буй. Намуудын доторхи ийм "идээ бээр" нь намуудын хүрээнээс хальж нийгэм даяар "бохир ус" болон урсч буй нь гамшигтай. Орон нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтанд ч энэ "бохир ус" нөлөөлсөөр л байгаа. 
 
ХҮНИЙ ХӨГЖИЛ:
 
Бид энэ олон жил "хүний хөгжил" буюу өөрсдийнхөө тухай огт мартаж орхижээ. Зөвхөн баялагт шунаж, мөнгийг шүтэж, эрх мэдэлтнүүдэд зусардаж, намуудад хуваагдаж, мухар сүсэгт автсаар бид өөрсдөө "хүн сүрэг" болон хувирахад ойрхон болж байна. Бид зөвхөн бусдыг шүүмжилж, үзэн ядаж, өөр хоорондоо цэцэрхэн маргалдаж, өөрийгөө зовоолгүй амар аргаар баяжихыг мөрөөдсөөр л сууна.
 
Ид шидийг хүлээж, мухар сүсгээр бүх зүйлд хандан өөрсдийн үнэ цэнээ итгэл найдвартайгаа хамтад өдөр өдрөөр гээсээр буй. Бид нэг зүйлийг "Бүх зүйл өөр хэнээс ч биш, бас ид шидээс ч биш, зөвхөн биднээс хамаарах болно" гэдгийг мартаад байна. Алив улс орны хөгжил хүн бүрийн хөгжил дэвшлээс шууд хамаардаг. Заавал УИХ-д сонгогдолгүйгээр хүн бүхэн өөрсдийн хийж чадах зүйлээ дор бүрнээ маш сайнаар хийж гүйцэтгээд байх нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа сайн хувь нэмэр гэдгийг бид ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.
 
Бидний заавал дагаж мөрдөх учиртай хууль дүрэм журмууд нь таны эрх ашгийг бусдын эрх ашигтай хамтад нь зохицуулж байгаа гэдгийг бид өөрсдөө ухамсарлахгүй байна. Уул уурхай биш бид өөрсдөө Монголын баялаг нь гэдгээ ухаарах цаг нь болжээ.
 
-Засгийн газар бидэнд бэлэн мөнгө өгч тэжээн халамжлагч биш, бидний өөрсдийгөө хөгжүүлэх өөрсдийн чадвар боломжоороо сайхан амьдрах боломжуудыг бий болгох үүрэгтэй. Тийм ч учраас тэд бидний суралцаж, ажиллаж, амьдрах бүх боломжийг стандартаар тогтоон хуульчилж, түүнийгээ хэрэгжүүлж, хянаж байх учиртай. Бид үүнийг л эрх баригчдаас шаардаж, хянаж байх ёстой юм шүү дээ. 
 
-Бид эрхээ эдлэхээс гадна үүргээ заавал биелүүлж байх ёстой. Бид ажил хийн татвараа хуулийн дагуу төлж, бусдыг хүндэтгэн харьцаж, бусдын хөдөлмөр зүтгэлийг заавал үнэлж, хүндэлж байх учиртай. Олон нийтийн газар биеэ зөв авч явахаас эхлээд хогоо хогийн саванд хийх, автомашинаар уур уцаар бухимдалгүй зорчих, өөрийн гэр бүлээ сайнаар авч явах, үр хүүхдээ үлгэр жишээчээр хүмүүжүүлэх бүхэн нь бидний хэнтэй ч барьцахгүй үүрэг.
 
-Улстөрд хийрхэж бус "Үндсэн хууль"д заасан эрхийнхээ дагуу сонгуульд саналаа өгч оролцох ёстой. Таны сонголт таны амьдралын хэмнэлд нөлөөлнө гэдгийг ухамсарлаж зөв сонголт хийх учиртай. Тийм ч учраас бид их зүйл уншиж, олон зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, нийгмийн амьдралд болж буй сайн муу үзэгдлүүдийг анзаарч байх хэрэгтэй болдог. Буруу сонголтынхоо төлөө дараа нь хичнээн бухимдавч сонгуулийн хугацаанд засч залруулж чаддаггүй. 
 
-Таны ухамсар, хүмүүжил, төлөвшил нь таны л баялаг. Тэгэхээр та өөрийгөө хөгжүүлэх талаар санаа тавих учиртай. Ямар мэргэжил эзэмшиж, хаана яаж ажиллаж, ямар цалин хөлс авч яаж амьдрах нь таны л сонголт. Өөртөө бий болгосон таны баялгийг хэн ч булааж хулгайлж авч чадахгүй болохоор бүх зүйл зөвхөн танаас л шалтгаалдаг. "Сайн явах санааных, муу явах заяаных" гэдэг ч, таны хэн болох нь таны л асуудал. Үүнийг хэнд ч найдаж, хэнтэй ч хуваах боломжгүй.
 
...Хүний хөгжлийн талаар умартан зөвхөн баялагт шунасан Монголын нийгмийн буруу тогтолцоо нь улстөрчдийн хүрээнээс хальж, эгэл жирийн иргэдийн амьдралд ч муугаар нөлөөлж буйг бид анзаарч байгаа.
 
Материаллаг зүйлд хэт автсан бидний сэтгэлгээ, "мөнгөөр бүхнийг шийдэж болно" гэсэн буруу муу итгэл үнэмшил,  өөрийн хувь заяагаа даатгасан мухар сүсэг бүхэн нь өдгөө монголчуудын оюун санааны үнэ цэнийг бууруулж, өөртөө хүндэтгэлгүй хандах хандлагыг бий болгож байна. Эрдэм мэдлэгийг дорд үзэн их мөнгийг эрхэмд үзэх үзэл нь хүмүүсийн оюун сэтгэлгээ, авьяас чадвар, бүтээлч чанараа хөгжүүлэхэд саад болж буй.
 
Харин энэ бүхний эсрэг өөрсдийн боломж чадлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг залуусын үе бий болж байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч бид "Хүний хөгжил" руу анхаарлаа хандуулах л болно. Тэр цагт уул уурхай биш, монгол хүмүүс бид  өөрсдөө Монголын баялаг болон хувирах болно. Үүнээс өөр сонголт бий гэж үү? бидэнд. 
 
БАЛГА УС ШУУДАЙ АЛТНЫ ҮНЭТЭЙ ҮНЭТЭЙ ТЭНЦЭХИЙН ЦАГТ БИД УХААРАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ? 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах              
2015-11-25
Баялагт шунасан "хүн сүрэг"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:48
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани