- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс байцаанаас хямдхан болчихлоо, одоо хэрхэх вэ
Австралид үер болоход Монголын нүүрс үнэд орсон юм гэх таагүй
тодорхойлолт уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарыг дагалддаг
нь нууц биш. Хатуухан хэлэхэд, Монголын нүүрс үнэд орсон шалтгаан энэ
байсан нь худлаа биш гэдгийг нуугаад яах вэ. Нөгөө талаар дэлхийн
том компанийн сонирхол Монгол Улсыг хараалж эхэлснээс хойш буюу 2011
оноос эхлэн бид дэлхийн зах зээл дээр хэсэгтээ л "оодорч” давхисан.
Уул уурхайгаас манай улсын эдийн засгийн салбар 90 гаруй хувиар
хараат болж, 2014 оны байдлаар уул уурхай ДНБ-ий 10 гаруй хувийг
бүрдүүлж байна. Тэгсэн атлаа, ажиллах хүчний дөнгөж дөрөвхөн хувийг уул
уурхайн салбарын ажиллах хүчин бүрдүүлж байгаа юм. Рио Тинтогийн ашиг
сонирхол Оюутолгойг чиглэсэн цагаас уул уурхайн хөрөнгө оруулалт эрс
нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч цойлж байв. Том компанийг дагасан жижиг хөрөнгө оруулагчид тэр үед л хэсэгхэн зуур манайхыг сонирхсон. Харамсалтай
нь энэ сайхан цаг үе удаан үргэлжилсэнгүй. Гуравхан жил л бид
нүүрсээрээ тансаглаж, зэсийн хөрөнгө оруулалтаараа бэлэн мөнгө тарааж
баярхав.
Гурван жилийн тансаглал гэнэтхэн л нэг өдөр хаагдаж, Монголын эдийн засгийн шоконд оруулсан нь гадаад, дотоод хоёр шалтгаантай байжээ. Дотоод шалтгааны талаар хэвлэл олон зуун удаа хөндлөө. Нэгдүгээрт, хууль эрхзүйн тогтворгүй орчин, улс төрийн тогтворгүй байдлаасаа болж бид Монголыг сонирхож байсан гадны хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан. Одоо дуудаж, уриад ч тэд ирэхгүй байна. Ирэхийг ч хүсэхгүй болсон. Гацуурт, Тавантолгой, Оюутолгой гурав хэл амгүй ажлаа эхлүүлсний дараа магадгүй гомдсон нэг нь эргэж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ гурван ордын хувь заяанаас маш олон зүйл шалтгаалах болоод байна, өнөөдөр. Нөгөө талаар том компанийн эрх ашигт үйлчилсэн хэсэг бүлэг Монголын хуулийг гуйвуулан ашиглаж, улмаар шүүх цагдаагийн хаалга татах болсон нь уул уурхайн хөрөнгө оруулалт буурахад чухал нөлөө үзүүлжээ.
Үүнийг 106 хууль бус лиценз, "Саусгоби Сэндс” компанийн Жастин Капла нарын хэргээр төлөөлүүлэн ойлгож болно. Хамгийн чухал нь төрийн тогтворгүй байдал л юу юунаас илүүтэй уул уурхай моодноос гарахад нөлөөлсөн гэхэд хэтийдэхгүй. Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнесмэн "Монгол Улсын Засгийн газартай ажил яриад хэрэггүй. Тэрний чинь цаана гурван том толгой, 76 их мэдэгч байдаг юм. Хөрөнгө оруулалтын гэрээ чинь хамгийн багадаа л сарын дараа Засгийн газар дээр яригдана. Харин MSC ч юм уу, нэг том компанийн эзэнтэй бизнес ярь. Маргааш нь тэр асуудал чинь Засгийн газраар яригддаг юм” хэмээн хэлж байсан гэдэг. Уул уурхайг дагасан асар том бизнесийн шунал, хүсэл, баялагт эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн зөрчилдөөн Монголын уул уурхайг моодноос гарахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн нь эндээс харагдаж байгаа юм.
Оюутолгойн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байсан тэр үед бүтээгдэхүүний цэвэр татвар, үйлдвэрлэл гээд бүх зүйл өсч байсан. Ам.долларын ханш ч тогтвортой, дээр хэлсэнчлэн бэлэн мөнгө иргэддээ тараатлаа бид баяжсан. Гэвч энэ бүхэн зүгээр хөөсөрсөн өсөлт байсныг өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн хямрал харууллаа. Саяхан нэгэн эдийн засагчтай ярилцаж суухад "Монголын нүүрс байцаанаас хямдхан боллоо. Тээвэрлэлтийн зардал ороогүй нүүрсний үнэ нэг бургерын үнээс ч хямдхан байна” хэмээн ярив. Байцаа хөнгөн, нүүрс хүнд гэдэг утгаараа харьцуулж боломгүй хоёр жишээ ч өнөөдөр нэг тонн нүүрсний экспортын үнэ 33 ам.доллар байгаа.
Нэг кг байцаа 1488 төгрөг, харин нэг шуудай нүүрсийг энэ оны аравдугаар сарын байдлаар 2225 төгрөгтэй байна гээд тооцоод үзэхэд л хэтийдсэн харьцуулалт боловч үнэн амьдралаас хол зөрөхгүй байгаа юм. Нэг тонн байцааны үнэ 2.1 тонн нүүрсний үнэтэй тэнцэж байгаа гэх. Тээвэрлэлтийн өртгөө шингээгээгүй нүүрсний үнэ уурхайн аман дээрээ найм орчим ам.доллар. Харин нэг бургер 10 ам.доллар байгаа гээд тооцоод үзэхээр хүнсний ногооноос ч хямдхан үнэтэй болсон нь тодорхой байгаа юм. Статистик тоон мэдээллээс харахад 2011 оны үед 27 сая тонн нүүрс Монгол Улс экспортод гаргаж байсан бол одоо энэ тоо 50 гаруй хувиар буурч одоо дөнгөж 10 гаруй сая тонн буюу 2015 оны аравдугаар сарын байдлаар нүүрсний үнийн индекс 3.4 дахин буурчээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгаж байгаа нь алт. Алтны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор баталсан хуулийн үр дүнд 15.7 тонн алтыг өнгөрсөн онд Төв банкинд иргэд тушаасан байна.
Үүнээс 10.9 тонныг нь экспортолж, Төв банкны нөөцөд 4.9 тонн алт байгаа гэсэн мэдээлэл байна. Нүүрстэй яг адилхан зэсийн үнэ ч дэлхийн зах зээл дээр унаж буй. Эдийн засагчдын тооцоолж буйгаар ирэх таван жилд Хятад хөрөнгө оруулалтын орчноо хязгаарлах, бага худалдан авалт хийх, аж үйлдвэрийн салбараа өмнөх шигээ хурдтай бус бага хурдаар урагшлуулна гэсэн бодлого барьж байгаа юм билээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжиж хөрөнгө оруулалтын орчноо хоёр жилийн өмнөөс хязгаарлаж эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гадаад шалтгааны нэг нь энэ байлаа. Монголын түүхий эдийн гол нийлүүлэгч улсын худалдан авалт буурсан шалтгаантай зэрэгцэн дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт ч биднийг хоёр дахь том шоконд оруулсан. Үндсэндээ түүхий эдийн огцом уналт, дотоодын улс төрийн шалтгаан монголын эдийн засгийн гол тэжээгч амин судсыг тасалчихлаа.
Цаашдаа ч энэ нөхцөл байдал хэвээр үргэлжлэх нь тодорхой байгаа. Нөгөө талаар дэлхийн улс орнууд нефть, нүүрс зэргээс татгалзах чиглэл рүү илүүтэй анхаарал хандуулж эхэллээ. Сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчийг ашиглах том том нээлтүүд дэлхий дахинд хийгдэж байна. Зарим улс орнууд нар, салхины эрчим хүчээр дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ 70 хүртэл хувиар хангаж байгаа. Бидний хөрш БНХАУ гэхэд л 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого баримталж эхэлсэн байна. Япон, АНУ зэрэг том улс орнууд нүүрсний станциудад олгодог зээлээ бүрэн зогсоож, харин сэргээгдэх эрчим хүчний төсөл, станцыг дэмжиж зээл олгож эхэлсэн бөгөөд бусад улс орнуудыг ч уриалж эхэлсэн аж.
Тэгэхээр, 10 жилийн дараа гэхэд л Монгол Улсын нүүрс зэс ширхэг төмсний ч үнэ хүрэхгүй болох эрсдэл бий болчихоод байна. Муу амласан хэрэг биш. Төсвийн төслийг улстөрчид хэлэлцэхдээ нефть барих үйлдвэрийн мөнгөө хасчихлаа.Тэд стратегийн ач холбогдолтой том асуудалд биш маргаашийн сонгуулиа бодож төрийн далбааны өдөрлөг тэмдэглэх асуудлыг нефтийн үйлдвэр барихаас илүү чухал гэж үзсэн нь эмгэнэлтэй. Маргаашаас л цаг алдахгүй барьж эхлэхгүй л бол тун удахгүй л бидний "хар алт” ямар ч үнэ цэнэгүй болох нь. Ухаандаа улстөрчид дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ уналаа. Манайд буулга хэмээн хэдэн импортлогч компаниа дарамталж суухын оронд "Үнэ унаад байна. Энэ ер нь юу болов. Бид өнөөдөр л үйлдвэрээр барихгүй бол маргааш хожигдох вий” хэмээн ярьж байх учиртай.
Нүүрс, зэсийн үнэ маргааш сэргэж эргээд супер цикль бий болно гэж
хүлээгээд ч хэрэггүй. Бид хоцрох вий, улстөрчид өө. 60 жилийн дараа
ашгийг нь авна гэсэн хөрөнгө оруулалтын гэнэн гэрээ хийж өөрсдийгөө хуурч суухын оронд стратегийн 15 ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа эхлүүлээч. Бургерын
үнэтэй нүүрс маань удахгүй шороо болж хувирах нь. Маргааш Австралид
дахин үер болж, Оросын нефть ширгэж дуусдаггүй л юм бол өнөө маргаашгүй
хөрөнгө оруулагч ороод ирнэ. Бид урилга явуулсан. Очиж
гуйсан гэх дэмий яриагаа одоо больсон нь дээр. Уриад ирчихдэг байсан
бол өнөөдөр татварын орчин нь тавгүйтэн хувийн хэвшлээ дарамталж,
Засгийн газар мөнгөгүй болохдоо иргэдийнхээ цалингаас хомсолж, эмнэлэг
сургуулийн барилгаа царцааж, төрийн хэдэн агентлагаа салгаж нийлүүлж
"зугаацахгүй” байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
Нүүрс байцаанаас хямдхан болчихлоо, одоо хэрхэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани