Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр толгойн хараал

Хоёр толгойн хараал

 

Монголчууд Оюу толгой, Таван толгойн буянг хүртэнэ гэж мөн ч олон жил алгаа үрчин хүлээлээ. Бөөн мөнгө орж ирнэ, удахгүй баяжина, янзтай сайхан амьдарна гээд л. Гэвч бид өдийг хүртэл буяныг нь биш хэрүүл хараал хоёрыг нь хүртсээр цөхрөнгөө барж байна. Энэ хоёр толгой нээгдээгүй бол дээр байсан юм гэж захын хүн хэлж байна. Ингэтлээ бид хараалд нь өртөж цөхөрчээ. Магад ч үгүй, энэ хоёр толгой нээгдээгүй байсан бол төр нь төвшин, түмэн олон маань амгалан тайван амьдрах байж дээ.

Оюу толгойн ордыг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой. 6,45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй. Энэ нь манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй гэдэг. Таван толгойн нүүрсний ордын нөөц нь 6.5 тэрбум тонн, үүний гуравны нэг нь коксжих нүүрс юм. Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Чанараараа Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс давуу гэж үнэлдэг.

Асар их нөөцтэй энэ их баялгийг бид ашиглаж чадахгүй байгаа нь монголчуудад эд баялаг зохихгүй байна гэсэн үг. Яагаад бидний гэдсэнд шар тос үл зохино вэ. Учир нь бид олон зуун жил ядуу дорой амьдарч иржээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялахаас өмнө Манжийн дарлалд 200 гаруй жил амьдарсан. Юун сэхэж баяжих, сөнөчихөлгүй яаж мэнд даван туулсан юм. 1921 оны ардын хувьсгалын дараагийн жилүүдэд сүм хийдийн хөрөнгийг хураасан л гэдэг. Одоо байгааг нь харж байхад хэдэн малаас өөр зүйл ховор л байсан бололтой. Сайндаа л хэдэн алтан зоос, мөнгөн ембүү тэргүүтэй мал хураагаа биз. Дараа нь байгаа жаахан зүйлээ цэрэг зэвсгийн төлбөр, дайны бэлэг сэлтэд өгөөд барсан. Бидэнд үндсэн хөрөнгө малаас өөр зүйл байсангүй. Мал нь одоотой харьцуулахад тун бага. Хоёр том орон биднийг үндсэн хөрөнгөтэй байлгахыг ч хүсээгүй нь тодорхой юм.

Нөгөөтэйгүүр социализ­мын үед хүн бүр, айл өрх болгон яг адилхан нэг түвшинд ядруухан амьдарч байв. Адилхан хувцас өмсөж, ав адилхан амьдарч, жаахан илүү гарсан нэгнийгээ үзэн ядаж, шийтгэж, тэгшитгэж байлаа. Тэд ёс төргүй, нүгэл хилэнц, үйлийн үр, хойд урд насны тухай ойлголтгүй амьдарч ирсэн. Тийм л ёс суртахуунгүй, увайгүй гуйлгачид зах зээлд хөл тавьцгаасан юм. Тэр хүмүүсийн төлөөлөл төрд гарч, одоо жаахан мөнгөтэй болчихсон тэнд сууж байна.

Ийм улсад, энэ цаг үед хоёр том толгой нээгдсэн нь хараал дагуулж ирлээ. Их мөнгө, эд баялаг Монгол Улсад шууд л хараал болон тусаж байна. Улстөрчид "манай бүлэглэл авахгүй бол танайх авахгүй, танайх авахгүй бол хэн ч авахгүй” гэсэн увайгүй үзлээр хоорондоо үзэж тарж байна.

Монгол жижигхэн орон. Жижиг орны зовлон маш их юм. Хүн ам ихтэй улс оронд бичиг үсэгт дөнгүүр нэг хэсэг нь улс төрөө хийгээд, нөгөө хэсэг нь үйлдвэрлэгч болж эдийн засгаа өсгөөд явж байдаг. Бүүр нөгөө нэг хэсэг нь мафийн бүлэглэл тэргүүлээд явж байх жишээ­тэй. Тэгэхэд манайд нэг хэ­сэг хүн улс төрд гарч ир­дэг. Тэд улс төрөөс гадна бизнесээ ч хийнэ, мафиа ч толгойлно. Хоорондоо ялгарч гарч чаддаггүй, одоо бол бүр өнгөрсөн биз. Монголын төрд байгаа бүлэглэлүүдийг хараарай. Улс төрийн бүлэглэл үү, эдийн засгийнх уу, мафийн бүлэглэл үү гэдгийг хэн ч ялгаж чадахгүй, танигдахаа больсон.

Энэ бүхний үр дүнг хар даа. Шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч бүсгүйн үхэл дээрх бүлэглэлүүдтэй холбоотой. Шүүмжлүүлсэн нэг нь шоронд хийнэ, ална тална гэж айлгаж сүрдүүлнэ. Нөгөө хэсэг нь сайн байна энэ тэр гэж хөөргөнө. Сэтгэл санааны ачаалал, хар бараан зүгийн дарамт зэрэг зэрэг нөлөөлж хүнийг үгүй хийж байгаагийн жишээ энэ. Тэр Монголын шударга сэтгүүлчдийн нэг байсан юм. Монголын нийгэмд хортой, муу муухай бүхнийг мэддэг байсан юм.

Монголын төрд байгаа бүлэглэлүүд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Африкийн орнуудаас ямар ч ялгаагүйгээр төр засгийг хоёр хувааж, үгэн дайн хийж байна. Эцсийн дүнд үүнээс үгүйрэл хоосрол, үхэл хагацал, боолчлол, колоничлолоос өөр юу ч гарахгүй. Тэдний хэлэх, түрий барих дуртай ард түмнийх нь амьдрал тартагтаа тулж, эдийн засаг таг зогссон байна, өнөөдөр. Гуйвтлаа ядарсан байна шүү, энгийн олон түмэн чинь. Төр барьж байгаа бүлэглэлүүдэд ард түмний амьдрал огт хамаагүй гэдгийг тэд олон жилийнхээ үйлдлээр баталж байна.

Одоо бид юунд найдах вэ. Ард түмний мэргэн ухаанд л найдахаас өөр арга байхгүй.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь сэтгүүлч бүр шударга үнэн, зөв зүйтэй бүхнийг мэдэрч дэмжин, хариуцлагатай байх бас нэгэн гарц харагдаж байна даа.

Эх сурвалж: 

Хоёр толгойн хараал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани