- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Ганболд: Ондоо багтаад Оюутолгойг хөдөлгөнө
"Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс Оюутолгой” компанийн захиралД.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын эдийн засаг хүндэрсэнд Оюутолгойн далд уурхайн ажил зогссон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, энэ төслийн хувь заяа хөрөнгө оруулагчдад нэлээд хүлээлт үүсгээд байна. Оюутолгойн уурхайн ажил хэзээ эхлэх вэ?
-Аль тавдугаар сард болсон Дубайн хэлэлцээрээс хойш тодорхой түвшинд асуудлаа цэгцэлж, төслийн ажлыг сэргээж эхэлсэн. Хоёр гаруй жил маргалдаж, цаг алдсанаас болоод маш их гарз хохирол учирсныг хүн бүр мэдэж байгаа. Дубайн хэлэлцээрээс хойш Оюутолгойн уурхайн II шатны ажлыг эхлүүлэх бүх ажил бэлэн болоод байна. Энэ сарын сүүлчээр юм уу, ирэх сарын эхээр Рио тинто групп дэлхийн томоохон банкуудтай тохиролцож, гэрээ байгуулж 4-6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийн асуудлаа шийдэх ёстой. Үүний дараа бүтээн байгуулалтын бүх ажлыг эхлүүлэхээр бэлтгээд байна.
-Дубайн хэлэлцээр гэгчийг зарим улстөрч тайлбарлахдаа "Монголын газар нутгийг барьцаалаад Рио тинто групп дэлхийн банкуудаас зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн нууц гэрээ” гэж нэрлээд байгаа шүү дээ?
-Монгол Улс өнөөдөр ардчилсан үзэлтэй, ардчилсан төрийн зохион байгуулалттай учир ямар ч хүн өөрийн үзэл бодлыг буруу ч, зөв ч дүгнэлтийн үндсэн дээр тайлбарлах эрхтэй. Түүний дотор улстөрчид багтаж байгаа шүү дээ. Тэр дүгнэлт нь буруу ч байсан зөв ч байсан илэрхийлэх эрх нь ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон учир улстөрчид цагаан өнгийг ягаан, хар болгож хэлэх нь нээлттэй асуудал. Гагцхүү олон жилийн дараа хэний урьдчилсан дүгнэлт, таамаг зөв байсан бэ гэдэг нь аандаа харагдана гэж бодож байна. Хамгийн гол нь газар нутгийн дор байгаа энэ баялгийг ашиглах эрхийг аль 2010 онд УИХ-аар гаргасан шийдвэрийн дагуу Оюутолгой компанид өгчихсөн шүү дээ. Тэгээд одоо юу яриад байгаа юм бэ. Энэ ордыг 5 жилийн өмнө авсан компани яаж ажиллах, хэнтэй түншлэх вэ гэдгээ өөрсдөө шийдэх учиртай. Тухайн компанийн эрхийн асуудал биз дээ. Гэрээндээ ч ингэж заасан байгаа. Энэ ажлыг л өнөөдөр үргэлжлүүлж байгаа шүү дээ. Хэтэрхий дэмий улстөржөөд, мэдэх, мэдэхгүй хүмүүс нь энэ асуудалд оролцсоноос болоод бүхэл бүтэн 2 жилийг ямарч үр дүнгүй алдлаа. Цаг хугацаанаас гадна маш их хөрөнгийг Монгол Улс ч, Рио тинто ч алдсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэчнээн олон хүн ажилтай, цалинтай байх байсан. Хэчнээн их мөнгө татвар нэрээр Монгол Улсын төсөвт орж ирэх байсан гээд бодоод үз л дээ. Өнөөдөр дэлхийн бүх жижиг улс орон хөрөнгийн төлөө өрсөлдөж зах зээлийг булаацалдаж байхад үнэн нь мэдэгдэхгүй яриа, улстөржилтөөс болж цаг алдаж байгаа нь дэндүү харамсалтай.
-Анхы хөрөнгө оруулалт шалтгаангүйгээр өссөнийг "Оюутолгой" ХХК-ийн Монгол талыг хариуцсан ТУЗ-ийн гишүүд тайлбарлаж чадахгүй байгаагаас болоод цаг алдсан гээд байгаа биз дээ?
-Тайлбарлаж чадахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тайлбарлаж чадахгүй байгаа юм огтхон ч байхгүй. Бүх зүйл үндэслэлтэй, шалтгаантай байгаа. Зардал хэтэрсэн нь үнэн. Ийм үйл явдал бүх салбарт тохиоддог ердийн л үзэгдэл. Айл бүрт ч тохиолддог л асуудал. Тооцоолоогүй зардал гарах нөхцөл байдаг л шүү дээ. Бодитой юм хийдэг хүмүүс бүгд л үүнийг мэднэ. Харин юу ч хийж, бүтээж үзээгүй таны яриад байгаа зарим нэг улстөрч буюу популистууд үүнийг мэдэхгүй учир тэж яриад байгаа юм. Зардал хэтрэх бол байх л үзэгдэл. Ийм байхад хөөнө тууна, ална хядна гэж ярих нь зохисгүй асуудал. Бид өнөөдөр хөрөнгө оруулагчидтайгаа учраа олсон учир цаашаа явах бололцоотой болсон.
-Оюутолгой төслийг хөдөлгөчихөөр энэ байдлыг харзнаж байсан хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж эхэлнэ гэсэн таамаглалыг мэргэжлийнхэн өгч байгаа. Таны хувьд?
-Мэдээж хөрөнгө оруулагчдад том урилга өгч байгаа дохио болно. Өнөөдөр 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулчихсан байгаа энэ төслийг бид зогсоох юм бол өөр ямар компани манайд орж ирэх юм бэ. Манай зарим улстөрч атга элс хүмүүсийн нүд рүү цацчихаад цаана нь байгаа уулыг харуулахгүй байна шүү дээ. Ойрын 4,5 жилийн дотор 4-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөлд оруулах гээд байна. Жил бүр 1-ээс доошгүй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг ямар үр дүнтэй байдгийг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжаар л хэмжчихэд болно. Бид хугацааалдах тусам Монгол Улсыг хэн ч тоохгүй болно. Тиймээс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, тордох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||