- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зуржээ
Аж үйлдвэрийн сайдын Европын зарим оронд
ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд
найрамдах Чех улсад ажиллалаа.
Ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах ёстой гэв
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзлаа. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.
Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар мөн дурьдсан юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Чех улсаас тоног төхөөрөмж технологи Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан юм.
Түүнчлэн Чех улсаас Монгол Улстай уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Чех улсын компаниуд Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийллээ.
Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт болсон төдийгүй ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.
Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсад ажиллах үеэрээ Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох "Нutni prjekct fruder-mister” ХХК, "Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. Үйлдвэртэй танилцах үеэр Монгол Улсын "Нью Эко энержи” ХХК Чех улсын "Нutni prjekct fruder-mister” компани "ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт хөрөнгө оруулалт 160 сая евро бөгөөд үүний 130-150 сая еврог "ЧКД энержи” компани гаргах юм.
Чехийн Экспорт банкны удирдлагуудтай уулзлаа
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чехийн Экспорт банкны захирал Карел Буреш болон холбогдох удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Аж үйлдвэрийн сайд болон Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэлхам болон холбогдох бусад албаныхан байлцлаа.
Экспортын банк нь 1955 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын экспортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан 100 хувь төрийн өмчит ашгийн төлөө бус байгууллага юм. Одоогоор дэлхийн 20 гаруй улс оронтой хамтран ажиллаж байна. Экспортын банкны захирал Карел Буреш Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй хэд хэдэн төслүүд байгааг онцлов. Энэхүү төслүүд цаашид хоёр орны худалдаа эдийн засагт үр өгөөжөө өгнө хэмээн итгэж буйгаа тэрбээр Аж үйлдвэрийн сайдтай уулзах үеэрээ илэрхийллээ.
Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Экспортын банкныхантай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрбээр "Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталсан. Бодлогоор экспортыг дэмжих болоод зөвхөн хүнд үйлдвэр төдийгүй хөнгөн аж үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалтыг гол болгон тусгасан” гэв. Экспортыг баримжаатай аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Чех улсын тоног төхөөрөмж, технологийг нутагшуулах шаардлага байгаа талаар Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Цаашид харилцан ашигтай эдийн засгийг бий болгох, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх олон хэлбэр байгаа талаар уулзалтын үеэр талууд ярилцсан юм.
ЭГАП даатгалын байгууллагатай хамтарна гэв
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсын арилжааны болон экспортын банкнаас олгож буй зээлийн үйл ажиллагааг дүгнэж, тухайн зээлд даатгалын үйл ажиллагаа үзүүлдэг Засгийн газрын 100 хувийн эзэмшлийн байгууллага болох ЭГАП даатгалын удирдлагуудтай уулзсан юм. ЭГАП даатгалын удирдлагуудын хувьд Чехийн экспортлогчдын эрсдлийг батлан дааж ажилладаг аж. Монгол Улсад хэрэгжиж буй хэд хэдэн төслүүдэд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа талаараа уулзалтын эхэнд танилцуулсан юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэхдээ Аливаа төслийг хэрэгжүүлэхэд даатгалын байгууллага чухал ач холбогдолтой байдаг. Монгол Улсын хувьд сүүлийн үед үйлдвэрлэл, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Тэр дундаа үйлдвэр эрхлэгчид Европын тоног төхөөрөмжийг худалдан авах сонирхол өндөр байгаа талаар дурьдаад цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсад хэрэгжүүлж болох Технологийн төслүүдийн талаар санал солилцож, ЭГАП даатгалын байгууллага нь Монгол Улсад ялангуяа аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төслүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ аж үйлдвэрийн сайдад илэрхийлсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||