- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Тэмүүлэн: Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй
Уул уурхайн дэд сайд асан, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын
холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын Их Хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх хоногуудад энэ асуудлыг УИХ хэлэлцэх
нь.
Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ, мэргэжлийн
судлаачид, эрдэмтэд эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй талаар байр сууриа
илэрхийлсэнийг харлаа. Мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн
мэдүүлсэн, нам, улс төрийн хүчнүүдийн түвшинд ойлголцолд хүрсэн
өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэх ёстой. УИХ дээр тодорхой шийдэлд хүрсэн
төслийн талаар ард түмнээс асуух ёстой.
-Таныхаар бол Их хурал юуг яаж өөрчлөхөө хэлэлцчихээд, ард түмнээсээ асуух нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Тийм. Гэхдээ ард түмний асуулгад яаж өөрчлөх талаар зарчмын хувьд хоёр
асуулттай байх нь тодорхой. Тэгэхээр УИХ дээр санал зөрж байгаа
асуудлаа л эрх баригчдын зүгээс ард түмнээсээ асуух нь зүйтэй. Юун дээр
санал зөрөөд байгаагаа мэдэхгүй хүмүүс ард нийтээс санал асууж чадахгүй.
Ард түмэн бас яг юу асууж байгааг нь ойлгохгүй шүү дээ.
-Үндсэн хуулийн өргөн барьсан төслийн талаар зарчмын хувьд санал нийлэхгүй зүйл юу байна?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхий сайд Засгийн
газраа өөрөө мэдэж байгуулах нь зүйтэй. Үүнтэй бол хэн ч маргахгүй. Бас
дээр нь Үндсэн хуулийн үзэл баримтлал нь аль нэг Засгийн газрын
гишүүнийг УИХ-ын гишүүний санаачилгаар ганц нэгээр сугалж огцруулах
ёсгүй гэдгийг саяхан Үндсэн хуулийн Цэц тогтоосон байна лээ. Тэгэхээр
үүн дээр санал асуулга явуулж, цаг мөнгө заралгүйгээр УИХ хэлэлцээд
нэмэлт өөрчлөлт хийчих боломжтой. Бусад асуудал дээр бол бодох, суцлах
хангалттай цагтай байх ёстой.
-Цаг хугацааны хувьд хоёр сар гаруй хугацаа байна, хийх хүнд арга нь олдоно гэж зарим гишүүд тайлбарлаж байна?
-Тэр худлаа, нэг сар хүрэхгүй хугацаа л байна. Зарим нэг хууль
санаачлагчийн зүгээс төслийг батлах цаад талын хугацааг 2016 оны
нэгдүгээр сарын 15 гэж тооцож байгаагаа илэрхийлж байгаа.
Хэрэв төслийг хуулийн дагуу холбогдох байнгын хороо, УИХ-ын нэгдсэн
чуулганаар хоёр дахь удаагаа хэлэлцсэний дараа ард нийтийн санал
асуулгаар хэлэлцүүлнэ гэж үзвэл энэ удаагийн парламент хуулийн хүчин
төгөлдөр хугацаанд батална гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үндсэн хуулийн
69.3 дахь хэсгийн "Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх
зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт; өөрчлөлт оруулж үл болно” гэж
заасан. Зургаан сар гэдэг чинь 180 хоног дор хаяж. Монгол Улсын Их
хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2-т "Ээлжит сонгуулийн санал авах өдөр
нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг
ажлын өдөр байна” гэж тодорхойлсон байгаа.
2016 оны УИХ-ын сонгуулийн хувьд зургадугаар сарын 20-24-ний өдрүүдийн
аль нэгэнд сонгуулийн санал авна гэвэл 2015 оны арванхоёрдугаар сарын
20-ны дотор л өөрчлөлт хийх болж таарч байгаа юм. Тэгэхээр үндсэндээ сар
хүрэхгүй хугацаа л бидэнд байна. Сонгууль явуулах өдөр, сонгуулийн
санал авах өдөр хоёрын хууль зүйн ойлголт нь ижил үү гэдгийг мөн бодох
ёстой.
Яагаад гэвэл сонгууль явуулах өдөр Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуулийн 8.1-д зааснаар сонгууль товлон зарлах хугацаа 60 хоногийн өмнө
эхэлж байгааг бас давхар бодолцох хэрэгтэй.
-Ер нь одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зарчмын хувьд зөв юм биш үү?
-Улс нийгэм хөгжихийн хэрээр түүний суурь харилцааг зохицуулагч Үндсэн
хуульд алдаа дутагдал, зарим гажуудал илрэхийг үгүйсгэхгүй. Ер нь зарим
тодорхой асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл
бий.
Энэ ч үүднээсээ зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт хийж болно. Хийх ч
ёстой. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг иймэрхүү байдлаар ингэж яаруу
сандруу, тулган шаардсан, төөрөгдүүлсэн бөгөөд хүч түрэн хийх
шаардлагагүй. Манай өнөөгийн нийгмийн аль ч түвшинд ёс зүй,
хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаагийн тод жишээг энэ гэж хэлэх байх.
Аливаа зүйл хийх гэхээрээ хам хум хийх гээд улайраад байдаг. Хийх
байсан энэ өөрчлөлт санаачилгыг аль эрт УИХ дөнгөж бүрдсэн даруйдаа
гаргаад бүрэн эрхийн эхний ядаж гурван жилдээ хийх байсан. Эрх зүйн
чадамжийн хувьд зургаан сарын настай, сонгуулиас өөр зүйлд анхаарал нь
төвлөрөхөө байсан УИХ ёс зүйн болоод цаг хугацааны хувьд энэ том
Үндэсний зөвшилцлийн бодлогын баримт бичгийг өөрчлөх ямар ч боломжгүй.
Ер нь өнөөгийн улс орны эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий
болгож байгаа УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах эрхгүй. Ийм Их Хурлаас сэргийлж, Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт хийх журмын тухай хуулийг Б.Чимид гуай батлуулсан шүү дээ.
Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй.
-Тэгээд гарц шийдэл нь юу юм бэ. Шинэ УИХ бүрэлдэж байж өөрчлөлт хийх ёстой юм уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг зарим нэг гишүүний улайран зөвтгөх гэж
яриад байгаа шиг өөрчлөлтиин гол зорилго нь эрх мэдэл, гүйцэтгэх
засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг илүү боловсронгуй болгох байсан юм
бол зөвхөн тэр бодлогын зөв болоод бүх нийтээрээ санал нийлж байгаа тэр
асуудлаараа хэсэгчлэн өөрчлөлт оруулж болно. Дахин хэлэхэд үнэхээр цаг
хугацааны хувьд хийх шаардлагатай асуудал байна гэж үзэж байгаа бол
зөвхөн цөөн асуудлаар хэсэгчлээд оруулж болно.
-Тэгээд эдгээр таны яриад байгаа асуудлыг эрх биш эрх баригчид ойлгож байгаа байлгүй дээ?
-Өөрсдийн алдаатай буруу бодлого, шийдвэр, өнөөгийн энэ хямралт байдлаа
Үндсэн хуулиас болсон мэт тайлбарлах оролдож байгаа нь ард иргэд,
сонгогчдоо доромжилж байгаа хэрэг.
Энэ засаглалын болоод улс төр, эдийн засгийн хямрал Үндсэн хуулиас
болоогүй. Цэвэр улс төрчдийн, эрх баригчдийн алдаа байсан. Нам
фракцуудын, хагарал, дотоод тэмцэл, хий улстөржилт, хариуцлагагүй
улстөрчид, хувь хүмүүсээс болж байгааг ухаарах хэрэгтэй.
Л.Тулга
Эх сурвалж: "Үндэсний шуудан"
Г.Тэмүүлэн: Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани