- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Исламын улс" газрын тосны худалдаанаас өдөрт хоёр сая ам.доллар олдог
Туркийн Анталия хотод энэ сарын 15-16-ны өдрүүдэд болсон "Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Владимир Путиний хийсэн мэдэгдэл олны анхааралд өртөв. Энэ үеэр тэрээр Сири дэх "Исламын улс” алан хядах бүлэглэлийг 40 улс санхүүжүүлж байна. Санхүүжүүлэгч орнуудын тоонд "Их-20”-ийн гишүүн зарим орнууд ч багтаж байгааг мэдэгдсэн.
Владимир Путин газрын тос ачсан ачааны машин, тээврийн хэрэгслийн хэдэн мянган километр үргэлжилсэн цувааны хиймэл дагуулаас авсан зургийг тус дээд хэмжээний хурлын үеэр дэлгэн "Исламын улс”-ын газрын тосны худалдааны цар хүрээг тодорхой харуулсан юм. Тэрээр босогчидтой, терроризмтой тэмцэхийн тулд хамгийн түрүүнд газрын тосны хууль бус наймааг таслан зогсоох шаардлагатайг онцоллоо.
Тэгвэл Ойрхи Дорнод даяар халифат байгуулах зорилготой "Исламын улс" бүлэглэлийн санхүүжилт нь хаанаас орж ирдэг бол...
ТУРК, ИРАН, ИОРДАН ЗЭРЭГ УЛСУУД БОСОГЧДЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ
"Исламын улс"-ын босогчид Сирийн нутаг дэвсгэрт газрын тосны боловсруулалт явуулдаг 10 үйлдвэрийн зургааг нь хяналтад авчээ. Сирийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрүүд өдөрт 50 мянган баррель, Иракийн нутагт байрлах үйлдвэрүүд 30 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Тус бүлэглэл газрын тосны хууль бус худалдаанаас өдөрт хоёр сая ам.доллар хүртэл олдог. Босогчид газрын тосыг орон нутгийн хар зах дээр борлуулахаас гадна Турк, Иран, Иордан зэрэг хилийн чанад дахь улсуудад хууль бусаар наймаалдаг хэмээн The Telegraph мэдээллээ.
Исламын босогчдоос газрын тос худалдан авдаг орнууд
Газрын тосыг дэлхийн зах зээлийн ханшнаас доогуур буюу нэг баррелийг нь 25 ам.доллароор худалдаалдаг аж. Газрын тосны хэлэлцээ террористуудын гол бүс нутаг нь Иракийн Курдистаны хилийн ойролцоо орших Туз-Хурмато хот гэж эх сурвалж мэдээллээ.
Сири бол газрын тос экспортлогч түлхүүр орнуудын нэг. Харин исламын босогчид Сирийн хойд хэсэг дэх аль-Омар, Ракка, Дейр эз-Зор, Аш-Шаер зэрэг газрын тосны ордуудыг хянадаг бөгөөд түүхий нефть олборлон улс орнуудад худалдаалдаг байна.
Турк, Ирак, Сири, Иорданийн эрх баригчид босогчдоос газрын тос хууль бусаар худалдан авдаг талаарх баримт нотолгоо Вашингтонд бий гэж Терроризм болон санхүүгийн тагнуулын асуудлаарх орлогч сайд Дэвид Коэн хэлсэн юм. Дээрх дурдсан улс орнууд "Исламын улс”-аас өдөрт сая ам.доллар хүртэлх газрын тос худалдан авдаг хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн 2014 оны эхний зургаан сарын байдлаар исламын босогчид нийт 50 мянган тонн газрын тосыг хил давуулан наймаалсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.
"ИСЛАМЫН УЛС” ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ХАР АЛТНЫ ҮНЭД НӨЛӨӨЛӨВ ҮҮ?
"Исламын улс” бүлэглэлийн босогчид их хэмжээний газрын тосыг дэлхийн зах зээл дээрх үнээс нь доогуур худалдаалж буй явдал нь хар алтны үнийн уналтад нөлөөлсөн нэг шалтгаануудын нэг хэмээн "Роснефть” компанийн дэд ерөнхийлөгч Михаил Леонтьев үзэж байна.
Босогчдын нийлүүлж буй их хэмжээний газрын тосыг хууль бусаар Турк, Израилийн хилээр дамжин дэлхийн зах зээл руу орж ирж байгаа гэв.
Газрын тос экспортлогч 12 орныг нэгтгэдэг ОПЕК-ийн хоёр дахь том нийлүүлэгч болох Ирак улсын газрын тосны үйлдвэрлэл хэт даврагчдын гарт орсон нь түгшүүр дагуулж эхэллээ.
БОСОГЧДООС ГАЗРЫН ТОС ХУДАЛДАН АВСАН УЛСУУДЫН ЭСРЭГ ХОРИГ ТАВИНА
Босогчид болон газрын тосны хууль бус наймаатай тэмцэхийн тулд хэт даврагчдаас хар алт худалдан авч буй улсуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ-ын Конгрессын гишүүд санал болгож байгаа юм. Алан хядагчидтай ямар нэгэн байдлаар холбогдсон, ямар нэгэн байдлаар тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн улсуудын Вашингтон хориг арга хэмжээ нэвтрүүлэх аж.
"АНУ-ын банкнууд дахь тэдний хөрөнгийг царцаах, санхүүгийн үйлчилгээ авах эрхийг нь хасна” гэж Терроризм болон санхүүгийн тагнуулын асуудлаарх орлогч сайд Дэвид Коэн мэдэгдлээ.
Сануулахад "Исламын улс" бүлэглэл Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг хамарсан 40 мянган километр квадрат газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа юм. Тус бүлэглэлийн зэвсэгт 50-200 мянгад хүрнэ гэж шинжээчид тооцоолж байна. Эдгээрийн 15 мянган орчим нь гаднын орны дайчид юм.
Энэхүү зэвсэгт бүлэглэл Ирак, Сирийн Засгийн газрын эсрэг зогсож байгаа ихэнх зэвсэгт хүчнийг өөрийн тугийн дор нэгтгэж, эсвэл харьяалуулж чадсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэд жихадын үзэл санааг дэлхий даяар үргэлжлүүлэхээ нээлттэй мэдэгдэж буй нь дэлхий нийтийн аюулгүй байдалд түгшүүр зарлаж, их гүрнүүд тэдний эсрэг нэгдэх нэгэн шалтгаан боллоо.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||