- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайд аа, өөрийгөө 16 саяар хүндэтгүүлж байхаар шатахууны үнийг буулга
Сонгуулийн өмнөх намар өрнөж буй улс төр хатуухан бөгөөд ширүүхэн өрнөж байна. Хэн ч таашгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн өрнөж буй улс төр маргааш таныг босоод ирэхэд хэнийг ч бариад хорьчихсон эсвэл хэн ч үгүй болсон байж магадгүй юм. Үүний хажуугаар байнга яригдаж буй нэгэн сэдэв бол засаг огцрох уу, үгүй юу. Ч.Сайханбилэгээр "толгойлуулсан" Засгийн газрын үйл ажиллагаа ирэх жилийн сонгууль хүртэл үргэлжлэх үү. Аль эсвэл цагаасаа өмнө бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж төр засаг дахин тогтворгүй болох уу. Энэ бүхний хариулт өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэсэгхэн хугацааны дараа ил болох биз ээ.
Засгийн газрыг огцруулах асуудал зарим нэг нам эвсэл, хувь хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болон хувираад байгааг улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байгаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах аргууд эхнээсээ овоорсоор л байна. УИХ-ын гишүүн Г.Уянга нь Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурснаас нь болж тун ч их "баалж" байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж яваа. Сураг сонсоход тэрхүү гарын үсгийн тоо нь 19 болсон гэх зүйл дуулдаж байна лээ. Гэхдээ гарын үсэг зурсан зарим нэг эрхмүүд нь "би гарын үсэг зурсанаа буцаая" гэдэг зүйлийг ч ярьж эхэлсэн гэнэ. Хуулийн дагуу огцруулах төсөлд нийт гишүүдээс 19 нь санал нэгдвэл УИХ-ын даргад өргөн барих эрх нь нээгдэнэ. Ингээд дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр олон төрлийн дайралтуудад автаж буй Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ирээдүй ихээхэн бүрхэг хэвээр байна.
"Дайны хажууд дажин гэгчээр" шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр нь Шийдлийн Засгийн газрыг "ангалын ирмэг рүү" дахин нэг алхамаар түлхэж орхилоо. Дэлхийн зах зээл дээр хэд дахин унаад буй шатахууны үнийг буулгахгүй байхаар тохирсон. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр арга байна. Ингээд дээрх аргуудаас төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болсон нь энэ аж. Шатахууны онцгой татварыг нэмснээр үнэ нь өсөхгүй гэх баталгаа байгаа юу гэвэл байхгүй. Аль эсвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг шиг нефть импортлогч нарт их хэмжээний мөнгө тараах бас нэгэн лобби юу. Дэлхийн зах зээл дээр нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ.
Гэвч төсөвт хэмнэлт гаргаж буй нэрийдлээр онцгой албан татварыг нэмэх нь буруу байлтай. Сураг сонсоход шатахуун импортлогчид үүнийг маш их эсэргүүцэж байгаа аж. Ард иргэд нь өртэй, аж ахуйн нэгжүүд нь хямарсан байгаа үед хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Хэрэглээг нэмэгдүүлэх гол арга нь онцгой албан татварыг бууруулах буюу бензин шатахууны үнийг бууруулах явдал. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буураад байна шүү дээ. Энэ уналт дорж хаяж 4-5 жил үргэлжилнэ гэж эдийн засагчид таамаглаад байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөхийн оронд татвараар далайлгаж байгаа нь үнэхээр буруу сонголт юм. Энэ нь Засгийн газрын "хүзүүг ороож" ч магадгүй. Өөрт нь 16 саяар нэгэн аймгийн засаг дарга бялдуулчилж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж төлсөн таван цаасыг зарцуулж байхад нэг ч үг дуугараагүй. Гэтэл өдөр тутмын хамгийн гол хэрэглээ болж хувирсан шатахууны үнийг буулгах талаар ганц ч алхам хийхгүй байгаа нь хачирхалтай. Бүр нэмэгдүүлж ч болох эрсдэлтэй алхамыг хийсэн нь Ч.Сайханбилэг өөртөө "булуу хурааж байгаа" явдал мөнөөсөө мөн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар засгийн тун удахгүй унагах юм. Харин тэрхүү үйл явдлын бас нэг дэгээ нь шатахууны асуудал байх нь гарцаагүй.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.comURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||