Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ дарга З.Энхболд “Асгатын мөнгөний орд”-д ажиллав

УИХ дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр /2014.03.23/ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших "Асгатын мөнгөний орд”-д ажиллав. Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог.

УИХ-ын даргын /2014.03.22/-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн  бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна. Далайн төвшнөөс дээш 3500-3600 метрийн өндөрт орших орд хүрэх замыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тавьснаар стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөл бүрдсэн болохыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав онцлон тэмдэглэв.

Асгатын мөнгөний ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр  Монгол болон  хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд  хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна. Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм.

"Асгатын мөнгөний орд”-ын талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ,

"2008-2012 оны ээлжит  УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сард Асгатын мөнгөний ордод хүрэлцэн ирж, энэхүү ордыг ашиглах талаар ажлыг эхлүүлж байсан. Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн  бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна.Ингэснээрээ Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Ер нь Асгатын ордыг ашиглахад дараах бэрхшээлүүд байсан. Цаг агаарын хувьд, эрс тэс хүйтэн уур амьсгалтай. Хүн ам амьдрах боломж бүрдээгүй. Монголын талаас хүрч очих боломжгүй байсан. Харин одоо ирээд харахад энд жуулчны бааз ч байгуулах боломж бүхий үзэсгэлэнтэй байгальтай газар байгааг та бүхэн харж байна. Энэхүү ордыг ашиглах лиценз нь  Монгол–Оросын хамтарсан үйлдвэрт байдаг.  Иймээс засгийн газраас энэхүү ордыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруул гэсэн шаардлагыг тавьж байна. Энд жишээлбэл "Мөнгөтийн хяр” гэдэг ууланд 2000 метр гүний уурхай малтсан байгаа. Хүдэрийн уурхайг бариад зарим эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зам тавьж өгч байна. Цаашдаа цахилгаан, эрчим хүчинд холбох хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээ авчрах хэрэгтэй, энэ бүх ажлыг ОХУ-ын засгийн газарт хандан,  хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна. Баруун аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц эргэлтэнд оруулах хэрэгтэйг дахин хэлье.  УИХ –ын ээлжит намрын чуулганаар алтыг татвараас чөлөөлсөн. Иймээс энд буй мөнгө ч бас алттай адил үнэ цэнэтэй металь мөн. Ер нь бол Монгол Улсын вальютын санг арвижуулахад алт, мөнгө хоёр металь чухал ач холбогдолтой байгаа.Гэвч ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах бодит ажил заавал хийгдэх ёстой. Үүний чухал хэсэг болж зам тавигдсан, зам дагаж тог цахилгаан эрчим хүчтэй болно. Ингэсний үндсэн дээр бусад ажлууд шат дараалан хийгдэх болно” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлж байв. Мөн УИХ-ын дарга "Асгатын мөнгөний орд”-ын дэргэд 800 гаруй хүн амьдарч байсан тосгоны нөхцөл байдалтай танилцсан. Ер нь цаашид ордыг эргэлтэнд оруулж, тосгоныг сэргээх шаардлагатай байгааг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байсан юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ,

"Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь баруун бүсийн хувьд удаан хугацаанд хүлээж байгаа чухал асуудал юм. Нэгдүгээрт, тус орд хил дээр бартаатай уулын орой дээр байдаг учраас замын асуудал тулгарч байсан. ОХУ-ын хилээр орж, орд руу очдог байсныг өнгөрсөн жил шийдвэрлэж чадсан. Харин одоо хоёр том асуудал тулгарч байна. Эхнийх нь тусгай зөвшөөрөл болон менежментийг хийх асуудал. Өөрөөр хэлбэл энэ ордын  тусгай зөвшөөрөл "Монголросцветмет” Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт байдаг. Тус хамтарсан үйлдвэр энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажил одоогийн байдлаар хийгээгүй байна. Тиймээс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах менежмент хийх  арга замыг эрэлхийлэх нь чухал. Мөн хоёр улсын засгийн газрын хооронд энэ асуудлыг ярилцсан байгааг дурдлаа. Түүнчлэн гуравдугаарт, технологийн асуудал. Мөнгө бол бусад металиудтай холимог байдлаар оршиж байна. Тиймээс мөнгийг хортой бусад металиудаас салгаж цэвэрлэх технологийн асуудал  тулгарч байгаа. Гэхдээ техник, технологи хөгжсөн энэ цагт технологийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.

Өнөөдөр УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Асгатын мөнгөний ордтой танилцсаны зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин  Саварбекийнд зочлов. Ногоонуур сумын малчин Ц.Саварбек нь  эрчимжсэн мал аж ахуй болон малын тэжээлийн асуудлаар саналаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын даргыг казак түмний аж амьдралтай танилцан ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлэв.

УИХ дарга Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт мөн ажиллав. УИХ-ын даргыг тус хилийн заставын дарга , хурандаа Ц.Түвшинжаргал  болон хилийн заставт алба хааж буй гэрээт цэргийн албан хаагчид ёслол төгөлдөр угтан авлаа.

УИХ-ын даргын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах, "Асгатын мөнгөний орд”, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Зам тээврийн дэд сайд К.Ержан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга Т.Манкей болон албаны бусад хүмүүс байлцав гэж  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ дарга З.Энхболд “Асгатын мөнгөний орд”-д ажиллав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани