Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүр буруулсан алт

Нүүр буруулсан алтМонгол Улс алт экспортолдог топ 20-н орны нэг болно

Алтан бөгж, сүүжин ээмэгний үнэ хямдарсаар. Хямрал болоод бөгжний үнэ хүртэл буурчих юм гэж бүү бодоорой. "Хатуу валют”-ын үнэ тогтдог зарчмын дагуу ам.долларын ханш дэлхийн зах зээлд чангарч, эл эрдэнэсийн ханш уруудаж буй хэрэг. Өнгөрсөн долоо хоногт Парист болсон халдлагын улмаас евро бүс тийм ч таатай орчин биш боллоо. Үр дүнд нь "ноён ногоон”-ы ханш чангарчээ.

Үүнээс гадна зэсийн ханш буурлаа гэх мэтээр халдлагатай холбоотой ханшийн савалгаа олон улсын биржүүдэд харагдаж эхэлсэн байна. Тэртээх Европын оронд болсон шуугиант халдлагын үр дүнд алтан ээмэг, бөгж хямдрахаас өгсүүлээд манай төсвийн тэнцэл түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч, тасрах нь тодорхой болж байна.

ӨРТӨГ НЬ ӨСӨӨД, ҮНЭ НЬ БУУРААД

Алтыг бид "хатуу валют” гэж нэрлэдэг. Олон аравныг элээж хуучирлаа ч, үнэ цэнээ алддаггүй онцлогтой. Тиймээс ч үр хүүхдэдээ өвлүүлэхээс эхлээд эл эрдэнэсээр хийсэн ээмэг зүүлт урт удаан настай байдаг. Харин эл эрдэнэсийн зах зээлийн үнэлгээ нэлээд хямдарч байна.

Үнэ хямдрахтай зэрэгцээд манайх алтны экспортоо эрчимжүүлж байгааг яалтай. 2016 оны батлагдсан төсөвт 23.6 тонн алт олборлоод, унцыг нь 1156 ам.доллараар зарахаар тусгасан байна билээ. Ингэснээр алтны экспортлогч дэлхийн топ 20-н орны нэг болох төлөвтэй.

Тэгтэл алтны ханш сүүлийн зургаан жилийн доод түвшиндээ хүрчээ. Лхагва гарагийн байдлаар эл эрдэнэсийн унци тутмыг нь 1071 ам.доллараар арилжаж байна. Өнгөрсөн оны мөн үед унци нь 1200 орчим ам.долларт хэлбэлзэж байсан гээд бодоход овоо хямдарсан байгаа биз. Ирэх жил үүнээс ч илүү хямдарна. 2016 оны төсөвт тусгасан үнэ нь одоогийн ханшаас 85 ам.доллараар өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн орлого 14 орчим тэрбум төгрөгөөр тасрах нь.

Манайхан алтыг унци бус граммаар хэмждэг учраас нарийвчлаад тайлбарлая л даа. Дээрх үзүүлэлтүүдийг граммд шилжүүлбэл, өнгөрсөн оны өдийд нэг грамм алтыг дэлхийн зах зээлд 42.3 ам.доллараар борлуулсан байна. Өдгөө энэ тоо 37.7 орчим ам.доллар болсон гэсэн үг. Грамм тутамдаа бараг таван ам.доллараар алтны ханш урууджээ. Өөрөөр хэлбэл, ээмэг зүүлтний үнэ төдийгөөр хямдрах нигууртай юм.

Ийнхүү үнэ буурч байгаа нь алт олборлодог компаниудад сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Тухайлбал, манайд бараг 20 жил олборлолт хийсэн Канадын "Бороо Гоулд” компанийн энэ оны гуравдугаар улирлын тайлангаас харахад алдагдалтай ажиллажээ. Тус компанийн нэг унци алтны борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь өмнөх улиралд (ББӨ-алт олборлож, борлуулахтай холбоотой гарсан бүх зардал багтсан) 1195 ам.доллартай тэнцсэн. Харин 1265 ам.доллараар мөнөөх алтаа заржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнэ буураад, борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь өссөн байгаа юм.

Нэг талаас, компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор борлуулсан бүтээгдэхүүний өртөг өссөн бол гадаад хүчин зүйлээс болж алтны ханш урууджээ. Үр дүнд нь улсад төлөх татварын хэмжээ багасна. Энэ мэтээр зэс, төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээлд уруудах тусам татварын хэмжээ буурсаар, их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай жилийг бид үдэж байна. Дашрамд сануулахад, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш уруудахад компаниуд олборлолтоо бууруулдаг. Үүнээс үүдэн дээр дурдсан ББӨ өсдөг учиртай. Эл өртөг өссөнөөр компанийн ашиг буураад, бидний авдаг татварын хэмжээ багасдаг зүй тогтолтой юм.

ИРЭХ ЖИЛ Ч АЛТНЫ ХАНШ СЭРГЭХГҮЙ НЬ

Жанет Йеллен тэргүүтэй АНУ-ын Холбооны нөөцийн банкыг бодлогын хүүгээ чангаруулна гэсэн таамгийг бараг нэг жилийн турш ярилаа. Ирэх сарын эцэст энэ шийдвэрийг гаргадаггүй юм гэхэд 2016 онд чангаруулах нь ойлгомжтой гэж шинжээчид үзэв. Үр дүнд нь тус улс мөнгөний бодлогоо хумьж, ам.доллар үйлдвэрлэхээ болих учиртай. Ингэхээр "ноён ногоон”-ы ханш бүр ч чангарч, үнэд орох төлөвтэй.

Ингээд л дэлхийн зах зээлд алтны ханш буурч, сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хэлбэлзээд байгаа юм. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сард унци алтны үнэ 1081 ам.доллартай тэнцсэн түүхтэй. Өдгөө 1080 ам.доллараас ч дотогш орчихоод байна.

Ирэх жилийн ханшийн таамаглал ч бүүдгэр байгааг шинжээчид онцолсон. Парисын халдлагын дараа ханш нь бага зэрэг сэргэснийг "сүүлийн удаа үнэ нь өслөө” гэж зарим нь тодотгож байна. Тодруулбал, "Wall street journal”-д тэмдэглэснээр "Арванхоёрдугаар сарын эцэст, эсвэл ирэх жил Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ чангална. Тиймээс ирэх жилийн алтны ханш буурсан хэвээр байна” гэжээ.

Энэ мэтээр яривал алтны ханш энэ эрчээрээ уруудах төлөвтэй. Үүний эсрэг талд компаниудын өртөг өсөөд байгаа нь муугийн дохио. Нэмэрлээд алт экспортолдог топ 20 орны нэг болохоор зорьчихож. Өөрөөр хэлбэл, алтанд найдсан Монгол болжээ. Ер нь ч тэгээд биднийг юун дээр суусан гуйлгачин гэж цоллодог билээ дээ. Гуйлгачин байхаа болъё, гэтэл мөнөөх алт нүүр буруулав.

Э.Хулан

Нүүр буруулсан алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани