Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)Ганц модны боомт орчимд олны хөл татарчээ. Шинэ, хуучин барилгатай гудамжаар хоёр гурван хүн бүртийтэл алхаж яваа харагдав. Гудамжаар алхах хүмүүсийг харахад монгол жолооч нар болох нь төвөггүй танигдана. Хятад эздийн нүдэнд өртөж чадалгүй, нүүрс тээвэрлэлтэд явж чадаагүй "янхан” хочтой жолооч нарын олонхи нь архины мухлаг барааджээ. Градус өндөртэй архи худалдаж аваад ууж суух аж. Нүүрс тээвэрлэлтэд яваад ажлынхаа хөлсийг авсан нэгнээсээ архины мөнгө зээлж ууж байлаа. Мөн зарим нь зочид буудал барааджээ. Халаасандаа ямар ч мөнгөгүй жолооч нар нэгнийхээ гадаад паспортыг зочид буудлын барьцаанд үлдээж хоног төөрүүлж байв. "Анд” гэсэн нэртэй зочид буудалд 200 гаруй жолооч хоноглож байгаа гэлээ. 2006 оны үед Ганц модны боомт дээр хэдэн шавар тагзнаас өөр юу ч байхгүй, шар элс шуурсан эзгүй газар байсан гэнэ. Харин манай улсын нүүрс олборлолт нэмэгдэж, урд хөршид худалдаалах болсноос хойш хүний хөл хөдөлгөөн хэдэн зуу дахин нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн Ганц модны боомт дээр арав хүрэхгүй жилийн дотор том хот сүндэрлэн боссон аж. Хятадын бизнесмэнүүд Ганц модны боомтод ирж, хоёр гуравхан жилийн дотор зочид буудал, цайны газар, ресторан, пааб, улаан дэнлүүний гудамж, худалдааны төв, авто засвар, машин угаалга гэх мэт олон байгууламж барьжээ. Одоо харин нүүрс тээвэрлэлт хэд дахин буурчихсан болохоор Ганц модны боомтын бүх байшин барилга хоосорч, эзэнгүйдэж. 500 орчим монгол жолооч Ганц модны боомтод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон цайны газруудын үйлчлүүлэгчид.

337 мянган төгрөгийн төлөө тэмцэж байна

Ажил олдоогүй жолооч нар архи ууж согтоод хотын гудамжинд агсан согтуу тавих аж. Мөнгө байхгүй мөртлөө такси бариад жолоочид нь зодуулах, эсвэл гудамжинд "тасарч” унаад унтаад өгөх. Архины мухлагийн эзэнд хөөгдөх, архи ууж согтоод "Хятадууд аа бүгдээрээ гараад ир. Намайг барах хүн байна уу” гэж агсам тавьж хашгираад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд хонох зэргээр Ганц модны боомтын шөнийн амьдрал иймэрхүү дүр зурагтайгаар эхлэх юм. "Анд” зочид буудалд яваад очлоо. Зочид буудлын эзэн "30-60 юанийн буудал байна. Та хэдэн юанийн буудалд буумаар байна. Паспортоор үйлчлэхгүй шүү. Янхан жолооч нараар буудал дүүрчихлээ” гэсээр угтав. Тэгснээ сейфээ онгойлгож гадаад паспорт тэвхийтэл өрсөн байгаагаа үзүүлэв. Жолооч нартай уулзах гэж яваагаа хэллээ. Тэгсэн "Хэнтэй нь уулзах гээд байгаа юм. Өрөөнд ороод архи уугаад ядаргаа болно” гэж үглэв. Ингээд "Анд” зочид буудлын монгол жолооч нар байрлаж байгаа хэд хэдэн өрөөгөөр орлоо. Бидний эхний орсон өрөөнд Хөвсгөл аймгаас ирсэн Г.Ганзориг, Л.Түвшинтөр нар байв. Мэнд мэдэлцээд хятадуудын машиныг барьж өгч амьдралаа залгуулж байгаа жолооч нарын талаар ярилцлаа.

-Монгол жолооч нар хятадуудад дээрэлхүүлээд хэцүү байдаг гэсэн. Нутагтаа очоод ажил хийж болохгүй байна уу?

-Хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээхийн төлөө хятадуудад дээрэлхүүлээд явж байна. Хятадуудад дээрэлхүүлж энд ингэж тарчилж байхаар гэртээ очоод амьдар гэж хэлэх байх. Үнэндээ хотод очоод ажил олдохгүй байна шүү дээ. Барилга дээр ажиллаж үзсэн. Сар гаруйн хугацаанд ажиллуулаад цалин өгөхгүй. Цалингаа авах гэхээр "Эдийн засаг хямарсан гээд захиалагч компани мөнгөө өгөхгүй байна” гээд л янз бүрээр зовлон тоочдог. Өөр газар ажилд орохоор бас л адилхан. Энд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын ихэнх нь дунд боловсролтой, их, дээд сургууль төгсч мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс. Тийм болохоор хар бор ажил хийж байна. Аргаа бараад л энд ирж хятадуудыг царай алдаж байна. Өөрөөр мөнгө олох боломж үнэндээ алга. Энд гэр бүлээ тэжээх гэж ирсэн жолооч нар нэг зочид буудлаас нөгөө рүү дамжин амьдардаг.

-Зочид буудлын үнэ хямдхан байдаг гэсэн. Мөнгө байхгүй бол хаана хонодог вэ?

-Энэ зочид буудал хямд үнэтэй байдаг нь үнэн. 400 гаруй мянган төгрөг өгөөд л жил байж болох зочид буудал олон байгаа. Хоногт 30 юань төлөөд хонодог энэ зочид буудал арай тав тухтай байдаг юм. Таван юань төлөөд хонож болдог шавар тагзан байшин бий. Цаанаасаа гал түлээд өгчихдөг болохоор их дулаахан. Гэхдээ нөхцөл байдлын хувьд хэцүү. Бүр ямар ч мөнгө байхгүй болсон үед нүүрсний машины эздээс машиныг чинь харж өгөөд хоноё гэж гуйдаг. Хөнжил гудсаа барьж очоод аль дуртай машиндаа хонож болдог юм. Өнөөдөр зочид буудлын мөнгө байхгүй олон жолооч тэнд хонож байгаа. Машин хараад хоноход аюултай, амь насаа ч алдаж магадгүй байдаг юм. Шөнө хятад жолооч нар ирээд машинд хонож байгаа монгол жолооч нарыг зоддог. Машиных нь цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгож ороод л ямар ч өчиггүй зоддог. Харанхуй шөнөөр хэн ирээд зодож байгааг мэдэх боломж байхгүй. Мод, төмөр, чулуугаар хүн гэж хайрлахгүй зодно. Гэхдээ шөнө болгон хятад жолооч нар ирж зодоод байхгүй. Нүүрс тээвэрлэлтэд явдаг цөөхөн хятадууд бий. Тэднийг Монголд явж байхад нь зам тавьж өгөлгүй шахах, урдуур нь дайрч орж нүүрсээ ачуулснаас болдог юм. Зам шахуулсан, урдуур нь дайрч ороод нүүрс ачсан жолоочид уурласан уураа машинд хонож байгаа мөнгө байхгүй монгол жолооч нарт гаргадаг юм.

-Хоёр жилийн өмнө хятадуудад хоёр жолооч зодуулж амь насаа алдсан гэсэн үү?

-Хоёр жилийн өмнө гурван жолооч амь насаа алдсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн байна лээ. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гээд зодож амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Харин монголчуудын нүдэн дээр Булганы Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн байдаг л зүйл шиг болчихсон. Цайны газрын эзэн хүүхнээс эхлээд машины эзэд, бидэнд ажил олж өгдөг өмнөд монгол гээд дээрэлхэж зодох хүмүүс мундахгүй.

-Хятадуудыг гуйж, зодуулан байж нүүрс тээвэрлэлтэд яваад хэдэн төгрөг авдаг юм бэ?

-Шороон замаар явдаг байхад сая орчим төгрөг нэг удаагийн явалтаар авчихдаг байсан. Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энд ирсэн. Тэгээд "Энержи Ресурс”-ийн тавьсан хар замаар бүх тээврийн машиныг явуулах шийдвэр гаргасан. Үүнээс болоод засмал замаар явсан тээврийн хэрэгслийн татвар нэмэгдээд бидэнд өгдөг мөнгө бага болчихсон. Нэг удаа уурхайгаас нүүрс зөөгөөд ирэх юм бол 337 мянган төгрөг авдаг гэв.

Зочид буудлаасаа хөөгдсөн жолооч нар машины бүхээгт хонов

Биднийг ийн ярилцаж байтал зочид буудлын эзэн Далайхүүгийн дуу тэр хавиар хадаад явчихлаа. Бэлэн мөнгөтэй жолооч нар ирсэн гэнэ. Тиймээс гадаад паспортоо барьцаанд тавьж зочид буудалд хоноглож байгаа жолооч нарыг өрөөнөөс нь хөөж гаргаж байв. "Чи надад зоос өгөөгүй. Эндээс зайл” гээд л хамаг хувцсыг нь зочид буудлын хаалгаар гарган шидэж, ямар ч тайлбар хэлэх боломж олгохгүй юм. Найман жолоочийг бидний нүдэн дээр хөөж гаргав. Өрөөнөөсөө хөөгдсөн залуус коридорт гаргаж хаясан хувцсаа өмсөөд гарцгаалаа. Дааганы хашаанд очиж, эзэнгүй машины бүхээгт хонох гэнэ. Тэдэнтэй хамт дааганы хашаа орохоор явцгаасан юм. Хөөгдсөн жолооч нар дааганы хашаа орох замдаа "Муу, сайн хятадууд мөнгөтэй болохоор өмнө сөхөрчих шахдаг юм. Маргааш ажил олдож, нүүрс тээвэрт явах юм бол "Анд” буудалд мөнгөтэй болж очоод тарааж хаяна” хэмээн ярьсаар явав. Ингээд Дааганы хашаанд очиж дотор нь хүн хоноогүй машины хаалгыг эвдэж ороод унтахаар болов. Нэг машины хаалгыг эвдээд ортол машины суудлын араар нуугдаж байсан жолооч "Өө монгол хүн байсан юм уу. Хятадууд байна гэж үхтлээ айлаа. Гараад зугтаах гэж байлаа” гэсээр угтав. Дааганы хашаанд машины бүхээгт хонож байгаа жолооч нар "Шөнө хятадууд битгий ирээсэй” гэж үнэн сэтгэлээсээ хүсэх ажээ. Өвлийн эхэн сар гарчихаад байхад жолооч нар нимгэн хувцастай, нөмөрч унтах зүйлгүй шахам машины бүхээгт хоног төөрүүлцгээж байв.

Үргэлжлэл бий

Э.Хүрэлбаатар
Эх сурвалж:
“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани