- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энэ жил утааны эсрэг нэг ч төгрөг төсөвлөөгүй
Өвөл болж, утааны тухай ярьж эхлэв. Жил бүр ийм яриа болдог. Гэсэн хэдий ч утаа багасаж, иргэдийн эрүүл мэнд муу нөлөө үзүүлэхээ болиогүй л байна. Утааг багасгах гэж мөнгө төсөвлөж, төсөл хөтөлбөрүүд явуулдаг ч, энэ нь утаа шигээ замхраад л алга болчихдог. Энэ байдал уламжлал мэт л давтагддаг болсон. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилж, хийж хэрэгжүүлсэн ажилд нийт 230 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс энэ бүхний эрч суларч, иргэд ч хувь заяатайгаа эвлэрч эхлээд байх шиг. Үүний нэг тод жишээ нь, энэ жил Засгийн газар утааг бууруулахад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Утааны өмнө өвдөг сөхрөв үү, аль эсвэл үүнд зарцуулах мөнгөгүйдээ төсөвт суулгасангүй юу. Ямартай ч нийслэлийн утааг бууруулахад мөнгө гаргасангүй.
Утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг зарцуулсан
Уг нь сүүлийн 10 гаруй жил утааны асуудлыг хурцаар ярьж, шийдвэрлэхийн тулд олон, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хэрээр тэрбум, тэрбумаар нь хөрөнгө мөнгө төсөвлөдөг байв. Гэтэл утаа бодит байдал дээр багассан уу гэвэл эргэлзээтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогыг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ дөрөв, таван төсөл хөтөлбөр дээр ажилласан. Тухайлбал, боловсронгуй буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбумыг зарцуулсан аж Үүнээс агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг "Цэвэр агаар сан”- гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, "Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Харин 2011 онд Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар төслийг эхлүүлж, Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаар сантай хамтран ажиллаж эхэлсэн юм. Мянганы сорилтын сангаас өгсөн нийт хөрөнгө 42.7 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 53 тэрбум гаруй төгрөг байсан байна.Ийм хэмжээний мөнгө зарцуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд ч тусыг эс олсон. Бид утаан дундаа л амьдарч байна.
"Цэвэр агаар сан”-гийнхан агаарын бохирдлыг бууруулах мөнгөнөөс 10 орчим тэрбум төгрөг хувьдаа завшсан
Утаа яагаад буурахгүй байна. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд яагаад үр дүнгүй байна гэсэн асуултад иргэд нэг зүйлийг ярьдаг. Энэ юу гэвэл утааг бууруулахаар ажиллаж байгаа дарга нар утааг бууруулахад зориулсан мөнгөнөөс хумсалдаг гэж үздэг. Үүнийг "Цэвэр агаар сан”-гийн мөнгө завшсан асуудал нотлох шиг болсон билээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгуулагдсан "Цэвэр агаар сан”-гийнхан "Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, "Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр "Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр "Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр "Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ" ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр "Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.
Тиймээс Н.Хүрэлсүх тэргүүтэй 11 хүнийг 10 орчим тэрбум төгрөг хувьдаа ашигласан, бусдад шилжүүлсэн хэргээр 273.2, Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх зүйл ангиар шалгаж тохирох ялыг оноосон. Тодруулбал, Улсын дээд шүүх Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж долоон жилийн ял оноосон. Харин Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланд мөн адил долоон жилийн ял оноосон байдаг. Тэд өршөөлийн хуульд хамрагдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл ялаа эдэлж байгаа юм.
Энэ жил нийслэлийн агаарын бохирдлын талаар иргэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан бухимдал, гомдлоо илэрхийлсээр байна. Утаанаас болж эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлж буй учир бухимдахаас өөр арга тэдэнд үгүй. Манай улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг нийслэл хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч, бохирдуулагч хүчин зүйл нь өдрөөс өдөрт нэмэгдэж аюулын харанга дэлдсээр байхад төр засаг нь агаарын бохирдлыг бууруулах гарцыг нь олж чадахгүй болохоороо утааны өмнө "өвдөг сөхөрч” агаарын бохирдлын эсрэг ганц ч төгрөг төсөвлөсөнгүй. Төсөвлөлөө гээд үр дүнгүй болохоор арга барсан ч байж болох.
Т.Болормаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||