- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Үхэл зуучлагч” буюу “Арева”-гийн “ухуулагч”
Ураны шар нунтаг ямарч аюулгүй гэсэн суртал ухуулгын "их аяны тоос” хот хөдөөгүй хадаж байна. Энэ "аян” цааш улам хүч авах төлөвтэй. Сүүлдээ уран таны гар утас, цахилгааны унтраалганд ч байж л байгаа гэж өнөөх суртал номлогчид нь мэдээллийн хэрэгслүүдээр дур мэдэн цацах болов. Ноднин жил хэсэг сэтгүүлчдийг Казахтанд аваачиж, уран олборлож буй уурхайн ойролцоох тосгод, хэдэн техник сэлтийн зураг авахуулан нутгийн иргэдийнх нь тухай аян замын тэмдэглэл маягийн юм бичүүлсэн дарга нар "Тээр хараач, уран хоргүй байгаа биз” гээ байна. Хоолыг нь идэж, зардлаа даалгасан сэтгүүлчид энэ зэргийн юм бичиж нийтлэлгүй л яахав. Дарга нар ч ураны суртал ухуулгаа хийлгэх гэж төсөв хөрөнгө зориулсан болохоор тэр зэргийн юм ярьж таараа. Гэхдээ ураны шар нунтаг хор хөнөөлтэйг монголчууд нэг үеийг бодвол овоо мэддэг болж байна. Францын Арева групп Нигер улсыг яаж сүйрүүлж буйг ч мэдэж байгаа. "Арева” нь Нигерт олон жилийн турш дангаар ноёлж буй. Нигер ураны нөөц ихтэй ч харин баяжиж чадсангүй. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 2.7 тэрбум еврод хүрдэг бол Арева нь Нигерээс уран олборлосноор үүнээс даруй 100 дахин илүү цэвэр ашиг олдог. Нигер уран олборлолтоор дэлхийд 3 дугаарт бичигддэг атал өнөөдөр хүний хөгжлийн индексээр хамгийн сүүлийн байранд жагсаж байна. Нигер улс маш их ашигт малтмалтай атлаа дэлхийн хамгийн ядуу улсуудын дээрээсээ 2 дугаарт багтдаг гээд бодоод үз л дээ. "Арева” лав тэдэнд нэмэр болсонгүй.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Арева Монгол” компанийн 34 хувийг Японы "Мицубиши” корпораци эзэмшиж байгаа. Мөн шинээр байгуулагдсан "Арева майнс” хамтарсан компанийн 22 хувийг япончууд эзэмшиж байна. Монголын төрийн өмчит "Мон-Атом” компани ч бас хамтарч буй. Өөрөөр хэлбэл, Монгол, Франц, Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдаад ажиллаж байгаа юм.
Манай улс өнөөдөр 100 мянга гаруй тонн ураны нөөцтэй. Ураны нөөц цаашдаа 1.5 сая тонн болж өсөх боломжтой хэмээн Цөмийн энергийн газраас мэдээлж байгаа. Дээрх гэрээ хийгдсэн "Арева”-гийн эзэмшлийн ордуудын нөөц 60 мянган тонн бөгөөд тус компани одоогоор хайгуулын 18 тусгай зөвшөөрөлтэй.
Алаагүй баавгайн арьс арилжаалав гэдэг шиг олж болох ашиг олзоо тоочвол шар нунтаг гэгч нь ёстой бурханы хишиг гэлтэй. Гэвч хор хөнөөлийг нь дарга нар огт тоохгүй байна. Тэд мэдэхгүйдээ биш л дээ. Төр, засгийн томоохон алба хаших тэрхэн зуурт тэд гадныхантай ураны шар нунтагийн наймаагаар хэтэвчээ зузаалахын тулд л "Тэр чинь талхан дээрээ түрхээд иддэг амтат цөцгий” гэх нь холгүй болоод байгаа аж.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр гэдэг залуу сүүлийн үед Францын "Арева” компанийн албан ёсны "суртал нэвтрүүлэгч” гэмээр тун шаргуу "донгоддог” болжээ. "Арева”-гийн дэлхий дахинд тарьж буй гайг тэр бас сайн мэднэ. Наад зах нь Нигер улсыг "Арева”-чууд яажшуу сүйрүүлсэн тухай шинэхэн түүхийг тэр амаа чилтэл ярьж чадна. Даанч энэ бүгдийг хэлэхээс үхтэлээ айж яваа нэгэн аж. Тэгээд ч "Мон-Атом”-д ажилд ороод удалгүй ийм том агентлагийн дарга болтлоо суга дэвшчихсэн мань эр "Ураны шар нунтаг хоргүй. "Арева”-чууд бол агуу ихийг бүтээгчид, гайхамшигтай сайн технологтой” гэж ярихгүй л бол хүртэх юмгүй салах хойно доо. Ер нь энэ залуу "Мон-Атом”-д менежер, инженер энэ тэрхэн хийхээс өмнө ч бас овоо хөөрхөн манаргаж, хүмүүсийг гадаадад суралцуулах, ажиллуулах зар мэдээллээр хууран мэхэлж, мөнгийг нь сэгсэрч байсан юм билээ. "Босоо загал” гэх компанийн нэрээр ийм хөгийн хэрэг нь шүүх дээр очиж, гадаадад ажиллах, суралцахаар урьдчилгаа мөнгөө тушаасан хүмүүсийн зарим нь түүнээс арай хийж авсан байна. Канад, Америк зэрэг оронд ажил, сургуульд зуучлуулахаар тушаасан 3-4 сая төгрөгийн урьдчилгаа мөнгөө буцааж авч чадахгүй, цөхрөнгөө бараад тэр чигт нь хаясан хүн ч бий гэнэ. Энэ талаар одоо Баянгол дүүрэгт амьдардаг Д.Бямбажав өвгөн үгээ бараад сууж байна лээ. Тэрбээр хүүгээ гадагш явуулж хэдэн төгрөг хураах гээд Н.Тэгшбаярт шургаж унатлаа молигодлуулжээ. Тэгэхээр иймэрхүү л хулхины эр өдгөө Цэмийн энергийн газрыг толгойлон, "Арева”-гийн суртал нэвтрүүлэгч хийж буй ажээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт "Арева”-гийнхан ураны шар нунтагийн дээж аваад байгаа. Манайд одоогоор ураны ордын ашиглалтын лицензтэй нэг ч компани байхгүй гэдэг. Гэтэл тус компани үнэн чанартаа тэндэхийн ордыг ашиглаж буй нь энэ. Үүнээс болоод тэндэхийн олон айлын мал үхсэн маргаан тасраагүй байтал саяхан дахиад Зүүнбаян сумын нэг айлын төллөх эх малаас ургийн гажигтай төл мэндлэв. Ноднин жилийн малын үхлийн шалтгааныг Цөмийн энергийн газрынхан өөрсдөө шижлээд "Уранаас болж үхээгүй” гэсэн. Үүнийг нь малчид харин хүлээж аваагүй.
Шар нунтаг гэдэг нь 80 орчим хувийн ураны оксид агуулсан нунтаг. Үүнийг уурхайгаас олборлон гаргаж авахад байгаль орчин бохирддог төдийгүй үхэл сүйрэл авчирдаг. Газрын гүнд болон ил аргаар их хэмжээний усаар угааж, тэр ус нь гүний ус, газар шороог бохирдуулж, ураны агууламж бүхий тоосонцор нь агаарт дэгддэг байна. "Арева” компани Монголд гүний аргаар олборлолт хийнэ, энэ бол ямар ч аюулгүй технолог гээд байгаа нь тун эргэлзээтэй. Хамгийн энгийн ойлголтоор тэд газрын гүн рүү өрөмдөж, тусгай хоолойгоор хүхэрт ислийн тусламжтайгаар ураны түүхий эдийг ялган авч шар нунтаг болгодог. Хоолойн ханын нүхээр ялгарч гарсан хүхэрт исэл зэрэг нь ямар нэгэн гамшиг үүсгэхгүй гэх баталгаагүй. Ураны хүдэрийг цааш боловсруулах нь ч мөн байгаль орчныг асар ихээр сүйтгэдэг. Ураны хүдрийг үйрүүлж шар нунтаг гаргаж авахад их хэмжээний радон хий агаарт гадагшилна. Газрын гүний ус тэр чигээрээ уранжих аюултай. Гүний усаа ингэж хордуулсан нөхцөлд цацрагийн өвчлөл улам нэмэгдэнэ. Эдгээр нь их энгийн ойлгомжтой зүйлс.
"Арева”нь дэлхийн 40 орчим улс оронд ураны хор хөнөөл тарьж байна. Өнгөрсөн онд Германы иргэний байгууллагууд "Арева” компанид "хар шагнал” буюу "Үхэл зуучлагч” гэсэн албан ёсны "пайз” зүүж өгчээ. Харин энэ тухай "Арева”-гийн Монгол дахь суртал ухуулагчид амаа тас хамхиад харайж явна.
Б.Отгонбаяр

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||